“Гладиатор 2” хүлээлттэй байна


Найруулагч Ридли Скотт “Гладиатор” киноныхоо хоёрдугаар ангийн зураг авалтаа дуусгажээ. 2000 онд дэлгэцнээ гарсан туульсын сэдэвт уг киноны нэгдүгээр анги 103 сая ам.доллароор бүтэж, 460.5 сая ам.долларын ашиг олсон. Тухайн жилийнхээ “Оскар”-ын наадмаас таван төрөлд шагнал хүртжээ.  Киноны гол дүрийг бүтээсэн Рассел Кроу шилдэг эрэгтэй жүжигчний  шагналыг хүртэж, дэлхий даяар алдаршсан юм. Сүүлийн 20 орчим жилийн турш “Гладиатор”-ыг хэрхэн үргэлжлүүлэх тухай янз бүрийн санаа олны дунд тарсан. Ингэхдээ өмнөх ангийнхаа  үйл явдлыг харуулна, эсвэл Максимусын хойд насыг үзүүлнэ гэж үзэгчид таамаглаж байлаа. Энэ бүх хугацаанд Ридли Скот киноныхоо хоёрдугаарыг найруулах хүсэлтэйгээ илэрхийлсээр ирсэн. Алдарт бүтээлийн тухай яриа намжиж, үзэгчид мартах шахаж байхад “Парамоунт” студи “Гладиатор 2” киног бүтээхээр ажиллаж байгаагаа зарлаж, шуугиан тарьсан билээ. Киноны гол дүрийг  Пол Мескал бүтээж байгаа бол  Дензел Вашингтон, Конни Ниэлсон нарын жүжигчин хамтран ажиллажээ. Киноны нээлтийг ирэх арваннэгдүгээр сарын 15-нд товлосон байна. 

Эх сурвалж: Монголын үнэн сонин №023/24602/


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг нэгэн зорилго, нэгдмэл хүсэл тэмүүллээ… 4 цагийн өмнө
Хэн юу хэлэв 6 цагийн өмнө
Ялагчгүй тоглоомын золиос... 6 цагийн өмнө
Цахим мөрийтэй тоглогчдыг дөнгөлөх хуулийн шинэчлэл 6 цагийн өмнө
Улс төр үймээн бужигнаантай, саарал ордон сандал суудлын хэрүүлтэй 7 х… 6 цагийн өмнө
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрхтэн хурц болно 6 цагийн өмнө
Улаанбаатарт өдөртөө 22 хэм дулаан 6 цагийн өмнө
Улсын баяр наадмаар найман өдөр амарна Өчигдөр
Татвар, нийгмийн даатгалын багц хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг УИ… 2025/06/04
Зуны саруудын буюу улирлын цаг агаарын ерөнхий төлөв 2025/06/04
Улаанбаатарт 20 хэм дулаан байна 2025/06/04
Дархан аварга Ж.Мөнхбатын гэрэлт хөшөөг сүндэрлүүлэв 2025/06/03
Нийслэл бүсийн шинэ цахилгаан станцууд бүрэн хүчин чадлаараа хэвийн аж… 2025/06/03
ФОТО: УИХ-ын чуулган 2025/06/03
“Монгол Улсын Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай” УИХ-ын тогтоол бат… 2025/06/03
Улаанбаатарт 23 хэм дулаан байна 2025/06/03
Туркменистаны Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө 2025/06/02
Л.Оюун-Эрдэнэ: Засаглал тогтворгүй болж, эдийн засгийн нөхцөл байдал х… 2025/06/02
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, С.Бердымухамедов нар албан ёсны хэлэлцээ хийлэ… 2025/06/02
ФИБА 3x3 дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Монголд болно 2025/06/02