Налайх дүүргийн МАН-ын хорооны бүтэц, бүрэлдэхүүнийг танилцуулж байна


Налайх дүүргийн МАН-ын хороо нь 2022 оны хоёрдугаар сарын 19-нд  болсон ээлжит XXVI Бага хурлаар намын хорооны даргаар С.Амарсайханыг улираан сонгосон юм. Харин дэд даргаар Д.Наянбаяр, орон тооны бус дэд даргаар Г.Баттөмөр нар сонгогдон ажиллаж байна. Түүнчлэн  дүүргийн МАН-ын хороонд 13 тэргүүлэгч, Хяналтын хорооны есөн гишүүн, намын дэргэдэх төрийн бус байгууллагууд чиг үүргийн дагуу үүрэгт ажлаа хэрэгжүүлэн ажиллаж байна. 
Налайх дүүргийн МАН-ын хорооны  үүсэл хөгжил  нь Төв аймгийн Баянзүрх сумын нутагт чулуун нүүрсний Уурхай байгуулагдаж хүн ам төвлөрөн суурьшсантай холбоотой үүссэн байдаг. 1922 онд Монгол Улсын Ардын Засгийн газрын шийдвэр гарч Налайхын нүүрсний уурхайг улсын мэдэлд авч, 1923 оноос Баянзүрх сумын намын үүрт харьяалагдаж байгаад 1924 оны зургадугаар сарын 24-ний өдөр хуралдсан Баянзүрх сумын болон Налайхын намын гишүүдийн тайлан сонгуулийн хурлаас Налайхын намын үүрийг товчоог Улаанбаатар хотын Намын хороонд харьяалуулан албан ёсоор анх байгуулсан түүхтэй. 
Налайхын их уурхайд нүүрс олборлох хүчин чадал, цар хэмжээ өсөж, бүхэл бүтэн ажилчин анги бий болж,  хүн амын суурьшил нэмэгдсэнийг харгалзан  МАХН-ын Улс төрийн товчооны 1962 оны гуравдугаар сарын 5-ны өдрийн 92 дугаар тогтоол гарч, БНМАУ-ын АИХ-ын тэргүүлэгчдийн есдүгээр сарын 15-ны өдрийн 160 тоот зарлигаар Налайх хот болгожээ. Бие даасан Налайх хотын анхны Намын хорооны даргаар Дуламрагчаа, нэгдүгээр нарийн бичгийн даргаар Г.Нацагдорж, З.Цэнд, Д.Лувсаннаваан нар 1962-1974 он хүртэл ажилласан байдаг. 
Өдгөө Налайх дүүргийн МАН-ын хороо найман хороо, 18 үүртэйгээр үйл ажиллагаа явуулж байна. УИХ, Засгийн газрын гишүүн, Шадар сайд С.Амарсайхан 2013 онд Намын хорооны Бага хурлаар дүүргийн МАН-ын хорооны даргаар сонгогдсон юм.  Ингэснээр намын байрны засвар тохижилт, тоног төхөөрөмжийн шинэчлэл, намын хорооны дэд дарга, улс төрийн ажилтнууд, дүүргийн МАН-ын Хяналтын хорооны даргын цалин хангамж нэмэгдэж, одоог хүртэл тогтмол үйл ажиллагааг үр дүнтэйгээр зохион байгуулах нөхцөл бүрдсэн билээ. Одоогийн байдлаар Налайх дүүргийн МАН-ын хороо орон тооны таван ажилтантай, намын хорооны дэргэдэх зарим ТББ-ын ажилтнуудад урамшуулал олгодог, хорооны намын хороод татвар хураамжаа өөрсдөө зарцуулж тайлагнадаг журмыг мөрдөж байна.


