Нарийн бичгийн дарга Н.Энхбаатар ЕАБХАБ-ын төлөөлөгчидтэй уулзав


Монгол Ардын Намын Нарийн бичгийн дарга Н.Энхбаатар Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага (ЕАБХАБ)-ын Ардчилсан институц, хүний эрхийн газар (АИХЭГ)-аас Монгол Улсын Засгийн газрын урилгаар Улс төрийн намын тухай хуульд зөвлөмж өгөхөөр ажиллаж буй Надия Сиренко, Горан Петров, Фернандо Касаль Бертоа нарыг энэ сарын 11-нд  хүлээн авч уулзлаа.

Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын Ардчилсан институц, хүний эрхийн газар нь гишүүн орны хүсэлтийн дагуу хуулийн төслүүд болон одоо мөрдөгдөж буй хууль, тогтоомж нь олон улсын хүний эрхийн стандартад нийцэж байгаа эсэхийг үнэлж, сайжруулах талаар тодорхой зөвлөмж өгдөг байна. Тус байгууллагаас Монголын парламентад суудалтай таван нам болон бусад намын төлөөлөл, төрийн байгууллага, иргэний нийгмийн байгууллага, судлаачидтай уулзаж, санал солилцож байгаа аж. 

Энэ хүрээнд Монгол Ардын Намын Нарийн бичгийн дарга Н.Энхбаатартай албан уулзалт хийж, хоёр тал санал солилцсон юм.

Уулзалтад Монгол Ардын Намын Гадаад харилцааны хэлтсийн дарга С.Өлзийжаргал, намын дэргэдэх Стратеги академийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан О.Чингүүн нарын албан төлөөлөл байлцав.

Эх сурвалж: nam.mn


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг нэгэн зорилго, нэгдмэл хүсэл тэмүүллээ… 4 цагийн өмнө
Хэн юу хэлэв 6 цагийн өмнө
Ялагчгүй тоглоомын золиос... 6 цагийн өмнө
Цахим мөрийтэй тоглогчдыг дөнгөлөх хуулийн шинэчлэл 6 цагийн өмнө
Улс төр үймээн бужигнаантай, саарал ордон сандал суудлын хэрүүлтэй 7 х… 6 цагийн өмнө
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрхтэн хурц болно 6 цагийн өмнө
Улаанбаатарт өдөртөө 22 хэм дулаан 6 цагийн өмнө
Улсын баяр наадмаар найман өдөр амарна Өчигдөр
Татвар, нийгмийн даатгалын багц хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг УИ… 2025/06/04
Зуны саруудын буюу улирлын цаг агаарын ерөнхий төлөв 2025/06/04
Улаанбаатарт 20 хэм дулаан байна 2025/06/04
Дархан аварга Ж.Мөнхбатын гэрэлт хөшөөг сүндэрлүүлэв 2025/06/03
Нийслэл бүсийн шинэ цахилгаан станцууд бүрэн хүчин чадлаараа хэвийн аж… 2025/06/03
ФОТО: УИХ-ын чуулган 2025/06/03
“Монгол Улсын Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай” УИХ-ын тогтоол бат… 2025/06/03
Улаанбаатарт 23 хэм дулаан байна 2025/06/03
Туркменистаны Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө 2025/06/02
Л.Оюун-Эрдэнэ: Засаглал тогтворгүй болж, эдийн засгийн нөхцөл байдал х… 2025/06/02
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, С.Бердымухамедов нар албан ёсны хэлэлцээ хийлэ… 2025/06/02
ФИБА 3x3 дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Монголд болно 2025/06/02