Дэндүү ховор хүн


Эгэлгүй нэгэн эрхмийг энэ дугаартаа онцолж байна. Ардын Их Хурлын даргаар дөрвөн удаа сонгогдож, Улаанбаатар хотын намын хорооны нэгдүгээр нарийн бичгийн даргаар 25 жил, Сайд нарын зөвлөлийн орлогч дарга, Хүнсний үйлдвэрийн сайдаар ажиллаж байсан төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, Улс төрийн товчооны гишүүн, нийслэлийн "Анхны хүндэт иргэн" Б.Алтангэрэлийн мэндэлсний 90 насны ой энэ жил тохиож байна. 
Б.Алтангэрэл Улс төрийн товчооноос огцроогүй ганц гишүүн гэдгийг нийслэлчүүд төдийгүй Монголын ард түмэн сайн мэдэх билээ. Нийслэлийн Монгол Ардын Намын хорооны 100 жилийн ой болж байгаатай холбогдуулан түүний гавьяа, үйлсийг нь алдаршуулах ажлуудыг удахгүй зохион байгуулах бөгөөд энэ удаа түүнд шадарлаж, нэгэн үед хамтран ажиллаж байсан Л.Буянтын дурсамж тэмдэглэлийг хүргэж байна.


Б.Алтангэрэл даргатай анх танилцсан минь

Би МАН-ын Төв хорооны дэргэдэх Намын түүхийн институтэд ажилладаг байлаа. Намын түүхийн институтийн ажилтнууд түүхт ой, тэмдэглэлт өдрүүдээр болдог баярын хуралд илтгэх Улс төрийн товчооны гишүүд, Сайд нарын зөвлөлийн дарга, орлогч дарга нарын илтгэлийн эхийг бэлддэг байсан юм. Тийм нэгэн баярын хурлаар илтгэх эхийг бэлдэх даалгаврыг миний бие захирлаас авч даруй ажилдаа оров. 

Илтгэлийн анхны нооргоо гаргаад тасгийн дарга, орлогч захирал, захиралд уншуулж заавар зөвлөгөө аван холбогдох засвараа хийсний дараа миний хувьд итгэл бэлэн болов. Гэтэл хэсэг хугацааны дараа захирал өрөөндөө дуудлаа. "Б.Алтангэрэл дарга гадаадаас ирж байна гэнэ. Чамайг илтгэлээ аваад дөрвөн цагийн дараа Улаанбаатар хотын намын хорооны байранд ирээрэй гэж байна" гэв.

Би Б.Алтангэрэл даргыг алсаас харж байснаас уулзсан удаагүй. Удалгүй онгоцны буудалд бууна. Тэгээд тэр даруйдаа ажлынхаа байранд ирэх нь юу л бол гэж бодов. Захирлын хэлсэн цагт нь Улаанбаатар Хотын намын хорооны байранд очсон юм. Гэтэл юу вэ. Б.Алтангэрэл дарга аль хэдийнэ ирчихсэн ажил ид бужигнаж байлаа. Нарийн бичгийн дарга нь "Дарга таныг сая асуулаа. Та түр сууна уу" гээд илтгэхээр өрөөнд нь оров. Тэрбээр төд удалгүй гарч ирснээр миний бие өрөөнд нь орсон юм. Б.Алтангэрэл дарга "Та хүрээд ирсэн үү" гээд надтай гар барьж байна.
Ний нуугүй хэлэхэд, ийм том дарга намайг Та гэж хэлэхээр би хэн бэ гэж өөрийн эрхгүй бодогдож билээ.
Энэ эрхэм бол маршал Ю.Цэдэнбалаар ахлуулсан Монгол Ардын Намын Улс төрийн товчооны есхөн хүний нэг, Улаанбаатар хотын Монгол Ардын Намын хорооны дарга Бат-Очирын Алтангэрэл гэдэг суут хүн юм.
Дарга илтгэлийг хүлээж аваад ямар ямар эх материал харсан. Намын түүхийн институт, Улсын архивт байгаа материалтай хэр танилцсан, ямар материал ашигласан зэрэг цөөнгүй зүйлийг лавлаж байснаа "Маргааш 11.00 цагт ирээрэй" гэв. Би маргааш нь яг цагтаа очлоо. Б.Алтангэрэл дарга илтгэлийг надад өгч миний хийсэн засварын санааг сайн нягталж холбогдох засварыг хийгээд Балдоод /манай захирал/ үзүүлэхийг хүссэн юм.
Өрөөнөөс нь гарсны дараа  илтгэлийг үзтэл бараг хуудас болгонд засвартай байв. Богино хугацаанд ийм засвар хийсэнд би Б.Алтангэрэл даргыг маш их биширч билээ. Ямар их эрдэмтэй хүн бэ. Ямар их боловсон хүн бэ. Ийм л хүн Улаанбаатар хотын намын хороог удирдахаас өөр аргагүй хэмээн бодсонсон.

