УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар АТГ-ын даргаар З.Дашдавааг улираан томилохыг гишүүдийн олонхийн саналаар дэмжив.
Д.Амарбаясгалан: Бид АТГ-ын ажилтай танилцаагүй, АТГ-ын даргыг томилох асуудлыг ярьж байна
11:10 цаг:
УИХ-ын чуулганы хуралдаанаар АТГ-ын даргаар З.Дашдавааг улираан томилуулах асуудлыг хэлэлцэж байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж, хариулт авч байгаа юм. УИХ-ын гишүүдийн олонх АТГ авлигатай хэрхэн тэмцэж байгаа, ямар шатанд явж байгаа зэрэг асуултыг тавьж байлаа.
Үүнтэй холбогдуулан УИХ-ын дарга Д.Амарбаясгалан “Бид АТГ-ын ажилтай танилцаагүй. АТГ-ын даргыг томилох асуудлыг ярьж байна. Тийм учраас гишүүд гэмт хэргийн талаар бус нэр дэвшигчтэй холбоотой асуулт тавих хэрэгтэй.” гэдгийг анхааруулав.
АТГ-ын даргаар З.Дашдавааг улираан томилох асуудлыг хэлэлцэж байна
10:30 цаг:
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болж байна. Хуралдаанаар АТГ-ын даргаар З.Дашдавааг улираан томилох асуудлыг хэлэлцэж байгаа юм.
Чуулганы хуралдаанд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ бүрэн эрхийнхээ хүрээнд АТГ-ын дарга З.Дашдавааг улираан томилох шийдвэр гаргаснаа танилцуулж, гишүүдийн асуултад хариулж байна.
Н.Энх
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна