Б.Онончимэг: Энтертайнмент болон загварын агууламжийг хослуулснаараа онцлог наадам болно


“International Awards 2024” олон улсын наадам, шагнал гардуулах ёслолд гадаад, дотоодын хэчнээн уран бүтээлч оролцох талаар ерөнхий зохион байгуулагч “Принцесс Монголиан Фэйшн”-ий захирал, дизайнер Б.Онончимэгээс тодрууллаа.

 

- “International awards 2024” наадамд хэчнээн модель, дизайнер оролцохоор бүртгүүлэв?

-Олон улсын зэрэглэлтэй наадам учраас манай салбарынхан идэвхтэй оролцож, 320 мисс,  модель бүртгүүлсэн. Оролцогчдоос шилдэг 10 мисс, шилдэг 40 моделийг  шалгаруулна.

-Наадмын онцлог нь юу вэ?

-“International awards 2024” анхны наадмаараа бид шилдэг мисс, модель, дизайнер, артист, уран бүтээлчдийг шалгаруулж буйгаараа онцлог. Урьд нь манай улсад ийм өндөр шагналын сантай авардс зохион байгуулж байгаагүй.

-Монголын үндэсний брэндүүд идэвхтэй оролцож байна уу?

-Наадамд КАДР, Бохо, МB тэргүүтэй үндэсний брэндүүд маш идэвхтэй оролцож байна. Мөн чөлөөт бүс буюу Хятадын зах зээлд Монголын брэндүүдээ сурталчлах, олон улсад гаргах зорилгоор авардсаа зохион байгуулж байна. Хувцас загварын салбарт жин дардаг улс орны төлөөлөл оролцож буй“International awards 2024” бол манай үйлдвэрлэгч, брэндүүдийн хувьд том боломж. Бизнесээ өргөжүүлэх, ахиж дэвших сонирхолтой  брэнд, хувь хүмүүстэй хамтран ажиллахад бэлэн байна. Нөгөөтэйгүүр үйл ажиллагааны туршлага болох юм.

-“Принцесс Монголиан Фэйшн” ямар үүрэгтэй зохион байгуулалтад оролцож байна вэ?

-“International awards 2024” наадмын ерөнхий зохион байгуулагчаар ажиллаж байна.

-Олон улсын наадам учраас шинэлэг талаас нь дурдвал?

-Мисс, модель, дизайнер, артист, уран бүтээлчдийн гээд дандаа тусдаа болдог бие даасан төрлийг нэгтгэн нэгэн тайзнаа зохион байгуулж байгаа нүсэр наадам. Энтертайнмент болон загварын агууламжийг хослуулснаараа онцлог бас шинэлэг болов уу.

-Гадаадын дизайнерууд идэвхтэй оролцож байна уу?

-БНСУ, БНХАУ, ОХУ, Унгар зэрэг улсын алдартай дизайнерууд оролцож Монголын үндэсний хувцасыг урлана. Мөн олон улсаас модель, мисс, шилдэг эмэгтэй дуучин болон нөлөөлөгчид оролцоно.

 

 


INTERNATIONAL AW ARDS 2024

 Онцлог:  Монголын болон олон улсын  мисс, модель, дизайнер, уран бүтээлчид нэгэн тайзнаа хамтдаа шилдэг үзүүлбэрүүдээ толилуулна.

Зорилго:  Урлаг, соёлын олны танил, инфлюнсер хүмүүсээр дамжуулан Монгол Улсыг дэлхийд сурталчлах.  Олон улсын анхаарлыг  соёлын эвентээр эх орондоо төвлөрүүлж жуулчдын сонирхлыг татах.

