Мартин Чунгонг: Монгол Улсын Их Хурал хүн төвтэй хууль, эрх зүйн орчныг бүрдүүлэхээр стратеги төлөвлөгөөндөө тусгасан нь онцлох санаачилга болжээ


Монгол Улсын Их Хурлын дэд дарга Х.Булгантуяа, Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж нар Олон Улсын Парламентын Холбоо (ОУПХ)-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Мартин Чунгонгтой уулзлаа.

Уулзалтын эхэнд, УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа, ОУПХ-ны 150 дугаар Ассамблейн үндсэн хэлэлцүүлэг, салбар хуралдаанууд үр дүнтэй үргэлжилж буйг тэмдэглээд, Монгол Улсын анхдугаар Үндсэн хууль батлагдсаны 100 жилийн ойг тохиолдуулан видео мэндчилгээ ирүүлсэнд талархал илэрхийлэв. Тэрбээр, Монгол Улсын Их Хурал болон ОУПХ-ны хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд өргөжин тэлж байгаагийн нэг илрэл нь 2022 онд байгуулсан Хамтын ажиллагааны санамж бичиг гэдгийг тодотгов.

Уулзалтын үеэр, УИХ-ын 2024-2028 оны стратеги төлөвлөгөө батлагдаж, алсын хараа, эрхэм зорилго, үнэт зүйлсийг томьёолон, үндсэн 5 зорилго, тэдгээрийг хэрэгжүүлэх 16 зорилтыг тодорхойлсон гэдгийг дурдлаа. Энэ ташрамд тэрбээр, уг стратеги төлөвлөгөөний төсөлд ОУПХ-ноос улс орнуудын практик туршлагуудад үндэслэн мэргэжил арга зүйн зөвлөгөөг тогтмол хүргүүлсэнд талархал илэрхийлэв. УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа үргэлжлүүлэн, тогтолцооны өөрчлөлтийн үр дүнд байгуулагдсан таван нам, эвслийн төлөөлөл бүхий 126 гишүүнтэй парламентад 80 гаруй гишүүн шинээр сонгогдсоныг дурдаад, ирэх дөрвөн жилийнхээ стратеги, төлөвлөгөөг хэрэгжүүлэхийн тулд эрх зүйн орчны шинэчлэлийг эхлүүлснийг тэмдэглэлээ. Энэ хүрээнд ОУПХ-ны дэмжлэгтэйгээр парламентын өөрийн үнэлгээний шалгуур үзүүлэлтээр суурь түвшинг тодорхойлох, үнэлгээ хийх чадамжийг бүрдүүлэх, УИХ-ын цахим шилжилтийг эрчимжүүлэх зэрэг ажлуудыг хэрэгжүүлэхээр зорьж буйг хэлэв.

Түүнчлэн ирэх онд Монгол Улсад зохион байгуулагдах Азийн эмэгтэй парламентчдын форумд биечлэн оролцохыг урьсан юм.

ОУПХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Мартин Чунгонг, Хамтын ажиллагааны санамж бичгийн агуулгын хүрээнд Монгол Улсын Их Хурлаас хүний эрх, жендэрийн тэгш байдал, парламентат ёсыг төлөвшүүлэхэд бодит үр дүн бүхий зорилтот ажлуудыг хэрэгжүүлж буйг сайшаан тэмдэглэв. Тэрбээр, хүн төвтэй хууль, эрх зүйн орчныг цогцлоохоор стратеги төлөвлөгөөндөө тусгасан нь өнөө цагт онцлох санаачилга хэмээн тодотгоод хэрэгжилтийг хангахад бүх талаар дэмжин ажиллахаа илэрхийллээ.

Хүний эрхийн мэдрэмжтэй, тэгш оролцоог хангасан, цаг үеийн шаардлагад нийцэхүйц хууль тогтоомжуудыг боловсруулахад мэргэжил арга зүйн туслалцаа үзүүлэхийн тулд Тамгын газар дэвшилтэт арга барилаар ажиллахаар эрмэлзэж буйг Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж онцлов. Тэрбээр, өнгөрсөн 3 дугаар сарын 20-нд ОУПХ-той хамтран “Хүний эрхийн төлөв байдлын үнэлгээний хамтарсан цахим уулзалт-хэлэлцүүлэг”-ийг амжилттай явуулсныг дурдахын сацуу цаашид ч мөн бүс нутгийн сэдэвчилсэн уулзалт, хэлэлцүүлгийг хамтран зохион байгуулах талаар санал солилцлоо хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“Цагаан алт” үндэсний хөтөлбөрийн дүнд жилд хоёр сая гаруй хос гутал ү… 9 цагийн өмнө
УИХ: Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийг хэлэлцэж байна 14 цагийн өмнө
“Agenda-2.0” хөтөлбөрийн хүрээнд хүний нөөц, ногоон хөгжил, хиймэл оюу… 14 цагийн өмнө
“Сэлбэ” нэгдсэн эмнэлэгт хүчилтөрөгч нийлүүлэх агуулахын барилгыг ашиг… 15 цагийн өмнө
Улаанбаатарт 13 хэм дулаан байна 16 цагийн өмнө
Аж ахуйн нэгжийн худалдан авсан нүүрсийг тусгай гарцаар нэвтрүүлэх ажл… Өчигдөр
“Иргэдээ сонсъё” уулзалтад УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин оролцлоо Өчигдөр
УИХ-ын гишүүн О.Номинчимэг, Хэвлэлийн хэлтсийн дарга Ч.Бат-Оргил нар и… Өчигдөр
Гэр бүл бүхэнд инээд бэлэглэнэ Өчигдөр
Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна Өчигдөр
Ховд голд живж байсан хүүгийн амь насыг аварсан О.Сүлдийг “Шударга жур… Өчигдөр
“Мега төслүүдэд Монгол талентуудаа татан оролцуулах боломж, шийдэл” ца… Өчигдөр
Сүхбаатар дүүргийн хэмжээнд өнөөдрийн байдлаар 91 ТҮЦ-ийг нүүлгээд бай… Өчигдөр
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан: Монгол Улс Төв Азийн бүс нутагт “Эмэгтэй… Өчигдөр
“Улаанбаатар марафон 2025" гүйлтийн төрлүүдийг танилцуулж байна Өчигдөр
Цахим орчин дахь өсвөр үеийнхний үе тэнгийн дээрэлхэлт, ялгаварлан гад… Өчигдөр
Улаанбаатарт 12 хэм дулаан байна Өчигдөр
Х.Нямбаатар: Хотын төвөөс нэг км зайд хоёрдогч түүхий эд авч, машины т… 2025/04/15
Нийтийн эзэмшлийн зам талбайд эмх цэгцгүй байршсан скүүтер, цахилгаан … 2025/04/15
Х.Нямбаатар: Тухайн оршин суугчдын хүсэлтийн дагуу Сэлбэ дэд төв орчим… 2025/04/15