“50 чухал хүн”-ийг "30 мянган хонь" төслийг санаачлагч Т.Дүүрэн тэргүүлжээ


Монголын Маркетинг, менежментийн хүрээлэнгээс эрхлэн гаргадаг брэнд бүтээл болох “50 чухал хүн” номын шинэ боть оны өмнө хэвлэгдэн, уншигчдын хүртээл болно. 

Монгол Улс ардчилсан нийгэмд шилжсэн сүүлийн 35 жилийн хугацаанд эдийн засаг, улс төр, урлаг, соёл, боловсрол, эрүүл мэнд, шинжлэх ухаан гээд бүхий л салбарт өөр өөрийн удирдагч манлайлагч, түүчээлэгч тэргүүлэгчид, өөрөөр хэлбэл гол дүрүүдээ тодруулсан. Тэр л хүмүүсийн нуруун дээр Монголын нийгэм өөрчлөгдөн хувьсаж, хөгжин цэцэглэж, алдаа, оноо, сайн, муу, сайхан, муухай, зөв, буруутайгаа хамт шинэчлэгдэн солигдож, шилжин цэгцэрч буй. Ийм гайхмашигт түүх бүтээж яваа эрхмүүдийн хөргийг Монголын маркетинг, менежментийн хүрээлэн эрэмбэлэн жагсааж ботилсон байна. 

“50 чухал хүн”-ий жагсаалтыг Монголын Худалдаа аж үйлдвэрийн  танхимын гүйцэтгэх захирал Т.Дүүрэн тэргүүлжээ. Монголын хувийн хэвшлийн салбарын хамгийн том байгууллагыг удирдаж буй Т.Дүүрэнгийн хувьд Энэтхэгийн Делигийн их сургуульд эдийн засаг, санхүү, маркетингийн чиглэлээр суралцаж төгсчээ. Хилийн чанадад боловсрол эзэмшиж ирээд Азийн хөгжлийн банкны төсөл дээр орчуулагчаар ажиллаж, “М Си Эс” группт маркетингийн алба шинээр байгуулагдахад анхны маркетингийн менежерүүдийн нэг болсон байна. 


Тус группийн хэд хэдэн компанийн маркетингийг хариуцаж ажиллаж байсан ба, тухайлбал, “Спирт бал бурам” компанийг хоёр ч удаа зах зээлд №1 болгох гол маркетингийг хэрэгжүүлсэн багийн гишүүн байж. 2005 онд “Увс Хүнс” компанийг менежментийн зарчмаар худалдан авч, үйл ажиллагааг нь шинэчлэн, өргөжүүлж “United Foods Company” буюу “UFC групп”-ийг зах зээлд богино хугацаанд таниулж, брэнд болгож чадсан нь үйлдвэрлэл хариуцсан дэд захирал Т.Дүүрэнтэй холбоотой. Тэрээр 2019 оноос хойш Монголын үндэсний Худалдаа аж үйлдвэрийн  танхимын гүйцэтгэх захирлаар ажиллаж буй юм.

Бизнесийн салбарт гаргасан амжилт, тод зам мөр, эдүгээ эрхэлж буй ажил үйлс нь түүнийг “50 чухал хүн”-ий жагсаалтыг тэргүүлэхэд хүргэжээ. Цар тахлын үед түүний санаачилсан “30 мянган хонь” төсөл урд хөршийн ард түмний сэтгэл зүрхэнд хэрхэн хоногшсоныг та бид бэлхнээ харсан билээ.   


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“Чингис хаан” олон улсын нисэх буудал руу нийтийн тээврийн автобус явж… 2025/05/02
Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн суманд гарсан ойн түймрийг бүрэн унтраалаа 2025/05/02
Улаанбаатар 10 хэм дулаан байна 2025/05/02
Талийгаач Б.Оргил-Эрдэнийн дурсгалд зориулсан зул өргөх ёслол болно 2025/05/01
Монгол дархан, урлаачдын чуулганыг дөрвөн жил тутам зохион байгуулна 2025/05/01
“Баруун сэлбэ” үйлчилгээний төвийн 1222 ам метр талбайг нийслэлийн өмч… 2025/05/01
Улаанбаатарт бага зэргийн бороо орно 2025/05/01
“Хангарди” үндэсний шагайн харвааны тэмцээнд 1400 харваач оролцож, цэц… 2025/04/30
Б.Эрдэнэбаяр: Улаанбаатар хотын 23 байршилд нийт 14 км дулааны шугамыг… 2025/04/30
Багануур дүүргийн чиглэлд нийтийн тээврийн автобус үйлчилж эхэллээ 2025/04/30
Цэрэг татлагыг нийслэлийн хэмжээнд тавдугаар сарын 2-4-ний өдрүүдэд зо… 2025/04/30
“Дээд боловсролын байгууллагын суралцагчдад тэтгэлэг, зээл, буцалтгүй … 2025/04/30
“Агуу ялалт – Агуу нөхөрлөл” тоглолт болно 2025/04/30
МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар Вьетнам Улсыг нэгтгэсн… 2025/04/30
Ирэх тавдугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв 2025/04/30
“Ромео Жульетта” эмгэнэлт драмын жүжиг тавдугаар сарын 9-нд нээлтээ хи… 2025/04/30
Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна 2025/04/30
Улаанбаатарт 14 хэм дулаан байна 2025/04/30
Н.Мөнхбаяр: Сэлбэ дэд төвийн газар чөлөөлөлтөөс татгалзсан 30 орчим ир… 2025/04/29
ФОТО: Улаанбаатарын ХАВАР 2025/04/29