ШАЛГАЛТ ӨГСӨН НЬ

Дурдан буй үед Монгол Ардын Намын баярыг өргөн дэлгэр тэмдэглэдэг байв. Захирал нэг өдөр дуудаж байна.
"Маргааш хотын намын хорооны байранд МАН-ын баярыг тохиолдуулан лекц уншаад ир.Танай тасгийн дарга /Д.Даш/ очих байсан боловч ажил гарлаа. Иймд чи яваад ир" гэв. 
Ингээд би Улаанбаатар хотын намын хороонд очлоо. Энд би Улаанбаатар хотын намын хороо гэдэг байгууллага хотын хамгийн шилдгүүдийн нэгдэл болохыг бараг анх удаа харж билээ. Би урьд нь цөөнгүй газар очиж лекц уншиж байсан боловч ийм хүний хайр татсан хамт олон бүхий байгууллага ховор таарч байсан шиг санагдана.
Хамгийн сонирхолтой нь, энэ лекцэд А дарга /би цаашид хотын намын хорооныхны хэлж заншсанаар А дарга гэх болно/ суулаа. Лекцийн дараа мэдээж асуултууд өрнөв. Энэ удаа би А даргын МАН-ын түүхийн талаарх мэдлэгийг биширч билээ. Архивын ганц нэг материал харсан тулдаа л А даргын шалгалтад бүдэрсэнгүй. Ингэж би МАН-ын түүхийн мэдлэгээ А даргад шалгуулж байв. А дарга надад ямар дүн тавьсан бол гэж би одоо хэр нь боддог юм.

ЖАГСААЛЫГ ЗОРИГЖУУЛАГЧ УРИА

Тэр үед би Улаанбаатар хотын намын хорооны үзэл суртлын хэлтэст лектороор ажилладаг. Хотын намын хорооны үзэл суртлын хэлтэс баярын жагсаалд бэлдэх, зохион байгуулах, үр дүнг тооцох амаргүй ажилтай. Баярын жагсаалын нэг томоохон хэсэг нь жагсагчдыг зоригжуулах уриа байдаг. Би энэ уриаг хариуцдаг байлаа. Техник хэрэгсэл одоогийнх шиг биш өөрсдөө л болгодог байсан юм. Нэг удаа А дарга намайг дуудаж "Уриаг яавал жагсаалд нийцүүлэх талаар анхаарч арга хэмжээ ав" гэлээ. Бид цөөнгүй удаа ярилцаж байгаад хуучин хэвлэх үйлдвэрийн хоёр давхраас мэргэжлийн нэвтрүүлэгчээр уриаг уншуулахаар болов. Уриаг дэмжигчээр хүүхдүүд авдаг байсныг өөрчилж Багшийн дээд сургуулийн кино драмын ангийн оюутнууд ажиллах болсон юм. Энэ тухайгаа А даргад танилцуулахад талархан хүлээж авч байсан нь одоо ч нүдэнд харагдах шиг болж байна.
Энэ үед Монгол Улсын үндэсний баяр наадмаар, Майн баяр буюу таван сарын нэгэнд, Октябрийн баяр буюу арван нэгдүгээр сарын долоонд баярын жагсаал болдог. Эдгээр жагсаал бол тэр үеийн нам засгийн бодлогыг ард түмэн дэмжиж байгаагийн бодит илрэл болдог байлаа.

НАМЫН ИДЭВХТНИЙ 
ЛЕКЦ

Би нэг үе Улаанбаатар хотын Эрдэм дэлгэрүүлэх нийгэмлэгийн хариуцлагатай нарийн бичгийн даргын албыг хашдаг  байв. Улаанбаатар хотын намын идэвхтний лекцийг сард хоёр удаа зохион байгуулдаг. Лекцийн сонсогч нь яам, тусгай газрын хэлтсийн даргаас дээш албан тушаалын хүмүүс. Лекторууд нь МАН-ын Төв хороо, Засгийн газрын хэлтсийн эрхлэгч, Намын төв хорооны нарийн бичгийн дарга нар, Улс төрийн товчооны гишүүд, Сайд нарын зөвлөлийн орлогч дарга нар байлаа. Хамгийн сонирхолтой нь, лекц уншихаар ирсэн дарга нарыг лекцийн дараа А дарга хүлээн авч ярилцдаг байв. А дарга энэ лекцэнд сууж асуулт асуудаг. Энэ нь хамт олны анхаарлыг ихэд татдаг байсан юм.
Нэг үгээр намын идэвхтний лекц тухайн үед хамгийн нэр хүндтэй нь байлаа.

