БНСУ-ын сургагч багш нар сүүдрийн хүүхэлдэйн урлагийг таниулах сургалт хийнэ


Монгол Улсын Хүүхэлдэйн театр болон БНСУ-ын Соёл, спорт, аялал жуулчлалын яамны төслийг хэрэгжүүлэгч “Вандарлас” байгууллагын хамтарсан “Ода” төслийн талаар танилцууллаа. Төслийг танилцуулах хуралд Хүүхэлдэйн театрын захирал З.Баянзул, Соёлын яамны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн мэргэжилтэн Б.Цэнгүүн болон БНСУ-аас ирсэн сургагч багш Им Жон Вин, Ну Сон Шин, Шим Сан Ханг, Жу Эй Ёон нар оролцож мэдээлэл өгөв. “Ода” төсөл нь Монголын уран бүтээлчдийн ур чадварыг нэмэгдүүлэх, хүүхэлдэйн урлагаар дамжуулан хүүхэд багачуудад соёл урлагийн боловсрол олгох зорилготой. Энэхүү төслийг хоёр дахь жилдээ амжилттай хэрэгжүүлж байгаа бөгөөд өнгөрсөн жил моно жүжиг зохиох арга барил, мөн жүжигчдийн ур чадварыг нэмэгдүүлэхэд анхаарчээ. Харин энэ жил Хүүхэлдэйн театрын уран бүтээлчдийн тавьсан хүсэлтийн дагуу хүүхэлдэйн урлагийн эртний төрөл болох сүүдрийн хүүхэлдэйн хамгийн сүүлийн үеийн тренд, арга барилын түүх, онцлог, гэрэл сүүдрийг ашиглах, сүүдрийн жүжиг найруулах зэрэг онол болон практик хосолсон хоёр долоо хоногийн сургалт хийхээр болсон байна. Энэхүү сургалт хоёр хэсэгтэй бөгөөд эхнийхэд нь театрын уран бүтээлчдийн ур чадварыг дээшлүүлэх чиглэлээр тодорхой ажлуудыг зохион байгуулна. Дараагийн хэсэгт соёл урлагийн чиглэлээр сургалт явуулдаг мэргэжлийн байгууллага, ерөнхий боловсролын сургууль, орон нутгаас ирсэн уран бүтээлчдийг хамруулсан сургалт хийхээр болжээ.

Г.Дорждагва

Эх сурвалж: Монголын үнэн сонин №023/24602/


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг нэгэн зорилго, нэгдмэл хүсэл тэмүүллээ… 3 цагийн өмнө
Хэн юу хэлэв 5 цагийн өмнө
Ялагчгүй тоглоомын золиос... 5 цагийн өмнө
Цахим мөрийтэй тоглогчдыг дөнгөлөх хуулийн шинэчлэл 5 цагийн өмнө
Улс төр үймээн бужигнаантай, саарал ордон сандал суудлын хэрүүлтэй 7 х… 5 цагийн өмнө
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрхтэн хурц болно 5 цагийн өмнө
Улаанбаатарт өдөртөө 22 хэм дулаан 5 цагийн өмнө
Улсын баяр наадмаар найман өдөр амарна Өчигдөр
Татвар, нийгмийн даатгалын багц хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг УИ… 2025/06/04
Зуны саруудын буюу улирлын цаг агаарын ерөнхий төлөв 2025/06/04
Улаанбаатарт 20 хэм дулаан байна 2025/06/04
Дархан аварга Ж.Мөнхбатын гэрэлт хөшөөг сүндэрлүүлэв 2025/06/03
Нийслэл бүсийн шинэ цахилгаан станцууд бүрэн хүчин чадлаараа хэвийн аж… 2025/06/03
ФОТО: УИХ-ын чуулган 2025/06/03
“Монгол Улсын Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай” УИХ-ын тогтоол бат… 2025/06/03
Улаанбаатарт 23 хэм дулаан байна 2025/06/03
Туркменистаны Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө 2025/06/02
Л.Оюун-Эрдэнэ: Засаглал тогтворгүй болж, эдийн засгийн нөхцөл байдал х… 2025/06/02
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, С.Бердымухамедов нар албан ёсны хэлэлцээ хийлэ… 2025/06/02
ФИБА 3x3 дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Монголд болно 2025/06/02