Премьер лигийн “Фүлхэм” клуб Монгол Улсыг сурталчилна


Монгол Улсын Засгийн газраас “Welcome to Mongolia” хөтөлбөр хэрэгжүүлж, нийгмийн сүлжээний олон дагагчтай нөлөөлөгч, нэр хүндтэй хэвлэл мэдээллийн байгууллагуудыг урьж олны анхааралд оруулж чадсанаар сая жуулчин хүлээн авах бидний зорилго нэг алхам урагшилсан. 2023 оны эцсийн байдлаар манай улсад 650 мянган жуулчин зочилж, 1.3 тэрбум ам.доллар үлдээжээ. Тэгвэл “Welcome to Mongoliа” хөтөлбөрийн үндсэн агуулга нь “Go Mongolia” брэндинг болж, дэлхийд сурталчлах үүргийг хүлээн авсан. Төлөвлөгөө амжилттай болж, дэлхийн 3.2 тэрбум үзэгчтэй Английн Премьер лигийн 145 жилийн түүхтэй “Фүлхэм” баг Монгол Улсыг сурталчлахад хамтран ажилла­хаар болж байна. Айлчлалын бүрэлдэхүүнд “Фүлхэм” багийн хаалгач асан, Австралийн шигшээ багт хамгийн олон жил тоглосон алдарт хөлбөмбөгчин Марк Шварцер багтжээ.


“Go Mongolia” түлхүүр үгийг Соёлын яам болон Аялал жуулчлалын мэргэжлийн холбоо хамтран Монгол Улсыг олон улсад илэрхийлэх гол агуулга болгон баяжуулаад байна. 2024 оны нэгдүгээр сард Швейцарын холбооны улсын Давос хотноо болсон Дэлхийн эдийн засгийн 54 дэх чуулга уулзалтад Ерөнхий сайд оролцож, анх удаагаа олон улсад танилцуулсан юм. Өнгөрсөн зургаан сарын хугацаанд Япон, БНХАУ, ОХУ, БНСУ, Вьетнам, Тайланд улсад “Go Mongolia” арга хэмжээг олон улсад танилцуулах ажлыг зохион байгуулсан. Сүүлийн хоёр жилийн хугацаанд Монгол Улсыг танилцуулах зорилгоор дэлхийн алдартай BBC, CNN зэрэг хэвлэл мэдээллийн байгууллагуудыг урьж, нэвтрүүлэг бэлтгэсэн нь Монгол Улсыг олон улсад таниулахад онцгой үүрэг гүйцэтгэжээ. Судалгаагаар Монгол Улсыг таних байдал 24 хувиар нэмэгдсэн байна.


“Go Mongolia” брэндинг Монгол Улсыг олон улсад сурталчлах түлхүүр үг, лоозон, нүүр царайг илэрхийлнэ. Хөлбөм­бө­гийн спор­тод эх орноо сурталчлан байр сууриа баталгаа­жууллаа. Бүтэн хоёр жилийн хугацаанд Соёлын сайдаар ахлуулсан баг хөлбөм­бөгийн спортод нэвтрэх, Премьер лигтэй хамтран ажиллах боломжийг бий болгохоор ажилласан нь өнөөдөр үр дүнгээ өгч хамтын ажиллагаа нь баталгаажлаа.  Хамгийн их мөнгө эргэлддэг, хамгийн эрэлттэй спортод нэвтэрч чадсанаар олон улсад эх орноо сурталчлах, хөрөнгө оруулагчдыг татах таатай хөрс ийнхүү бүрдэж байна.

Эх сурвалж: Монголын үнэн сонин №023/24602/


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг нэгэн зорилго, нэгдмэл хүсэл тэмүүллээ… 3 цагийн өмнө
Хэн юу хэлэв 5 цагийн өмнө
Ялагчгүй тоглоомын золиос... 5 цагийн өмнө
Цахим мөрийтэй тоглогчдыг дөнгөлөх хуулийн шинэчлэл 5 цагийн өмнө
Улс төр үймээн бужигнаантай, саарал ордон сандал суудлын хэрүүлтэй 7 х… 5 цагийн өмнө
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрхтэн хурц болно 5 цагийн өмнө
Улаанбаатарт өдөртөө 22 хэм дулаан 5 цагийн өмнө
Улсын баяр наадмаар найман өдөр амарна Өчигдөр
Татвар, нийгмийн даатгалын багц хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг УИ… 2025/06/04
Зуны саруудын буюу улирлын цаг агаарын ерөнхий төлөв 2025/06/04
Улаанбаатарт 20 хэм дулаан байна 2025/06/04
Дархан аварга Ж.Мөнхбатын гэрэлт хөшөөг сүндэрлүүлэв 2025/06/03
Нийслэл бүсийн шинэ цахилгаан станцууд бүрэн хүчин чадлаараа хэвийн аж… 2025/06/03
ФОТО: УИХ-ын чуулган 2025/06/03
“Монгол Улсын Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай” УИХ-ын тогтоол бат… 2025/06/03
Улаанбаатарт 23 хэм дулаан байна 2025/06/03
Туркменистаны Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө 2025/06/02
Л.Оюун-Эрдэнэ: Засаглал тогтворгүй болж, эдийн засгийн нөхцөл байдал х… 2025/06/02
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, С.Бердымухамедов нар албан ёсны хэлэлцээ хийлэ… 2025/06/02
ФИБА 3x3 дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Монголд болно 2025/06/02