​ Барилгын компани Сэлбэ голын голдирлыг өөрчилж авто зогсоол болгожээ



Цаг агаар дулаарч, урин хавар айлчлан ирлээ. Дулаарах сайхан ч хөлдөж гэссэн халиа тошин, хаврын шар усны үертэй зэрэгцэн олон айл өрх, хүмүүст “зовлон” болон ирдэг. Энэ бүхнээс урьдчилан сэргийлж ажилладаг гол байгууллагын нэг бол Геодези, усны барилга байгууламжийн газар. Тэд өнгөрсөн оны 12 дугаар сараас эхлэн өдөр бүр халиа тошин дээр ажиллаж, шар усны үерээс сэргийлж, айл өрхийг усанд автуулахгүйг хичээн ажилласан. Гэтэл зарим байгууллага, аж ахуйн нэгжийн хариуцлагагүй үйлдэл тэдний олон сарын хөдөлмөр, зүтгэлийг үгүй хийхэд ойрхон байна.


Нэгэн жишээ бол Баянзүрх дүүргийн 2 болон 29 дүгээр хорооны айл өрх рүү халиа тошин хальж орох эрсдэл өнөөдөр үүссэн байна. 100 айлаас эхэлдэг Сэлбэ гол дагуух энэ байршилд ойролцоох барилгын компани орон сууцны авто зогсоол барих зорилгоор Сэлбэ голын голдиролыг өөрчилсөн байна. Халиа тошинг халиахгүй, шар усны үерээс сэргийлэхэд голын голдиролыг зөв чиглүүлэхийн тулд шороогоор, цас, мөсөөр, чулуу, цементээр далан барьдаг шүү дээ. Гэтэл тэр барьсан даланг нь нурааж, тэгшлээд автомашины зогсоол болгочихож. Бас Сэлбэ голын голдиролыг өөрчилж, нарийсгасан. Үүнээс болж халиа тошин их хэмжээгээр нэмэгдэж, халихын даваанд Геодези, усны барилга байгууламжийн газраас очиж сэргийлэх арга хэмжээг авсан байна.

Тухайн барилгын эздээс асуухад “Тэр асгасан шороогоо буцаагаад ав, ав” гэж хэнэггүйхэн хэлээд зогсоно. Ийм асуудалд холбогдох хяналт шалгалтын газруудаас арга хэмжээ авч, хүний хийсэн ажлыг сүйрүүлдэг энэ мэт үйлдлийг газар дээр нь яаралтай таслан зогсоовол таарна. 2023 оны долоодугаар сард болсон Сэлбийн үерийн хохирол, гамшгийг санасан ч гэсэн байгалийн үер усны гамшгаас урьдчилан сэргийлэхэд байнгын ажиллагаа чухал. Ингэж хорлон сүйтгэх бүү хэл ганц удаагийн сэрэмж алдахад л олон айл өрхийн гэр орон, амьдрал ахуй, амь нас ч яригдах чухал бөгөөд эмзэг асуудал.

 

 

 

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“Монгол-Чехийн бизнес форум”-д оролцлоо 7 цагийн өмнө
14 мянга гаруй монгол иргэний нийгмийн хамгаалал баталгаажсанд Чехийн … 12 цагийн өмнө
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Хэнтий аймгийн Чингис хотын иргэдтэй уулз… 16 цагийн өмнө
Хотын өнгө үзэмжийг сайжруулах ажлын хүрээнд хяналт хийж, зөрчил арилг… 17 цагийн өмнө
Дүүжин замын тээврийн барилга угсралтын ажил эхэллээ 17 цагийн өмнө
“Оюутан цэрэг” хөтөлбөрийн бүртгэл энэ сарын 14-ний өдрийн 17:00 цаг х… 17 цагийн өмнө
Парламент хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд дэмжлэг үзүүлж ажил… 18 цагийн өмнө
Түймэрт өртсөн зүүн аймгуудад тусламж үзүүлэх ажлын хэсгийг байгууллаа 18 цагийн өмнө
У.Хүрэлсүх: “Хархорум”, “Шинэ Зуунмод” хотын бүтээн байгуулалтад хамтр… 18 цагийн өмнө
2025 оны анхны бороо Улаанбаатар хотод орлоо 18 цагийн өмнө
Монгол, Чехийн төрийн тэргүүн нар албан ёсны хэлэлцээ хийлээ Өчигдөр
Монгол, Чехийн харилцааг Иж бүрэн түншлэлд хүргэлээ Өчигдөр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүндэт зочны дэвтэрт уйгаржин монгол бичгээр ду… Өчигдөр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чех улсад төрийн айлчлал хийж байна Өчигдөр
Х.Нямбаатар: 10 мянган өрхийг цахилгаан халаагуур, 20 мянган өрхийг хи… Өчигдөр
Улаанбаатарт 9 хэм дулаан байна Өчигдөр
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн БНЧУ-д хийх төрийн айлчлал эхэл… 2025/03/09
​ Барилгын компани Сэлбэ голын голдирлыг өөрчилж авто зогсоол болгожэ… 2025/03/07
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНЧУ-д төрийн айлчлал хийнэ 2025/03/07
Улаанбаатарт өдөртөө 2 хэм дулаан 2025/03/07