“The Hu” хамтлагийн тоглолтын тасалбарыг худалдаалж эхэлжээ


“The Hu” хамтлагийн эх орондоо зохион байгуулах анхны бүрэн хэмжээний тоглолт Архангай аймагт болно. Тус аймгийн Цэцэрлэг сум дахь “Ара” цэнгэлдэх хүрээлэнд болох тоглолтын тасалбар 95 мянган төгрөгийн үнэтэй. Тасалбарыг борлуулж эхлээд удаагүй байгаа юм. “The Hu” хамтлагийн тоглолтоос өмнө  тус цэнгэлдэхэд Монголын амьд хөгжмийн шилдэг хамтлагуудын тоглолт ирэх сарын 19-нд болно. Мөн долдугаар 13, 14-нд Монголын хөгжмийн ертөнцийн онцлог болсон этник хэв маяг, ардын өв соёл, хувцас өмсгөлийн уламжлалыг шингээсэн “Монгол поп” урсгалыг дэлхий дахинд сурталчлан таниулах “Монгол поп” хөгжмийн их наадам болох хуваарьтай байна. Түүнчлэн Өмнөд Солонгосын алдарт ди жей Сода манай улсад ирж, хөгжмийн сетүүдээ хүргэнэ. Ийнхүү өргөн хүрээнд зохион байгуулж буй “Ара” фестиваль нь хангайн бүс рүү аялагч, жуулчдын урсгалыг бий болгож Монголын нүүдлийн өв соёлыг таниулан сурталчлах, давтагдашгүй үнэт өв, урлагийн бүтээлийг толилуулах, олон улсын жуулчдад жил бүр үзүүлэх аялал жуулчлалын хангайн бүсийн бүтээгдэхүүнийг бий болгох зорилготой юм.

Эх сурвалж: Монголын үнэн сонин №023/24602/


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг нэгэн зорилго, нэгдмэл хүсэл тэмүүллээ… 3 цагийн өмнө
Хэн юу хэлэв 5 цагийн өмнө
Ялагчгүй тоглоомын золиос... 5 цагийн өмнө
Цахим мөрийтэй тоглогчдыг дөнгөлөх хуулийн шинэчлэл 5 цагийн өмнө
Улс төр үймээн бужигнаантай, саарал ордон сандал суудлын хэрүүлтэй 7 х… 5 цагийн өмнө
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрхтэн хурц болно 5 цагийн өмнө
Улаанбаатарт өдөртөө 22 хэм дулаан 5 цагийн өмнө
Улсын баяр наадмаар найман өдөр амарна Өчигдөр
Татвар, нийгмийн даатгалын багц хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг УИ… Өчигдөр
Зуны саруудын буюу улирлын цаг агаарын ерөнхий төлөв 2025/06/04
Улаанбаатарт 20 хэм дулаан байна 2025/06/04
Дархан аварга Ж.Мөнхбатын гэрэлт хөшөөг сүндэрлүүлэв 2025/06/03
Нийслэл бүсийн шинэ цахилгаан станцууд бүрэн хүчин чадлаараа хэвийн аж… 2025/06/03
ФОТО: УИХ-ын чуулган 2025/06/03
“Монгол Улсын Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай” УИХ-ын тогтоол бат… 2025/06/03
Улаанбаатарт 23 хэм дулаан байна 2025/06/03
Туркменистаны Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө 2025/06/02
Л.Оюун-Эрдэнэ: Засаглал тогтворгүй болж, эдийн засгийн нөхцөл байдал х… 2025/06/02
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, С.Бердымухамедов нар албан ёсны хэлэлцээ хийлэ… 2025/06/02
ФИБА 3x3 дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Монголд болно 2025/06/02