УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа нар Британийн парламент дахь ОУПХ-той харилцах бүлгийн гишүүдтэй уулзлаа


Олон Улсын Парламентын Холбоо (ОУПХ)-ны 150 дугаар Ассамблей Бүгд Найрамдах Узбекистан Улсын нийслэл Ташкент хотноо үргэлжилж байна. Ассамблейд оролцож буй Монгол Улсын Их Хурлын дэд дарга Х.Булгантуяа тэргүүтэй төлөөлөгчид Британийн парламент дахь ОУПХ-той харилцах бүлгийн дарга Фабиан Хамилтон болон гишүүдтэй уулзлаа.

Уулзалтын эхэнд талууд өнгөрөгч гуравдугаар сарын 18-24-ний өдрүүдэд Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалангийн ИБУИНХУ-д хийсэн албан ёсны айлчлал амжилттай болсныг тодотгож, энэ нь хоёр улсын харилцаанд онцлох үйл явдал болсныг цохон тэмдэглэлээ. Монгол, Британи улсууд газарзүйн байршлын хувьд хол ч ардчилал, хүний эрх, хууль дээдлэх ёс зэрэг нийтлэг үнэт зүйлсээр холбогдсон нь харилцаа, хамтын ажиллагааны тулгуур болсоор ирснийг УИХ-ын дэд дарга онцоллоо.


Түүнчлэн хоёр улсын харилцаанд парламент хоорондын хамтын ажиллагаа чухал үүрэгтэй тул Олон Улсын Парламентын Холбооны хүрээнд улам бүр өргөжүүлэх эрмэлзэлтэй байгаагаа илэрхийлэв. Мөн шинээр бүрдсэн парламентаас эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангаж, төрөлжүүлэх, гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжиж, эрх зүйн орчныг сайжруулахад анхаарч буйг тодотгоод хэлэлцэн баталсан зарим хууль, тогтоомжуудаас дурдлаа.


ОУПХ-той харилцах Британийн парламент дахь бүлгийн дарга Фабиан Хамилтон, Монгол Улсын Их Хурлын төлөөлөгчидтэй уулзаж буйдаа баяртай байгаагаа илэрхийлээд, парламентад жендэрийн тэгш байдлыг хангахад анхаарч, эмэгтэй гишүүдийн эзлэх хувиар Ази тивдээ тэргүүлэх үзүүлэлтэд хүрснийг сайшаан тэмдэглэв. Тэрбээр, УИХ-ын даргын айлчлалын үеэр Уэстминстерийн ордонд уулзалтууд амжилттай болсонд баяртай байгаагаа илэрхийлээд, айлчлалын үр дүнг бататгахад олон талт хэлбэрээр хамтран ажиллахаа хэллээ.



Уулзалтын төгсгөлд УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа, Британийн парламент дахь ОУПХ-той харилцах бүлгийн төлөөлөл энэ оны 6 дугаар сард манай улсад айлчлахаар болсонд баяртай буйгаа илэрхийлэхийн сацуу уг айлчлалыг үр дүнтэй зохион байгуулахад дэмжлэг үзүүлэхээ тодотголоо.


Энэхүү бүлэгт Британийн парламентын Нийтийн болон Лордын танхимын гишүүд элсдэг бөгөөд дарга, дэд дарга болон удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнийг жил бүр сонгон томилдог байна хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг нэгэн зорилго, нэгдмэл хүсэл тэмүүллээ… 4 цагийн өмнө
Хэн юу хэлэв 6 цагийн өмнө
Ялагчгүй тоглоомын золиос... 6 цагийн өмнө
Цахим мөрийтэй тоглогчдыг дөнгөлөх хуулийн шинэчлэл 6 цагийн өмнө
Улс төр үймээн бужигнаантай, саарал ордон сандал суудлын хэрүүлтэй 7 х… 6 цагийн өмнө
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрхтэн хурц болно 6 цагийн өмнө
Улаанбаатарт өдөртөө 22 хэм дулаан 6 цагийн өмнө
Улсын баяр наадмаар найман өдөр амарна Өчигдөр
Татвар, нийгмийн даатгалын багц хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг УИ… 2025/06/04
Зуны саруудын буюу улирлын цаг агаарын ерөнхий төлөв 2025/06/04
Улаанбаатарт 20 хэм дулаан байна 2025/06/04
Дархан аварга Ж.Мөнхбатын гэрэлт хөшөөг сүндэрлүүлэв 2025/06/03
Нийслэл бүсийн шинэ цахилгаан станцууд бүрэн хүчин чадлаараа хэвийн аж… 2025/06/03
ФОТО: УИХ-ын чуулган 2025/06/03
“Монгол Улсын Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай” УИХ-ын тогтоол бат… 2025/06/03
Улаанбаатарт 23 хэм дулаан байна 2025/06/03
Туркменистаны Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө 2025/06/02
Л.Оюун-Эрдэнэ: Засаглал тогтворгүй болж, эдийн засгийн нөхцөл байдал х… 2025/06/02
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, С.Бердымухамедов нар албан ёсны хэлэлцээ хийлэ… 2025/06/02
ФИБА 3x3 дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Монголд болно 2025/06/02