Налайх дүүргийн МАН-ын хорооны дарга нар                                       
          /1994 оноос одоог хүртэл/

• Ч.Жигжидсүрэн Налайх дүүргийн МАХН-ын хорооны дарга, дүүргийн Засаг дарга  
/1994-1995/
•Л.Дамдинсүрэн  Налайх дүүргийн МАХН-ын хорооны дарга, ИТХ-ын дарга /1995-2001/
•Д.Батдорж    Налайх дүүргийн МАХН-ын хорооны дарга, ИТХ-ын дарга /2001-2004/
•Л.Дамдинсүрэн Налайх дүүргийн МАХН-ын хорооны дарга, дүүргийн Засаг дарга /2004-2005/
•Ш.Энхсайхан  Налайх дүүргийн МАХН-ын хорооны дарга, дүүргийн Засаг дарга
/2005-2010/
• Б.Баяндэлгэр  Налайх дүүргийн МАХН-ын хорооны дарга, дүүргийн Засаг дарга
/2010-2014.03/
• С.Амарсайхан  Налайх дүүргийн МАН-ын хорооны дарга, УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Шадар сайд 
/2013 оноос одоог хүртэл/


Налайх дүүргийн МАН-ын хорооны орон тооны дэд  дарга нар                                                 
/1994 оноос одоог хүртэл/

1. Ж.Аюушрагчаа                        /1992-1995/ Улс төрийн ажилтан
2. С.Жигжидхорлоо                   /2002-2005/ Дэд дарга
3. Ц.Сонгууль                             /2005-2007/ Дэд дарга
4. М.Баттулга                             /2007-2008/ Дэд дарга
5. К.Хавдалминаш                     /2008-2009/ Дэд дарга
6. Х.Баярсайхан                        /2010-2011/ Дэд дарга
7. Б.Нэргүй                                /2011-2014/ Дэд дарга
8. С.Батжаргал                         /2014-2017/ Дэд дарга
9. П.Нарантуяа                          /2017-2022/ Дэд дарга
10. Д.Наянбаяр              /2022 оноос одоог хүртэл/  дэд дарга, дүүргийн Засаг дарга

Эх сурвалж: "Монголын үнэн" сонин №014/24641 дэх дугаарыг ЭНД-ээс уншаарай


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“Чингис хаан” олон улсын нисэх буудал руу нийтийн тээврийн автобус явж… 15 цагийн өмнө
Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн суманд гарсан ойн түймрийг бүрэн унтраалаа 16 цагийн өмнө
Улаанбаатар 10 хэм дулаан байна 17 цагийн өмнө
Талийгаач Б.Оргил-Эрдэнийн дурсгалд зориулсан зул өргөх ёслол болно Өчигдөр
Монгол дархан, урлаачдын чуулганыг дөрвөн жил тутам зохион байгуулна Өчигдөр
“Баруун сэлбэ” үйлчилгээний төвийн 1222 ам метр талбайг нийслэлийн өмч… Өчигдөр
Улаанбаатарт бага зэргийн бороо орно Өчигдөр
“Хангарди” үндэсний шагайн харвааны тэмцээнд 1400 харваач оролцож, цэц… 2025/04/30
Б.Эрдэнэбаяр: Улаанбаатар хотын 23 байршилд нийт 14 км дулааны шугамыг… 2025/04/30
Багануур дүүргийн чиглэлд нийтийн тээврийн автобус үйлчилж эхэллээ 2025/04/30
Цэрэг татлагыг нийслэлийн хэмжээнд тавдугаар сарын 2-4-ний өдрүүдэд зо… 2025/04/30
“Дээд боловсролын байгууллагын суралцагчдад тэтгэлэг, зээл, буцалтгүй … 2025/04/30
“Агуу ялалт – Агуу нөхөрлөл” тоглолт болно 2025/04/30
МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар Вьетнам Улсыг нэгтгэсн… 2025/04/30
Ирэх тавдугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв 2025/04/30
“Ромео Жульетта” эмгэнэлт драмын жүжиг тавдугаар сарын 9-нд нээлтээ хи… 2025/04/30
Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна 2025/04/30
Улаанбаатарт 14 хэм дулаан байна 2025/04/30
Н.Мөнхбаяр: Сэлбэ дэд төвийн газар чөлөөлөлтөөс татгалзсан 30 орчим ир… 2025/04/29
ФОТО: Улаанбаатарын ХАВАР 2025/04/29