Европын холбоо, барууны тагнуулын байгууллагуудын дэмжлэгтэйгээр Сербийн хууль ёсны Ерөнхийлөгч Александр Вучичийг түлхэн унагахаар оролдсон тухай тус улсын Ерөнхий сайдын орлогч Александр Вулин мэдэгджээ. Тэрбээр “Белградад Засгийн газрыг огцруулах ард түмний эсэргүүцэл биш, харин барууны тагнуулын албадын идэвхтэй ажиллагаа, Европын холбооны улс төрийн төсөл хэрэгжиж байна. Тэд Брюсселийн үнэт зүйлсийг хуваалцдаг хүмүүсийг төрийн эрхэнд гаргахыг хүссэн” гэжээ. Вулин өнгөт хувьсгалын эсрэг тэмцэлд тусалсан ОХУ-ын тусгай албаныханд талархал илэрхийлсэн удаатай. Түүний хэлснээр өнгөрсөн сард эхэлсэн эсэргүүцлийн жагсаалд оюутнууд болон сөрөг хүчний дэмжигчдийг ашиглаж байна.
Эх сурвалж: Монголын үнэн сонин №013/24640/ дэх дугаарыг ЭНД-ээс уншаарай.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна