Уламжлал, шинэчлэлийг хослуулсан “ЩЕЛКУНЧИК” айсуй



Эдүгээ хүртэл дэлхийн сонгодог урлагийн урын санд томоохон байр суурийг эзэлсэн “Щелкунчик” балетын жүжгийг “Элит балет” компаний ерөнхий найруулагч Ц.Цолмонбудын найруулгаар Монголын тайзнаа тавих гэж байна. Ингэхдээ медиа арт урлагтай хослуулан, шинэчилснээрээ онцлог юм. “Щелкунчик ба гайхамшгийн орон” бүжгэн жүжигт гарах Клара охины зүүдэнд тохиолдох Хулганы орон, Цасны орон, Гайхамшгийн орон зэрэг шидэт ертөнцийг бодит мэт төсөөлөгдөхүйцээр шинэлэг шийдэл, сүүлийн үеийн технологийг ашигласан байна. Ц.Цолмонбудын найруулгаар БНСУ-д 2019, 2021 онд  тавьж, Солонгосын үзэгчдээс өндөр үнэлгээ авчээ.“Элит балет” компани олон улсад анх удаа  медиа артыг балетын урлагтай хослуулсан билээ. Энэхүү тоглолтонд олон улсын балетын шагналт Монгол, Солонгосын шилдэг бүжигчид оролцоно.


МУСТА, Ерөнхий найруулагч Ц.Цолмонбуд:

-Балет бол миний хамгийн сайн хийж чадах зүйл, амьдралын минь нэг хэсэг. Олон жил бодож төлөвлөн бүтээсэн бүтээлээ эх орныхоо тайзнаа тоглох гэж байна.


Туслах найруулагч Чон Хэ Юун: 

-Ц.Цолмонбуд найруулагчийн санаачлагаар олон улсад анх удаа медиа арттай хослуулан бүтээгдсэн “Щелкунчик ба гайхамшгийн орон” бүжгэн жүжиг Монголын үзэгчдэд таалагдана гэж бодож байна.


Гоцлол бүжигчин А.Тэмүүлэн:

-Щелкунчик бол шинэ жилийн уур амьсгалыг мэдрүүлж үзсэн хүн бүрийн өмнө үлгэрийн орныг амилуулж чаддаг гайхалтай уран бүтээл. 


Гоцлол бүжигчин О.Даваадорж: 


-Хамгийн анх тайзан дээр Щелкунчик бүжгэн жүжгийн хүүхдийн дүрээр гарч ямарч эргэлзээгүйгээр бүжигчин болохоор шийдэж байлаа. Одоо гоцлол бүжигчин болоод Щелкунчикийн дүрийг бүтээх гэж байна.


Гоцлол бүжигчин Г.Нямцэрэн: 

-Шидэт ертөнцийг технологи ашиглан бодит мэт төсөөлөгдөхүйцээр бүтээсэн тайзнаа хөдөлгөөн бүрээ хөнгөн зөөлөн байх ёстой хэмээн бодож байна.

Ийн тоглолтын талаар Ерөнхий найруулагч, бүжигчид ярьж байна. 

Mедиа артын тусламжтайгаар үйл явдал бүр нь үлгэрийн оронд очсон мэт амилах “Щелкунчик ба гайхамшгийн орон” бүжгэн жүжгийг “Степпе Арена”-гийн тайзнаа 
2022.12.31-нд  20:30 цагт
2023.01.01-нд  17:00 цагт
2023.01.02-нд  20:30 цагт тоглоно.

Сонирхуулахад энэ сарын 31-ний тоглолт он гаргах тусгай хөтөлбөр, үзүүлбэр, зураг авалтын талбай зэрэг гэнэтийн бэлгээр дүүрэн байх аж.

Н.Энх


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг нэгэн зорилго, нэгдмэл хүсэл тэмүүллээ… 4 цагийн өмнө
Хэн юу хэлэв 6 цагийн өмнө
Ялагчгүй тоглоомын золиос... 6 цагийн өмнө
Цахим мөрийтэй тоглогчдыг дөнгөлөх хуулийн шинэчлэл 6 цагийн өмнө
Улс төр үймээн бужигнаантай, саарал ордон сандал суудлын хэрүүлтэй 7 х… 6 цагийн өмнө
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрхтэн хурц болно 6 цагийн өмнө
Улаанбаатарт өдөртөө 22 хэм дулаан 6 цагийн өмнө
Улсын баяр наадмаар найман өдөр амарна Өчигдөр
Татвар, нийгмийн даатгалын багц хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг УИ… 2025/06/04
Зуны саруудын буюу улирлын цаг агаарын ерөнхий төлөв 2025/06/04
Улаанбаатарт 20 хэм дулаан байна 2025/06/04
Дархан аварга Ж.Мөнхбатын гэрэлт хөшөөг сүндэрлүүлэв 2025/06/03
Нийслэл бүсийн шинэ цахилгаан станцууд бүрэн хүчин чадлаараа хэвийн аж… 2025/06/03
ФОТО: УИХ-ын чуулган 2025/06/03
“Монгол Улсын Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай” УИХ-ын тогтоол бат… 2025/06/03
Улаанбаатарт 23 хэм дулаан байна 2025/06/03
Туркменистаны Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө 2025/06/02
Л.Оюун-Эрдэнэ: Засаглал тогтворгүй болж, эдийн засгийн нөхцөл байдал х… 2025/06/02
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, С.Бердымухамедов нар албан ёсны хэлэлцээ хийлэ… 2025/06/02
ФИБА 3x3 дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Монголд болно 2025/06/02