ТАВАН ЦАГ ҮРГЭЛЖИЛСЭН ЛЕКЦ

Нэг өдөр Улаанбаатар хотын Эрдэм дэлгэрүүлэх нийгэмлэг рүү буюу над руу яамны хариуцлагатай хүн утасдаж байна. Утга нь А даргаар лекц уншуулж болох уу гэж. Би бодлоо. "Халдаж халдаж хар халзандаа" гэгч болж байна даа. Хэлээд үзье. Гэхдээ яаж хэзээ вэ. Сэдбазартайгаа /даргын нарийн бичгийн дарга/ зөвлөлдөв.  Сэдбазар дарга "Чамайг дуудаж үүрэг өгөх үеэр хүсэлтээ тавих нь зөв" гэв. Удалгүй намыг дуудаж "Намын идэвхтний лекц хэзээ болох, хэн унших талаар асууж байна. Энэ торгон мөчийг би яаж алдаж болох билээ. Сэдбазар бид хоёр ярилцсаны дагуу сэдвээ хэллээ. А дарга ч зөвшөөрлөө.
Даргын уншсан Монгол Зөвлөлтийн найрамдлын сэдэвт лекц бүхэл бүтэн таван цаг үргэлжилж билээ. Энэ бол миний удирдсан хамгийн удаан үргэлжилсэн лекц. Хамгийн сонин нь таван цагийн турш Хотын намын хорооны хурлын танхим хүнгүй мэт чимээгүй байсанд оршино.
Энэ удаад А даргын улс төрийн гүн мэдлэг, олон улсын харилцааны асар их туршлага, Монгол Зөвлөлтийн найрамдлын дэндүү нарийн мэдрэмжээс гадна лектор хүнд ховорхон заяадаг өвөрмөц дуу хоолойг би биширсэн.

БАТ-ОЧИРЫН АЛТАНГЭРЭЛ БА УЛААНБААТАР ХОТ

Б.Алтангэрэл даргын үед Улаанбаатар хотын хөгжил цэцэглэлт мандан бадралын дээд туйл болсон гэж би боддог.
Энэ үед Улаанбаатар хотын МАН-ын хороо  социалист гэгдэх бүх орны нийслэлтэй ах дүүгийн найрсаг харилцаатай байлаа.
Тэдгээр нийслэлийн дарга нар Улаанбаатар хотын бүтээн байгуулалтад асар их тус үзүүлсэн. Эх нялхсын эмнэлэг, Гэмтлийн эмнэлэг, нэг болон гуравдугаар эмнэлэг, Хавдар судлалын эмнэлэг, Халдварын эмнэлэг, I ,II, III, IV цахилгаан станц, "Буянт-Ухаа" нисэх онгоцны буудал, Хуримын ордон, Нацагдоржийн номын сан, цирк, Соёлын төв өргөө, сургууль, цэцэрлэгүүд зэрэг олон бүтээн байгуулалтын эхлэх цэг, шав тавих ёслолд Б.Алтангэрэл дарга оролцож үг хэлдэг. Даргын хэлэх үгийг Хотын намын хорооны үзэл суртлын хэлтэс бэлддэг байсан юм.

А ДАРГААР  ДУУЛУУЛСАН НЬ

Улаанбаатар хотын намын хорооны Үйлдвэрчний эвлэлийн хорооны даргын сонгуультай жил байлаа. А дарга хамт олонтойгоо “бужигналдах" их дуртай хүн. Хотын намын хорооны хамт олон дотор ямар нэг баярыг заавал тэмдэглэдэг. Энэ асуудлыг Үйлдвэрчний эвлэлийн байгууллага хариуцдаг бичигдээгүй хууль үйлчилдэг. Тэр үеийн Үйлдвэрчний эвлэлийн хорооны тэргүүлэгчдэд энэ нь хүнд асуудлын нэг байв.
Яагаад гэвэл уг арга хэмжээнд юм үзэж нүд тайлсан А дарга оролцдог. А дарга оролцож байгаа учраас нарийн бичгийн дарга нар оролцоно. Заримдаа Улаанбаатар хотын Ардын депутатын хурлын гүйцэтгэх захиргааны дарга орлогч нар ч оролцоно. Энэ нь үйл явц ямар их нэр хүндтэй болохыг бэлхнээ харуулж байна. Баяр тэмдэглэх энэ үйл ажиллагааг Үйлдвэрчний эвлэлийн тэргүүлэгч А.Дэжид голдуу үүрч гардаг байлаа.
Ийм нэг үйл ажиллагааны үеэр тухайн үед их газар авсан алчуур шидэх тоглоом боллоо. Энэ тоглоомыг хөтөлбөрт оруулах талаар ярилцаж байхад тэргүүлэгч А.Дэжид А дарга сайхан дуулдаг тухай сонссоноо ярив. Тоглоом эхлээд алчуур даргад очив. Үйл ажиллагаанд оролцогсод бүгд алга нижигнүүлэн ташиж талархал илэрхийллээ. А дарга хүн л болсон хойно ичингүйрэн босоод яах бол гэж бид харж байтал шуудхан л дуулсан юмдаг.

