Гамшиг, аюулт үзэгдлийн үед үүрэг гүйцэтгэх чадавхыг дээшлүүлэх хөрөнгө, оруулалтыг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллахыг чиглэл болголоо

unen
11 цагийн өмнө

ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян Дархан-Уул аймагт ажиллах үеэрээ аймгийн Онцгой комиссын хуралдаанд оролцож, болзошгүй гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх чиглэлээр хийж хэрэгжүүлж байгаа арга хэмжээтэй танилцлаа.

 Аймгийн хэмжээнд ой, хээрийн түймрийн эрсдэлийн үнэлгээ хийхэд дунд түвшинд тодорхойлогдсон бөгөөд Дархан, Хонгор, Орхон, Шарын гол сумдын ерөнхий зориулалттай мэргэжлийн ангийн ой, хээрийн түймэр унтраах бүлгийн алба хаагчдад заавар, зөвлөгөө өгч, бэлтгэл, бэлэн байдлыг хангуулан, ард иргэдэд ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх мэдээ, мэдээллийг хүргэж байна.

Мөн Дархан, Шарын гол, Орхон, Хонгор сумдын нутаг дэвсгэр дэх үерийн уснаас хамгаалах далан, суваг, ус өнгөрүүлэх зориулалтын инженерийн байгууламжид хяналт шалгалт хийж, урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлсэн.

Аймгийн  хэмжээнд 60 хоршооны 113 малчин хөнгөлөлттэй зээлэнд хамрагдаж, малын ашиг шим, үүлдэр угсааг сайжруулах зорилгоор сүү махны чиглэлийн үхэр, ноолуурын чиглэлийн  ямаа, хадлан тэжээл бэлтгэх зориулалтаар бага оврын хүчин чадалтай трактор, тоног төхөөрөмж худалдан авах зэргээр зориулалтын дагуу ашиглаж байгааг энэ үеэр танилцууллаа.

 Хошууч генерал Г.Ариунбуян, Улс орнуудын туршлагаас харахад гамшгийг сөрөн тэсвэрлэх стратеги бүхэлдээ төрд төвлөрсөн үүрэг, хариуцлага, хүч хэрэгслийг бүс, орон нутагт тэнцвэржүүлэн шилжүүлж, аливаа гамшиг, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, даван туулахад бүх нийтийн оролцоог эрс нэмэгдүүлэхэд чиглэж байна. Газар зүйн байршил, байгаль цаг уур, нийгэм, эдийн засгийн чадварын хувьд ихээхэн ялгаатай нутаг дэвсгэр, засаг захиргааны хуваарилалт бүхий манай улсын хувьд сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлэх үйл ажиллагаагаа бүсчилсэн хөгжлийн бодлогын хүрээнд бүс, орон нутгийн онцлогтой уялдуулан зохион байгуулж байна.  Тиймээс гамшгийн сөрөн тэсвэрлэх чадавхыг олон нийтийн оролцоонд тулгуурлан дээшлүүлэх, иргэд, олон нийтийн хамтын ажиллагааг бэхжүүлэх чиглэлээр иргэдэд тогтмол заавар, зөвлөгөө өгөх, гамшгаас урьдчилан сэргийлэх мэдлэгийг дээшлүүлэхэд анхаарах, орон нутгийн хэмжээнд гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн анги, төрийн байгууллагуудын гамшиг, аюулт үзэгдлийн үед үүрэг гүйцэтгэх чадавхыг дээшлүүлэх хөрөнгө, оруулалтыг нэмэгдүүлэхэд анхаарч, үйл ажиллагагаа төлөвлөн ажиллахыг анхаарууллаа.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
УИХ-ын гишүүн Б.Уянга эрдэс баялгийн салбарын оюутнуудад туршлагаасаа … 4 цагийн өмнө
МАН: Хөгжлийн стратеги AGENDA-2.0 хөтөлбөрийг танилцуулж эхэллээ 5 цагийн өмнө
​ “1984” постдрамын жүжиг дахин тайзнаа 7 цагийн өмнө
О.Энхбаатар: Өвөр гүнтийн замыг шинэчлэхээр гурван удаа тендер зарласа… 9 цагийн өмнө
Гамшиг, аюулт үзэгдлийн үед үүрэг гүйцэтгэх чадавхыг дээшлүүлэх хөрөнг… 11 цагийн өмнө
Аюулт үзэгдэл, ослын 153 удаагийн дуудлага бүртгэгдлээ 11 цагийн өмнө
УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа тэргүүтэй төлөөлөгчид ОУПХ-ны чуулга уул… 11 цагийн өмнө
Улаанбаатарт 14 хэм дулаан байна 13 цагийн өмнө
Бээжингийн төв дэх 700 жилийн түүхтэй эртний хот 2025/04/04
Эмч, эмнэлгийн мэргэжилтний эрх зүйн байдлыг сайжруулна 2025/04/04
Туул усан цогцолбор 50-100 сая метр.куб ус хуримтлуулах хүчин чадалтай… 2025/04/04
Нийслэлийн 18 байршилд олон түвшний уулзвар барина 2025/04/03
Өрхийн эмнэлгүүдийг яамны харьяанд оруулах санал хэлэв 2025/04/03
Дүүрэг, хороодын Засаг дарга нартай сар болгон уулзаж, санал солилцоно 2025/04/03
УИХ: АТГ-ын даргаар З.Дашдавааг улираан томилов 2025/04/03
​ АТГ-ын даргаар З.Дашдавааг улираан томилох асуудлыг хэлэлцэж байна 2025/04/02
Сангийн сайд Б.Жавхлан: Гадаад валютын улсын нөөц таван тэрбум ам.долл… 2025/04/02
2026 оныг “Боловсролыг дэмжих жил” болголоо 2025/04/02
Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан ОХУ-аас БНХАУ руу байгалийн хи… 2025/04/02
“Эрдэнэс Тавантолгой”-н 2024 оны үлдсэн ногдол ашгийг энэ сард олгоно 2025/04/02