Ерөнхий зохион байгуулагч:

“Мисс Монголиа” холбоо

“Принцесс Монголиан Фэйшн”

“Эвент Мастерс” энтертайнмент

Хамтран зохион байгуулагч:

“Топ мастер”  холбоо,

“Фото Хаб” бүтээлч студи

Amjilt.com

Doctor water

Ивээн тэтгэгч:

MB буюу Мөөгий брэнд

“Аврора” зочид буудал

Дэмжигч байгууллага:

Богд хааны ордон музей

UG PALACE

“Буган халиун” ресторан

Монголын сормуус суулгагчдын холбоо

“Тэнгэр белла” салон

Оролцогчид: “International awards 2024” олон улсын загварын  наадамд Монгол, ОХУ, БНХАУ, Япон, Унгар, БНСУ, Энэтхэг зэрэг долоон улсаас оролцоно.

Шагналын сан: 300 сая төгрөг

*Тэргүүн Мисс/ Winner  "Мисс Интернэйшнл 2024" олон улсын тэмцээнд явах эрх, титэм, цом, тууз, аяллын эрх

*1-р байр “First runner-up”  олон улсын тэмцээнд оролцох  эрх, титэм, өргөмжлөл, тууз, аяллын эрх

*2-р байр “Second runner-up”  олон улсын тэмцээнд оролцох  эрх, титэм, өргөмжлөл, тууз, аяллын эрх, ивээн тэтгэгчийн шагнал

*3-р байр “Third runner-up” олон улсын тэмцээнд оролцох  эрх, титэм, өргөмжлөл, тууз, ивээн тэтгэгчийн шагнал

*Тусгай байр “Special prize” олон улсын тэмцээнд оролцох  эрх, титэм, өргөмжлөл, тууз, ивээн тэтгэгчийн шагнал

*Мисс Фото:  Өргөмжлөл, тууз, ивээн тэтгэгчийн шагнал

*Мисс Авьяас: Өргөмжлөл, тууз, ивээн тэтгэгчийн шагнал

*Нөхөрсөг Мисс: Өргөмжлөл, тууз, ивээн тэтгэгчийн шагнал

*Мисс Модел:  Өргөмжлөл  тууз, ивээн тэтгэгчийн шагнал

Х.Эрдэнэзаяа

Эх сурвалж: Монголын үнэн сонин №023/24602/


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг нэгэн зорилго, нэгдмэл хүсэл тэмүүллээ… 3 цагийн өмнө
Хэн юу хэлэв 5 цагийн өмнө
Ялагчгүй тоглоомын золиос... 5 цагийн өмнө
Цахим мөрийтэй тоглогчдыг дөнгөлөх хуулийн шинэчлэл 5 цагийн өмнө
Улс төр үймээн бужигнаантай, саарал ордон сандал суудлын хэрүүлтэй 7 х… 5 цагийн өмнө
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрхтэн хурц болно 5 цагийн өмнө
Улаанбаатарт өдөртөө 22 хэм дулаан 5 цагийн өмнө
Улсын баяр наадмаар найман өдөр амарна Өчигдөр
Татвар, нийгмийн даатгалын багц хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг УИ… 2025/06/04
Зуны саруудын буюу улирлын цаг агаарын ерөнхий төлөв 2025/06/04
Улаанбаатарт 20 хэм дулаан байна 2025/06/04
Дархан аварга Ж.Мөнхбатын гэрэлт хөшөөг сүндэрлүүлэв 2025/06/03
Нийслэл бүсийн шинэ цахилгаан станцууд бүрэн хүчин чадлаараа хэвийн аж… 2025/06/03
ФОТО: УИХ-ын чуулган 2025/06/03
“Монгол Улсын Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай” УИХ-ын тогтоол бат… 2025/06/03
Улаанбаатарт 23 хэм дулаан байна 2025/06/03
Туркменистаны Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө 2025/06/02
Л.Оюун-Эрдэнэ: Засаглал тогтворгүй болж, эдийн засгийн нөхцөл байдал х… 2025/06/02
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, С.Бердымухамедов нар албан ёсны хэлэлцээ хийлэ… 2025/06/02
ФИБА 3x3 дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Монголд болно 2025/06/02