Б.Батзаяа: Гаднын шинжээчид Бразилын багийг хөлбөмбөгийн ДАШТ-д түрүүлнэ гэж таамаглаж байна

unen
1 цагийн өмнө

Дэлхийн хүн ам найман тэрбум болсон мэдээ хоёр долоо хоногийн өмнө олны анхааралд байлаа. Найман тэрбум хүний таван тэрбум нь Катарын зүг бүтэн нэг сарын хугацаанд анхаарлаа хандуулах нь. Учир нь, Катарт хөлбөмбөгийн 22 дахь удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн албан ёсоор хөшгөө нээлээ. Энэ удаагийн хөлбөмбөгийн ДАШТ-д түрүүлэх багийн таамгаа мэргэжилтэн, сонирхогч, шинжээчид дэлхийн өнцөг булан бүрд дэвшүүлж байгаа юм. Бид Монголын шинжээч, тайлбарлагчдаас Б.Батзаяаг онцолж цөөн хором ярилцлаа. 

 -“Катар-2022”-ын тухай янз бүрийн мэдээлэл бий. Уг тэмцээнийг тайлбарлаж байгаа хүний хувьд дэлхийн аварга шалгаруулах тэмцээний онцлогийг хэрхэн харж байна вэ?

-Юуны түрүүнд ярилцлагад урьсанд баярлалаа. Дэлхийн хүн амын талаас илүү нь шимтэн үздэг хөлбөмбөгийн ДАШТ албан ёсоор эхэллээ. Бид өмнө нь дөрвөн жил хүлээдэг байсан бол энэ удаа 4.5 жил хүлээлээ. Хамгийн гол нь өвлийн улиралд болж буйгаараа онцлогтой. Мэдээж Арабын ертөнцөд анх удаа болж байгаа нь бас нэгэн онцлог юм. Мөн хамгийн жижиг газар нутагтай, цөөн хүн амтай оронд анх удаа болж байна. Катар дэлхийн аваргыг анх удаа зохион байгуулаад зогсохгүй шигшээ баг нь анх удаа ДАШТ-д оролцож байгаа нь олны анхаарлыг татлаа. Дэлхийн аваргын тоглолт болж буй хот, цэнгэлдэх хүрээлэнгүүд рүү нэг өдрийн дотор очих боломжтой. Өмнө нь ДАШТ зохион байгуулсан улсуудын нэг хотоос нөгөө рүү нь явахын тулд тээврийн хувьд хүндрэл учирдаг байсан. Гэтэл Катарт тийм зүйл алга. Тээврийн асуудлыг маш сайн шийджээ. Цэнгэлдэх хүрээлэнд шар айраг ууж болохгүй. Гадуур уух бол зөвхөн заасан бүсэд л зөвшөөрсөн. Энэ мэтчилэн онцлог зүйл олон байна.

-Дэлхийн аваргын өмнө мэргэжилтэн, шинжээчид таамаг дэвшүүлдэг шүү дээ. Гаднын шинжээчдийн таамгийг харвал Аргентин, Бразил улсын багийг аваргын төлөө тулна гэсэн байна. Таны хувьд аль баг  ДАШТ-д түрүүлэх магадлалтай байна вэ?

-Гаднын шинжээчид математик тооцооллоор ихэвчлэн Бразилыг түрүүлнэ гэж таамаглаж байна. ДАШТ эхлэхээс өмнө багагүй эх сурвалж харсан. Мэдээж Аргентиныг тооцооноос гаргахгүй нь ойлгомжтой. Өмнөх ДАШТ-үүдэд янз бүрийн зөнч амьтанд таамаг дэвшүүлдэг байсан. Одоогоор тийм зүйл алга. Харин супер компьютер таамгаа дэвшүүлсэн байна билээ. Миний хувьд Бразил, Аргентин, Герман, Англи гэсэн дөрвөн багаас түрүү тодрох болов уу. Ялангуяа Европын баг түрүүлэх магадлалтай. Тэгэхээр Герман, Английн аль нэг нь гэсэн үг.

-Дэлхийн аваргыг өнжиж байгаа том багууд болон одуудын талаар юу хэлэх вэ?

-22 дахь удаагийн ДАШТ-ийг харж чадахгүй болсон хамгийн том баг бол Итали. Эрхээ авч чадаагүй Африк, Европын хэд хэдэн баг бий. Мөн Өмнөд Америкаас Колумб байна. Гэтэл баг нь оролцож байгаа хэрнээ тамирчин хүний хамгийн том дайсан болох бэртлээс шалтгаалан ДАШТ-д оролцож чадахгүй байна гэдэг хамгийн том харамсал юм. Мэдээж Францын шигшээ багийн гол тоглогчдын нэг, “Алтан бөмбөг”-ийн эзэн Карим Бенземад харамсаад баршгүй. Магадгүй түүний замналын сүүлийн ДАШТ байсан биз. Өөрийгөө их нөөсөн боловч тэмцээн эхлэхээс хэдхэн хоногийн өмнө бэлтгэл дээрээ гэмтэл авлаа. Түүнчлэн Погба, НГоло Канте бэртлээс болж шигшээ багтаа тоглож чадахгүй боллоо. Ингэснээр Францын шигшээгийн тоглолтын арга барилд маш том өөрчлөлт орох нь тодорхой. Мөн Сенегалын шигшээ багийн од Саде Манэг нэрлэж болно. Маш харамсалтай. Тус баг асар том зорилготой оролцохоор төлөвлөж байсан ч багийн лидер нь ДАШТ эхлэхээс долоо хоногийн өмнө бэртлээ. Тун таагүй мэдээ. Сенегал дараагийн шатанд шалгарах эсэх нь хүртэл эргэлзээтэй болж байна.

Б.ЗУЛ


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 2024/11/22
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 2024/11/22
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 2024/11/22
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 2024/11/22
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 2024/11/22
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 2024/11/22
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 2024/11/22
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 2024/11/22
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 2024/11/22
Х.Нямбаатар: Улаанбаатар хотод их бүтээн байгуулалтын гарааны жил эхэл… 2024/11/22
Ч.Ариунхур: УИХ-ын тогтоолоор Үндсэн хуулийн 100 жилийн ойг улс орон д… 2024/11/22
Үндсэн хуулиа дээдлэн залах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа 2024/11/22
​ Парламентын хяналт, түүний тогтолцоо, хэрэгжилтийн талаар хэлэлцэж,… 2024/11/22
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илү… 2024/11/22
Ж.Гомбожав: 1924 онд нийгмийн нөхцөл байдал маш хүнд байсан ч өвөг дээ… 2024/11/22
Х.Мөнхбилэг: Үндсэн хуулийн өдөрт зориулсан хоолны акц бол тусгаар улс… 2024/11/22
Үндсэн хууль - Үндэсний тусгаар тогтнолын баталгаа 2024/11/22
Улсын төсөв хоригт орж, ураны төсөл гацаанаас гарлаа 2024/11/22
Эл өдөр эе, эвээ ололцоход сайн 2024/11/22
Улаанбаатарт 3 хэм дулаан байна 2024/11/22