 ХҮҮХДҮҮДЭД БАЯР ХҮРГЭДЭГ БАЙВ
Хотын намын хороо тэр үед Арцадын аманд зусланд гардаг байлаа. А дарга долоо хоногийн ням гараг бүр зусланд биеийн тамирын арга хэмжээ зохион байгуулах үүргийг Үйлдвэрчний эвлэлийн хороонд өгсөн. Үйлдвэрч­ний эвлэлийн байгуул­лага ч А даргын даалгаврыг хэрэгжүүлж ням гараг болгон үйл ажиллагаа зохион байгуулах болсон. А дарга бараг ням гараг бүр зусланд ирж үйл ажиллагаанд оролцоно. Хүүхдүүдэд зориулсан арга хэмжээнд хамрагдсан хүүхдүүдийг нэг бүрчлэн тэвэрч үнсэн баяр хүргэдэг сайхан сэтгэлтэй, нийтэч нэгэн байсан юм.
Бат-Очирын Алтангэрэл гэх эгэлгүй  хэрнээ дэндүү энгийн хүнээр удирдуулж, тэр хүний нөмөр нөөлгөнд цөөнгүй жил ажиллаж байсандаа би ямагт омогшиж явдаг юм.

Лхамжавын Буянт
/Улаанбаатар хотын намын хорооны үзэл суртлын хэлтсийн лектор/

 Эх сурвалж: Монголын үнэн сонин №005/24632/


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Прагийн шилтгээнд “Монголын сайхан орон”-ыг толилууллаа 2 цагийн өмнө
Чехийн Үндэсний музейд “Чингис хаан"-ыг дэлгэлээ 2 цагийн өмнө
Харилцан хөрөнгө оруулж, хамтран ажиллахыг уриаллаа 3 цагийн өмнө
“Монгол-Чехийн бизнес форум”-д оролцлоо 16 цагийн өмнө
14 мянга гаруй монгол иргэний нийгмийн хамгаалал баталгаажсанд Чехийн … 21 цагийн өмнө
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Хэнтий аймгийн Чингис хотын иргэдтэй уулз… Өчигдөр
Хотын өнгө үзэмжийг сайжруулах ажлын хүрээнд хяналт хийж, зөрчил арилг… Өчигдөр
Дүүжин замын тээврийн барилга угсралтын ажил эхэллээ Өчигдөр
“Оюутан цэрэг” хөтөлбөрийн бүртгэл энэ сарын 14-ний өдрийн 17:00 цаг х… Өчигдөр
Парламент хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд дэмжлэг үзүүлж ажил… Өчигдөр
Түймэрт өртсөн зүүн аймгуудад тусламж үзүүлэх ажлын хэсгийг байгууллаа Өчигдөр
У.Хүрэлсүх: “Хархорум”, “Шинэ Зуунмод” хотын бүтээн байгуулалтад хамтр… Өчигдөр
2025 оны анхны бороо Улаанбаатар хотод орлоо Өчигдөр
Монгол, Чехийн төрийн тэргүүн нар албан ёсны хэлэлцээ хийлээ Өчигдөр
Монгол, Чехийн харилцааг Иж бүрэн түншлэлд хүргэлээ Өчигдөр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүндэт зочны дэвтэрт уйгаржин монгол бичгээр ду… Өчигдөр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чех улсад төрийн айлчлал хийж байна Өчигдөр
Х.Нямбаатар: 10 мянган өрхийг цахилгаан халаагуур, 20 мянган өрхийг хи… 2025/03/10
Улаанбаатарт 9 хэм дулаан байна 2025/03/10
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн БНЧУ-д хийх төрийн айлчлал эхэл… 2025/03/09