О.Пүрэвдулам: Амжилтдаа эрдэж зангаа хувиргасан үе надад байхгүй


Цар тахлын дараа хурдтайгаар хувьсан өөрчлөгдөж буй салбаруудын нэг нь хувцас загвар. Эко хандлага, минимал сонголтоос үүдсэн өөрчлөлтүүд шинэ давлагааг хэдийнэ эхлүүлжээ. Үүнтэй манай үндэсний брэндүүд зуузай холбож бүтээгдэхүүндээ  шингээсэн нь эхнээсээ нийтэд ил болоод байгаа юм. Цар тахлын дараах Монголын томоохон хувцас загварын шоу маргааш болох гэж байна. Үндэсний үйлдвэрлэгч, бүтээгчдийг нэгтгэсэн энэ үдэш топ моделиуд дизайнеруудын бүтээлийг амилуулах бөгөөд тэдгээрийн нэг топ модель О.Пүрэвдуламтай уулзаж ярилцлаа. Монголын загварын ертөнцийн тод өнгөнүүдийн нэг болсон тэрбээр “Floraison” шоуны тайзнаа алхах юм.

-Монголын хамгийн том “Floraison” загварын  шоуны хүрээнд  тантай ярилцаж байгаадаа баяртай байна. Загварын салбарынхныг нэг дор цуглуулдаг уг шоуны онцлогийг та юу гэж хэлэх вэ?  

-“Floraison” бол уран бүтээлчид, залуусыг нэгтгэсэн загварын шоу. Тайз, хувцас, шоуны зохион байгуулалт гээд  бүхий л зүйл дээр хичээнгүй ажиллаж байгаа нь харагдсан.  Шоунд оролцож байгаа надад ч олон зүйл нь сонирхолтой санагдаж байна.    

-Цар тахлын дараа зохион байгуулж байгаа энэхүү арга хэмжээ нь үндэсний үйлдвэрлэгчдийн бизнесээ шат ахиулах боломж. Бас моделиудын хувьд гадаад зах зээлд өөрсдийгөө таниулахад тусална гэж бодож байна. Харин таны бодлоор...? 

-Цар тахлын нөлөөгөөр өнгөрсөн хоёр жилийн хугацаанд загварын шоу зохион байгуулалгүй завсарласны эцэст энэ жил арга хэмжээнүүд болж байна. Тэдгээрийн нэг нь “Floraison” загварын шоу. Үндэсний үйлдвэрлэгчид нэгдэн хамтран ажиллаж байгааг харах баяртай байна. Моделиудын хувьд ч адилхан. Дотоод болон гадаадын орон зайд залуу моделиуд өөрсдийгөө сурталчлан таниулахад энэ шоу давуу тал болно. Яагаад гэвэл энд маш олон брэнд бүтээгчид оролцож байна.

-Тантай уулзсаных ярилцлагаа хувийн асуултаар үргэлжлүүлье гэж бодлоо. Та өнөөдрийн өөрийгөө бүтээх эхний алхмаа хэдэн настайдаа эхэлж байсан бэ?

-15 настайдаа анхны тэмцээндээ амжилт гаргаж урам авсан. Мэдээж юм бүхний эхлэл амаргүй байдаг. Гэхдээ шантралгүй, тэмцээн уралдаанд оролцож туршлага хуримтлуулсаар өдий хүрчээ. Энэ хугацаанд амбиц хөөгөөгүй. Үүнд хувь хүний хүмүүжлээс гадна багшийн нөлөө их байдаг юм шиг санагддаг. Амжилтдаа эрдэж зангаа хувиргасан үе надад байхгүй.

-Загвар өмсөгч болохоор суралцаж байгаа охид тайзан дээр алдаагүй алхахын тулд бага размерын гутал өмсөж хөлөө дасгадаг. Энэ мэт шалгуур, даалгаврыг хэрхэн  давж байснаасаа ярьж болох уу?

-Би өөртөө их итгэлтэй хүүхэд байсан. Тайзны алхаа, зураг авахуулах техникт суралцаж байгаа мөртлөө аль хэдийнэ чаддаг болчихсон юм шиг л байхыг хичээдэг байсан. 

-Мэдээж төгс төгөлдөр рүү тэмүүлэх тусам илүү их өвдөлт мэдэрч байсан байх?

-Хүн бүр л сонгосон салбарынхаа оргилд нь гарахын төлөө тэмүүлдэг. Тэдний нэг нь би. Шүүмжлүүлж, гүтгүүлж, даруулах гээд амаргүй даваа олон. Гэхдээ зорилгоо биелүүлэхийн төлөө илүү их сурах гэж хичээдэг байсан.

