“Ярууслын чуулган” наадмын сүүлийн шалгаруулалт болно


Channel11 телевизийн хамт олон “Ярууслын чуулган” наадмыг хоёр дахь жилдээ зохион байгуулж байна. Энэхүү наадмын эхний үе шатууд цахим хэлбэрээр явагдаж, сүүлийн шалгаруулалт танхимд болдог онцлогтой.

 “Ярууслын чуулган” монгол туургатны наадам зохион байгуулагдсан анхны жил дэлхий даяар тархан суурьшсан монголчууд, халимаг, буриад, өвөрмонгол, тува найрагч нар оролцсон. Энэ жил франц, япон найрагч “Дэлхийд анх удаа зохион байгуулагдсан цахим наадмыг хүндэтгэн шүлгээ дуудлаа” хэмээгээд зохион байгуулагчдад амжилт хүсч, бүтээлийн дээжээ илгээжээ. 

2022 оны арванхоёдугаар сарын 17-нд “Чингис хааны музей”-д “Эх хэлээ дээдэлье” уриатай “Ярууслын чуулган” наадмын сүүлийн шатанд үлдсэн 45 найрагчийг оролцуулан, ялагчийг тодруулах аж. Тус арга хэмжээний санаачлагч, хамтран зохион байгуулагч “Ярууслын чуулган” ТББ, мэдээллийн ивээн тэтгэгч shilen.mn сайт юм. 

Өнгөрсөн жилийн наадмын ялагч Д.Урианхай 30 сая төгрөг, дэд байрын шагналт М.Амархүү 15 сая төгрөг, Гуравдугаар байрын шагналт Б.Барсболд 5 сая төгрөгийн шагнал, сүүлийн шатанд үлдсэн 6 найрагч тус бүр сая төгрөгийн шагналыг  хүртсэн. Энэ нь яруу найргийн түүхэнд анх удаа оюуны үнэлэмжийг дээшлүүлсэн үйл явдал байлаа хэмээн хэл бичгийн мэргэжилтнүүд дүгнэсэн юм.    

Э.Сонор


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг нэгэн зорилго, нэгдмэл хүсэл тэмүүллээ… 3 цагийн өмнө
Хэн юу хэлэв 5 цагийн өмнө
Ялагчгүй тоглоомын золиос... 5 цагийн өмнө
Цахим мөрийтэй тоглогчдыг дөнгөлөх хуулийн шинэчлэл 5 цагийн өмнө
Улс төр үймээн бужигнаантай, саарал ордон сандал суудлын хэрүүлтэй 7 х… 5 цагийн өмнө
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрхтэн хурц болно 6 цагийн өмнө
Улаанбаатарт өдөртөө 22 хэм дулаан 6 цагийн өмнө
Улсын баяр наадмаар найман өдөр амарна Өчигдөр
Татвар, нийгмийн даатгалын багц хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг УИ… 2025/06/04
Зуны саруудын буюу улирлын цаг агаарын ерөнхий төлөв 2025/06/04
Улаанбаатарт 20 хэм дулаан байна 2025/06/04
Дархан аварга Ж.Мөнхбатын гэрэлт хөшөөг сүндэрлүүлэв 2025/06/03
Нийслэл бүсийн шинэ цахилгаан станцууд бүрэн хүчин чадлаараа хэвийн аж… 2025/06/03
ФОТО: УИХ-ын чуулган 2025/06/03
“Монгол Улсын Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай” УИХ-ын тогтоол бат… 2025/06/03
Улаанбаатарт 23 хэм дулаан байна 2025/06/03
Туркменистаны Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө 2025/06/02
Л.Оюун-Эрдэнэ: Засаглал тогтворгүй болж, эдийн засгийн нөхцөл байдал х… 2025/06/02
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, С.Бердымухамедов нар албан ёсны хэлэлцээ хийлэ… 2025/06/02
ФИБА 3x3 дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Монголд болно 2025/06/02