Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга, гишүүд БХЯ, ЗХЖШ-т ажиллав


Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн, Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр, П.Сайнзориг, Ч.Анар, Н.Батсүмбэрэл, Г.Хосбаяр, Б.Жаргалан, Э.Болормаа, Х.Жангабыл, Х.Тэмүүжин нар Батлан хамгаалах яам (БХЯ), Зэвсэгт хүчний жанжин штаб (ЗХЖШ)-ын үйл ажиллагаатай танилцлаа.

Улсын Их Хурлын гишүүн, Батлан хамгаалахын сайд С.Бямбацогт “Батлан хамгаалахын сэргэлт”-ийн бодлого, салбарын үйл ажиллагаа, цаг үеийн байдлын талаар мэдээлэл хийж, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга, гишүүдтэй санал солилцов. Уулзалтад ЗХЖШ-ын дарга, хошууч генерал С.Ганбямба, БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, бригадын генерал Д.Ганхуяг, Стратеги, бодлого төлөвлөлтийн газрын дарга, бригадын генерал Ч.Гандирваа, Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга Ц.Одхүү болон бусад газар, хэлтсийн дарга нар байлцлаа.

Монгол Улсын Зэвсэгт хүчний бодлого, зорилт, үйл ажиллагааны талаар ЗХЖШ-ын нэгдүгээр орлогч дарга, бригадын генерал Ж.Өсөхбаяр Улсын Их Хурлын гишүүдэд танилцуулсан юм. Мөн тус штабын Ажиллагааны удирдлагын газрын дарга, хурандаа Д.Дугаррагчаа Зэвсэгт хүчний Нэгдсэн ажиллагааны төв, зэвсэгт хүчинд ашиглагдаж байгаа зэвсэг, техникийн талаар мэдээлэл хийв. Байнгын хорооны гишүүд тус Нэгдсэн ажиллагааны төв болон зэвсэг, техниктэй танилцаж, “Бүх цэргийн Их Хар сүлд”-энд хүндэтгэл үзүүллээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“Чингис хаан” олон улсын нисэх буудал руу нийтийн тээврийн автобус явж… 2025/05/02
Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн суманд гарсан ойн түймрийг бүрэн унтраалаа 2025/05/02
Улаанбаатар 10 хэм дулаан байна 2025/05/02
Талийгаач Б.Оргил-Эрдэнийн дурсгалд зориулсан зул өргөх ёслол болно 2025/05/01
Монгол дархан, урлаачдын чуулганыг дөрвөн жил тутам зохион байгуулна 2025/05/01
“Баруун сэлбэ” үйлчилгээний төвийн 1222 ам метр талбайг нийслэлийн өмч… 2025/05/01
Улаанбаатарт бага зэргийн бороо орно 2025/05/01
“Хангарди” үндэсний шагайн харвааны тэмцээнд 1400 харваач оролцож, цэц… 2025/04/30
Б.Эрдэнэбаяр: Улаанбаатар хотын 23 байршилд нийт 14 км дулааны шугамыг… 2025/04/30
Багануур дүүргийн чиглэлд нийтийн тээврийн автобус үйлчилж эхэллээ 2025/04/30
Цэрэг татлагыг нийслэлийн хэмжээнд тавдугаар сарын 2-4-ний өдрүүдэд зо… 2025/04/30
“Дээд боловсролын байгууллагын суралцагчдад тэтгэлэг, зээл, буцалтгүй … 2025/04/30
“Агуу ялалт – Агуу нөхөрлөл” тоглолт болно 2025/04/30
МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар Вьетнам Улсыг нэгтгэсн… 2025/04/30
Ирэх тавдугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв 2025/04/30
“Ромео Жульетта” эмгэнэлт драмын жүжиг тавдугаар сарын 9-нд нээлтээ хи… 2025/04/30
Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна 2025/04/30
Улаанбаатарт 14 хэм дулаан байна 2025/04/30
Н.Мөнхбаяр: Сэлбэ дэд төвийн газар чөлөөлөлтөөс татгалзсан 30 орчим ир… 2025/04/29
ФОТО: Улаанбаатарын ХАВАР 2025/04/29