Дүүжин замын тээврийн барилга угсралтын ажил эхэллээ

unen
17 цагийн өмнө

Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах нэгдсэн төслийн хүрээнд дүүжин замын тээвэр төслийг хэрэгжүүлж буй. Гуравдугаар сарын 10-нд  тус төслийн барилга угсралтын ажил эхэллээ.

Яармаг-Хархорин чиглэлийн дүүжин замын тээвэр нь 4.2 км урттай, хоёр зогсоолтой, 7.5-42 метрийн өндөр, нийт 19 тулгуур баганатай байна. Энэ талаар тус төслийн ахлах инженер Г.Түвшинсанаагаас тодрууллаа.

Тэрбээр “Гуравдугаар сарын 10-ны өдрөөс эхлэн дүүжин замын тээврийн төслийн тулгуур багана байрлуулалтын ажил эхэлж байна. Нийт 19 тулгуур баганаас Туул голын ай савд байрлах зургаан баганыг усны урсац, шар усны үерээс урьтаж байрлуулж эхэлж байна. Тулгуур баганыг байрлуулж дууссаны дараагаар металл хийцийн ажлууд эхэлнэ. Төслийн барилга угсралтын ажил энэ оны арван хоёрдугаар сард багтаан дуусгах бөгөөд үргэлжлүүлэн гурван сарын хугацаанд туршилт, тохируулгыг хийнэ. Ингэснээр ирэх оны хоёрдугаар улиралд ашиглалтад оруулна ” гэв

“Моннис инженеринг” ХХК-ийн барилга угсралтын менежер Ж.Анхбаяр “Барилга угсралтын хувьд төмөр бетон гадсан суурь, баганан суурь зэрэг хийцлэлтэй бөгөөд тулгуурууд нь Франц улсаас тавдугаар сар гэхэд тээвэрлэгдэж дуусна. Өрөмдлөгийг 15-20 метр гүн хийж, 6-9 метр бетон суурийг цутгана. Мөн хоёр талын зогсоолын барилгын ажлыг хийх бөгөөд кабин хадгалах хоёр давхар барилга барина. Аюулгүй ажиллагааны хүрээнд нийслэлийн Аврах анги болон Франц улсын талтай туршлага хуваалцаж, шаардлагатай зөвлөгөө мэдээллийг аван ажиллаж байна”

Дүүжийн замын тээвэр ашиглалтад орсноор оргил цагийн үед 22 км цагийн хурдтайгаар 11 минутад 2320 хүн тээвэрлэх хүчин чадалтай бөгөөд тус бүр 10  хүний багтаамжтай нийт 98 кабин ажиллах юм.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“Монгол-Чехийн бизнес форум”-д оролцлоо 7 цагийн өмнө
14 мянга гаруй монгол иргэний нийгмийн хамгаалал баталгаажсанд Чехийн … 12 цагийн өмнө
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Хэнтий аймгийн Чингис хотын иргэдтэй уулз… 16 цагийн өмнө
Хотын өнгө үзэмжийг сайжруулах ажлын хүрээнд хяналт хийж, зөрчил арилг… 17 цагийн өмнө
Дүүжин замын тээврийн барилга угсралтын ажил эхэллээ 17 цагийн өмнө
“Оюутан цэрэг” хөтөлбөрийн бүртгэл энэ сарын 14-ний өдрийн 17:00 цаг х… 17 цагийн өмнө
Парламент хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд дэмжлэг үзүүлж ажил… 18 цагийн өмнө
Түймэрт өртсөн зүүн аймгуудад тусламж үзүүлэх ажлын хэсгийг байгууллаа 18 цагийн өмнө
У.Хүрэлсүх: “Хархорум”, “Шинэ Зуунмод” хотын бүтээн байгуулалтад хамтр… 18 цагийн өмнө
2025 оны анхны бороо Улаанбаатар хотод орлоо 18 цагийн өмнө
Монгол, Чехийн төрийн тэргүүн нар албан ёсны хэлэлцээ хийлээ Өчигдөр
Монгол, Чехийн харилцааг Иж бүрэн түншлэлд хүргэлээ Өчигдөр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүндэт зочны дэвтэрт уйгаржин монгол бичгээр ду… Өчигдөр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чех улсад төрийн айлчлал хийж байна Өчигдөр
Х.Нямбаатар: 10 мянган өрхийг цахилгаан халаагуур, 20 мянган өрхийг хи… Өчигдөр
Улаанбаатарт 9 хэм дулаан байна Өчигдөр
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн БНЧУ-д хийх төрийн айлчлал эхэл… 2025/03/09
​ Барилгын компани Сэлбэ голын голдирлыг өөрчилж авто зогсоол болгожэ… 2025/03/07
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНЧУ-д төрийн айлчлал хийнэ 2025/03/07
Улаанбаатарт өдөртөө 2 хэм дулаан 2025/03/07