Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх хоёр үйлдвэрийн тендерийг арванхоёрдугаар сард багтаан зарлана


Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар “20 минутын хот” төлөвлөлтийн хүрээнд ирэх жилүүдэд хийх бүтээн байгуулалтын ажлуудынхаа талаар өнгөрсөн бямба гарагт олон нийтэд нээлттэй мэдээлэл өгсөн.

Инженерийн дэд бүтцийг сайжруулах хүрээнд 2024-2028 онд нийслэлд лаг хатаах, шатаах үйлдвэр байгуулах, хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх чиглэлд үе шаттай ажлууд хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. 

Өнөөдрийн байдлаар Төв цэвэрлэх байгууламжийн ажил дууссан хэдий ч бохир дамжуулах шугам болон лаг хатаах үйлдвэр баригдаагүйн улмаас ашиглалтад орох боломжгүй нөхцөл байдал үүссэн. Иймээс лаг хатаах, шатаах үйлдвэрийг ахиж шинээр байгуулахаас өөр аргагүйд хүрээд буй. 

Энэ талаар хотын дарга Х.Нямбаатар “Одоогоор манай улс лагийг талбай дээр гарган байгалиар нь хатааж, булж байгаа. Гэтэл бусад орнууд үүнийг лаг шатаах битүү зууханд шатааж, эрчим хүч, хий гаргаж аван, үлдсэнийг нь барилгын материал болгон ашигладаг. Тиймээс эхний ээлжид лаг хатаах, шатаах үйлдвэрийг барихаар төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд тендер зарлана” гэв. 

Мөн Цагаан даваа, Морингийн давааны төвлөрсөн хогийн цэгт хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх үйлдвэрийн тендерийг арванхоёрдугаар сард багтаан зарлах үүргийг нийслэлийн Засаг даргын хоёрдугаар орлогч А.Амартүвшинд даалгасан байна. Эл үйлдвэрүүд ашиглалтад орсноор төвлөрсөн хогийн цэгүүдийг хаах, цаашлаад хог цуглуулах менежментийг боловсронгуй болгох зэрэг ажлуудыг үе шаттай хийхээр төлөвлөж байгаа аж.

Эх сурвалж: НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“Чингис хаан” олон улсын нисэх буудал руу нийтийн тээврийн автобус явж… Өчигдөр
Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн суманд гарсан ойн түймрийг бүрэн унтраалаа Өчигдөр
Улаанбаатар 10 хэм дулаан байна Өчигдөр
Талийгаач Б.Оргил-Эрдэнийн дурсгалд зориулсан зул өргөх ёслол болно 2025/05/01
Монгол дархан, урлаачдын чуулганыг дөрвөн жил тутам зохион байгуулна 2025/05/01
“Баруун сэлбэ” үйлчилгээний төвийн 1222 ам метр талбайг нийслэлийн өмч… 2025/05/01
Улаанбаатарт бага зэргийн бороо орно 2025/05/01
“Хангарди” үндэсний шагайн харвааны тэмцээнд 1400 харваач оролцож, цэц… 2025/04/30
Б.Эрдэнэбаяр: Улаанбаатар хотын 23 байршилд нийт 14 км дулааны шугамыг… 2025/04/30
Багануур дүүргийн чиглэлд нийтийн тээврийн автобус үйлчилж эхэллээ 2025/04/30
Цэрэг татлагыг нийслэлийн хэмжээнд тавдугаар сарын 2-4-ний өдрүүдэд зо… 2025/04/30
“Дээд боловсролын байгууллагын суралцагчдад тэтгэлэг, зээл, буцалтгүй … 2025/04/30
“Агуу ялалт – Агуу нөхөрлөл” тоглолт болно 2025/04/30
МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар Вьетнам Улсыг нэгтгэсн… 2025/04/30
Ирэх тавдугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв 2025/04/30
“Ромео Жульетта” эмгэнэлт драмын жүжиг тавдугаар сарын 9-нд нээлтээ хи… 2025/04/30
Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна 2025/04/30
Улаанбаатарт 14 хэм дулаан байна 2025/04/30
Н.Мөнхбаяр: Сэлбэ дэд төвийн газар чөлөөлөлтөөс татгалзсан 30 орчим ир… 2025/04/29
ФОТО: Улаанбаатарын ХАВАР 2025/04/29