-Өөрчлөлтийн дараа бусдын хэл ам, яриа танаас хол байгаагүй. Энэ үеийг даван туулахын тулд сэтгэл зүйгээ хэрхэн өөрчилсөн бол?

-Хүмүүсийн хэл ам, хов жив хэцүү санагдаад анхандаа танихгүй ч гэсэн тэдэнд гомддог байсан. Ер нь би хов жив, хэл аманд дургүй. Тийм зүйлд дуртай хүн ч гэж юу байх вэ дээ. Одоо бол намайг хайрлаж, дэмждэг хүмүүс маань байхад болно гэж боддог. Бүх хүнд таалагдах гээд явбал угаасаа бүтэхгүй  гэдгийг ойлгосон.

-Одоо бол таны зорилго мэргэжил, карьер, боловсрол гэж бодож байна. Эдгээрийг тэнцүүхэн авч явах нь ирээдүйн амжилтад чухал үүрэгтэй?

-Тийм ээ. Одоо би сурч мэдсэн болон өөрийнхөө сонирхдог салбарт ямар нэгэн шинэ зүйл хийж үзэх эсвэл үргэлжлүүлэн суралцах бодолтой байна.

-Бидний ярилцлага “Гоёл” наадам эхлэхээс хэдхэн цагийн өмнө болж байна. Мэргэжлийн моделийн чадвар чансааг харуулдаг загварын салбарын энэ наадмыг та юу гэж боддог вэ?

-“Гоёл” наадамдаа хайртай. Тасралтгүй олон жил оролцож байна. Олон мундаг модель, дизайнерыг гаргаж ирсэн баялаг түүхтэй наадам гэж боддог.

-Монголын загварын салбарын топуудын эгнээнд алхахаар болоход танд ямар сэтгэгдэл төрж байсан бэ?

-“Топ модель боллоо” гэж хэлээд нэр дуудахад ерөөсөө итгээгүй. Шагнал авч байхдаа ч өөртөө итгэж ядан  зогссоноо санаж байна. Баярласандаа сандарч догдлоод нүдэнд нулимс дүүрээд л  урагш алхаж байсан даа. Топ модель Э.Одгэрэлээс шагналаа гардаж авч байсан нь мартагдахааргүй мөчүүдийн маань нэг байсан юм.

-Олон улсын загварын салбарын өрсөлдөөнтэй танилцахад юу гэж бодогдож байв?

-Сүүлийн хэдэн жил олон улсын шоунд оролцож байна. Монголоос олуулаа оролцдог болохоор бусдын сонирхлыг их татдаг. Бид загварын шоу тоглолтод оролцох болгондоо монгол хувцсаараа гоёж эх орноо сурталчилдаг.

-Ярилцлагаа цаашид хийхээр төлөвлөж байгаа зүйлийн талаар асууж өндөрлөе.

-Цаашид илүү том тайзан дээр алхах мөрөөдөлтэй. Түүнийгээ ажил хэрэг болгохын төлөө хичээх болно.

 Б.СЭЛЭНГЭ


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 2024/11/22
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 2024/11/22
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 2024/11/22
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 2024/11/22
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 2024/11/22
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 2024/11/22
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 2024/11/22
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 2024/11/22
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 2024/11/22
Х.Нямбаатар: Улаанбаатар хотод их бүтээн байгуулалтын гарааны жил эхэл… 2024/11/22
Ч.Ариунхур: УИХ-ын тогтоолоор Үндсэн хуулийн 100 жилийн ойг улс орон д… 2024/11/22
Үндсэн хуулиа дээдлэн залах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа 2024/11/22
​ Парламентын хяналт, түүний тогтолцоо, хэрэгжилтийн талаар хэлэлцэж,… 2024/11/22
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илү… 2024/11/22
Ж.Гомбожав: 1924 онд нийгмийн нөхцөл байдал маш хүнд байсан ч өвөг дээ… 2024/11/22
Х.Мөнхбилэг: Үндсэн хуулийн өдөрт зориулсан хоолны акц бол тусгаар улс… 2024/11/22
Үндсэн хууль - Үндэсний тусгаар тогтнолын баталгаа 2024/11/22
Улсын төсөв хоригт орж, ураны төсөл гацаанаас гарлаа 2024/11/22
Эл өдөр эе, эвээ ололцоход сайн 2024/11/22
Улаанбаатарт 3 хэм дулаан байна 2024/11/22