Үндэсний номын сангийн уншигчид орчин үеийн стандартад нийцсэн шинэ салбартай боллоо



-Энэхүү салбар номын сан нь төрөлжсөн уншлагын 16 танхимтай, 530 хүнд нэгэн зэрэг үйлчлэх боломжтой юм-

Үндэсний номын сангийн уншигчид 73 жилийн дараа орчин үеийн стандартад нийцсэн шинэ салбарын барилгаа ашиглалтад хүлээн авлаа. Салбар номын сангийн үйл ажиллагаа явуулах уг бүтээн байгуулалтаас өмнөх анхны барилгыг 1951 онд ашиглалтад оруулж байсан түүхтэй ажээ. Үндэсний номын сангийн шинэ салбарын нээлтэд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Соёлын сайд Ч.Номин, гадаад улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд нар, үе үеийн утга зохиолын салбарын төлөөлөгч, соён гэгээрүүлэгчид хүрэлцэн ирсэн юм. Энэ үеэр Монгол Улсын төрийн тэргүүн мөн монгол түмний өсөн дэвжиж, өргөжин дэлгэрэхийн бэлгэдэл болсон есийн тоог бэлгэдэж, 99 ширхэг “Дэлгэрэнгүй тайлбартай Монголын нууц товчоон” бүтээлийг өргөн барилаа. Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үндэсний номын сангийн шинэ иж бүрэн барилга, байгууламжийг бүтээн цогцлоох тухай зарлиг 2008 онд гарснаар шав тавьж, 2014 онд барилгын ажлыг эхлүүлснээр ийнхүү хүлээн авч, өдгөө үйл ажиллагаагаа эхлүүлж байна.


Номын сангийн шинэ барилга нь орчин үеийн дэд бүтэц, технологи бүхий 11 давхар, чөлөөт сонголттой төрөлжсөн уншлагын 16 танхимтай, 530 хүнд нэгэн зэрэг үйлчлэх боломжтой, шинжлэх ухаан, технологийн сүүлийн үеийн ололтод тулгуурласан сан хөмрөг, үйлчилгээтэй, уншигчдын тав тухтай орчин нөхцөлийг бүрдүүлсэн, олон улсын стандарт шаардлагад нийцсэн юм. Үндэсний номын сан нь шинэ салбараа олон нийтийн эрэлт хэрэгцээнд тулгуурлан орчин үеийн ном хэвлэлээр бүрдүүлж, цахим номын сан, олон талт хөтөлбөр үйлчилгээгээр бүх насны уншигчдад үйлчилж, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хүүхэд гэр бүлд чиглэсэн төрөлжсөн үйлчилгээ үзүүлж үйлчилгээнийхээ хүрээ хүртээмжийг тэлж байна. Түүнчлэн сан хөмрөгтөө байгаа ном хэвлэлээс 534 мянгыг нь шинээр нээж буй салбар номын сандаа шилжүүлж, үлдсэн гурван сая орчим судар бичиг, сурвалж судлалын эх хэрэглэхүүн, ном хэвлэлээр төв байр /хуучин барилга/-д Эрдэм шинжилгээний номын сангийн үйл ажиллагаа эрхлэн явуулна.


Монгол Улсын Үндэсний номын сангийн шинэ барилгыг ашиглалтад оруулснаар хуучин барилгыг нь ямар чиглэлээр хэрхэн ашиглах тухай асуудал олны анхаарлыг татаж буй. Тэгвэл Үндэсний номын сангийн барилга соёлын өв, архитектурын дурсгалт барилгаар 2015 онд бүртгэгдсэн тул баримтат өвийг хадгалах, сэргээн засварлах, монгол судлал болон эрдэм шинжилгээ, судалгааны номын сангийн чиг үүргийн хүрээнд өргөжүүлэхээр төлөвлөжээ. Ингэхдээ урьдын адил уламжлалт болон цахим үйлчилгээ үзүүлэх бөгөөд хуучны ном судар, гар бичмэл, барын ном, бичиг үсгийн дурсгалыг хадгалан хамгаалах, архивын ном хэвлэлийн нэгдсэн сан хөмрөгийг бүрдүүлж, судлах, сурталчлах чиглэлд анхаарах аж. Номын сангийн тухай хуульд заасны дагуу тус номын сангийнхан цаасан суурьтай баримтат өвийг сэргээн засварлах лабораторитой болох зорилго тавин шаардлагатай тоног төхөөрөмж, мэргэж­лийн боловсон хүчин бэлтгэх ажлыг зохион байгуулж буй юм.


Эх сурвалж: Монголын үнэн сонин №021/24600/


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг нэгэн зорилго, нэгдмэл хүсэл тэмүүллээ… 4 цагийн өмнө
Хэн юу хэлэв 6 цагийн өмнө
Ялагчгүй тоглоомын золиос... 6 цагийн өмнө
Цахим мөрийтэй тоглогчдыг дөнгөлөх хуулийн шинэчлэл 6 цагийн өмнө
Улс төр үймээн бужигнаантай, саарал ордон сандал суудлын хэрүүлтэй 7 х… 6 цагийн өмнө
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрхтэн хурц болно 6 цагийн өмнө
Улаанбаатарт өдөртөө 22 хэм дулаан 6 цагийн өмнө
Улсын баяр наадмаар найман өдөр амарна Өчигдөр
Татвар, нийгмийн даатгалын багц хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг УИ… 2025/06/04
Зуны саруудын буюу улирлын цаг агаарын ерөнхий төлөв 2025/06/04
Улаанбаатарт 20 хэм дулаан байна 2025/06/04
Дархан аварга Ж.Мөнхбатын гэрэлт хөшөөг сүндэрлүүлэв 2025/06/03
Нийслэл бүсийн шинэ цахилгаан станцууд бүрэн хүчин чадлаараа хэвийн аж… 2025/06/03
ФОТО: УИХ-ын чуулган 2025/06/03
“Монгол Улсын Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай” УИХ-ын тогтоол бат… 2025/06/03
Улаанбаатарт 23 хэм дулаан байна 2025/06/03
Туркменистаны Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө 2025/06/02
Л.Оюун-Эрдэнэ: Засаглал тогтворгүй болж, эдийн засгийн нөхцөл байдал х… 2025/06/02
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, С.Бердымухамедов нар албан ёсны хэлэлцээ хийлэ… 2025/06/02
ФИБА 3x3 дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Монголд болно 2025/06/02