“Монгол-Чехийн бизнес форум”-д оролцлоо

unen
19 цагийн өмнө

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Чех Улсад хийж буй төрийн айлчлал үргэлжилж байна.

Төрийн айлчлалаар харилцааны түвшнийг шат ахиулж Иж бүрэн түншлэлд хүргэснээ тунхаглан зарласан.

Өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, БНЧУ-ын Ерөнхийлөгч Петр Павел нар “Монгол-Чехийн бизнес форум”-д оролцлоо.

Аж ахуйн нэгжүүд уламжлалт салбаруудаас гадна дэвшилтэт техник, технологи, инноваци, ноу-хау, тээвэр ложистик зэрэг илүү өргөн хүрээнд хамтрах боломжийг эрэлхийлж, гэрээ, хэлэлцээр байгуулан, харилцан ашигтай хамтран ажиллана гэдэгт итгэл дүүрэн байгаагаа төрийн тэргүүн нар илэрхийллээ.

Бизнес форумд хоёр улсаас хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэр, худалдаа үйлчилгээ, уул уурхай, ашигт малмал, барилга, эрчим хүч, боловсрол, эрүүл мэнд зэрэг 20 орчим салбарын 150 гаруй аж ахуйн нэгжийн нийт 200 гаруй төлөөлөл оролцож байна.

Бизнес форумын нээлтийн үеэр “Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим, Чехийн Худалдаа аж үйлдвэрийн танхим хоорондын үйл ажиллагааны төлөвлөгөө”-нд хоёр улсын танхимын Ерөнхийлөгч Л.Төр-Од, Зденек Заийчек нар гарын үсэг зурлаа.

2024 оны байдлаар хоёр орны худалдааны эргэлт 18 сая ам.доллар байна. Манай экспорт 300 гаруй мянган ам.доллар, импорт 17 сая орчим юм.

Манай талаас ноолууран эдлэл, хувцас, сүлжмэл цамц, гэрийн угсармал хийц нийлүүлж, тэсэлгээний утас, бялт, өдөөгч бодис, цахилгаан халаах зуух, эм, эмийн бүтээгдэхүүн оруулж ирдэг.

1990-2017 онд Чехийн дагнасан болон хамтарсан хөрөнгө оруулалттай 80 аж ахуйн нэгж 9.2 сая ам.долларын шууд хөрөнгө оруулалт хийсэн байна.

Өнөөдрийн байдлаар 60 гаруй нь худалдаа, геологи, уул уурхайн эрэл хайгуул, олборлолт, хүнсний үйлдвэрлэл, инженерийн барилга, байгууламж, барилгын материалын үйлдвэрлэлийн салбарт үйл ажиллагаа явуулдаг гэсэн судалгаа гарчээ.

Чех Улс 1996-2017 онд 50 гаруй сая ам.долларын санхүүжилт бүхий төслүүд хэрэгжүүлсэн байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Прагийн шилтгээнд “Монголын сайхан орон”-ыг толилууллаа 5 цагийн өмнө
Чехийн Үндэсний музейд “Чингис хаан"-ыг дэлгэлээ 5 цагийн өмнө
Харилцан хөрөнгө оруулж, хамтран ажиллахыг уриаллаа 6 цагийн өмнө
“Монгол-Чехийн бизнес форум”-д оролцлоо 19 цагийн өмнө
14 мянга гаруй монгол иргэний нийгмийн хамгаалал баталгаажсанд Чехийн … Өчигдөр
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Хэнтий аймгийн Чингис хотын иргэдтэй уулз… Өчигдөр
Хотын өнгө үзэмжийг сайжруулах ажлын хүрээнд хяналт хийж, зөрчил арилг… Өчигдөр
Дүүжин замын тээврийн барилга угсралтын ажил эхэллээ Өчигдөр
“Оюутан цэрэг” хөтөлбөрийн бүртгэл энэ сарын 14-ний өдрийн 17:00 цаг х… Өчигдөр
Парламент хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд дэмжлэг үзүүлж ажил… Өчигдөр
Түймэрт өртсөн зүүн аймгуудад тусламж үзүүлэх ажлын хэсгийг байгууллаа Өчигдөр
У.Хүрэлсүх: “Хархорум”, “Шинэ Зуунмод” хотын бүтээн байгуулалтад хамтр… Өчигдөр
2025 оны анхны бороо Улаанбаатар хотод орлоо Өчигдөр
Монгол, Чехийн төрийн тэргүүн нар албан ёсны хэлэлцээ хийлээ Өчигдөр
Монгол, Чехийн харилцааг Иж бүрэн түншлэлд хүргэлээ Өчигдөр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүндэт зочны дэвтэрт уйгаржин монгол бичгээр ду… Өчигдөр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чех улсад төрийн айлчлал хийж байна Өчигдөр
Х.Нямбаатар: 10 мянган өрхийг цахилгаан халаагуур, 20 мянган өрхийг хи… 2025/03/10
Улаанбаатарт 9 хэм дулаан байна 2025/03/10
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн БНЧУ-д хийх төрийн айлчлал эхэл… 2025/03/09