Х.Нямбаатар: 10 мянган өрхийг цахилгаан халаагуур, 20 мянган өрхийг хийн халаагуурт шилжүүлнэ


Нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, дэд бүтцийн бүтээн байгуулалтын төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, салбар хоорондын зохицуулалт, шуурхай удирдлагаар хангах Ерөнхий сайдын дэргэдэх Шуурхай штабын VI хуралдаан өнгөрсөн бямба гарагт боллоо. Хуралдаанаар нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар гэр хорооллын айл, өрхүүдийг үе шаттайгаар хийн болон цахилгаан халаагуурт шилжүүлэх талаар мэдээлэл өглөө. Үүнтэй холбогдуулан Нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүсийн гэр хорооллын өрхөд хийн түлшний үнийн урамшуулал олгох журмын төслийг хэлэлцлээ.

Айл өрхүүд дулаан алдагдлаа бууруулж, хатуу түлш буюу сайжруулсан түлшнээс татгалзаж, хийн болон цахилгаанаар халаалтаа шийдэхийн тулд эхний ээлжид ирэх халаалтын улирлаас өмнө 10 мянган өрхийг цахилгаан халаагуур, 20 мянган өрхийг хийн халаагуурт шилжүүлэх боломжтой юм.

Энэ талаар хотын дарга Х.Нямбаатар “Бид хийн хэрэглээнд төдийлөн дасаагүй байгаа учраас хийн халаагуур хэрэглэхгүй гэвэл цахилгаан халаагуур сонгох боломжийг нь олгоно. Гэхдээ дулаан алдалтаа бууруулах шаардлагатай. Хэрэглээний үнийн тухайд хэдэн төрлийн хийн болон цахилгаан халаагуурыг туршиж үзсэн. Хүчин чадлын хувьд 50 ам.метр хүртэлх болон түүнээс дээш талбайтай байшинд хэрэглэх гэсэн сонголтууд бий. Хэрэглээний үнийг хэрэглэгчид дарамтгүй байдлаар шийдэж, “Таван толгой түлш” ХХК-ийн түлшийг иргэдэд хямд үнээр хүргэхийн тулд хөнгөлж буй нөхцөлөөр шийдэх боломжтой. Товчхондоо, сайжруулсан түлшний үйлдвэрлэлийг 30 мянган өрхөөр бодож хасаад, түүний өртгийг хийн болон цахилгаан халаагуурт шилжсэн айл өрхүүдийн хэрэглээнээс сард 100 хүртэл мянган төгрөгөөр хөнгөлөхөөр төлөвлөөд байна. 

Мөн шөнийн хэрэглээний тариф хөнгөлөлт дээр нэмээд хийн болон цахилгаан халаагуурын хөнгөлөлт авахад хэрэглэгчид дарамтгүй хувилбар үүснэ гэж найдаж байна. Түүнчлэн айл өрхүүдэд аюулгүй ажиллагаа, хэрэглээ талаас нь заавар зөвлөгөөг мэргэжлийн байгууллагууд өгнө. Ингэж яндангаа буулгаж, агаарын бохирдлоосоо сална” хэмээлээ.

Эх сурвалж: НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“Монгол-Чехийн бизнес форум”-д оролцлоо 7 цагийн өмнө
14 мянга гаруй монгол иргэний нийгмийн хамгаалал баталгаажсанд Чехийн … 12 цагийн өмнө
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Хэнтий аймгийн Чингис хотын иргэдтэй уулз… 17 цагийн өмнө
Хотын өнгө үзэмжийг сайжруулах ажлын хүрээнд хяналт хийж, зөрчил арилг… 17 цагийн өмнө
Дүүжин замын тээврийн барилга угсралтын ажил эхэллээ 17 цагийн өмнө
“Оюутан цэрэг” хөтөлбөрийн бүртгэл энэ сарын 14-ний өдрийн 17:00 цаг х… 17 цагийн өмнө
Парламент хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд дэмжлэг үзүүлж ажил… 18 цагийн өмнө
Түймэрт өртсөн зүүн аймгуудад тусламж үзүүлэх ажлын хэсгийг байгууллаа 18 цагийн өмнө
У.Хүрэлсүх: “Хархорум”, “Шинэ Зуунмод” хотын бүтээн байгуулалтад хамтр… 18 цагийн өмнө
2025 оны анхны бороо Улаанбаатар хотод орлоо 18 цагийн өмнө
Монгол, Чехийн төрийн тэргүүн нар албан ёсны хэлэлцээ хийлээ Өчигдөр
Монгол, Чехийн харилцааг Иж бүрэн түншлэлд хүргэлээ Өчигдөр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүндэт зочны дэвтэрт уйгаржин монгол бичгээр ду… Өчигдөр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чех улсад төрийн айлчлал хийж байна Өчигдөр
Х.Нямбаатар: 10 мянган өрхийг цахилгаан халаагуур, 20 мянган өрхийг хи… Өчигдөр
Улаанбаатарт 9 хэм дулаан байна Өчигдөр
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн БНЧУ-д хийх төрийн айлчлал эхэл… 2025/03/09
​ Барилгын компани Сэлбэ голын голдирлыг өөрчилж авто зогсоол болгожэ… 2025/03/07
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНЧУ-д төрийн айлчлал хийнэ 2025/03/07
Улаанбаатарт өдөртөө 2 хэм дулаан 2025/03/07