Зөвлөлдөх зөвлөлийн бүрэлдэхүүнд ажиллах 11 нэр дэвшигчийг танилцуулахаар тогтлоо


Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны 2022 оны 16 дугаар тогтоолоор байгуулсан Зөвлөлдөх санал асуулга зохион байгуулахад туслалцаа үзүүлэх үүрэг бүхий ажлын хэсгийн өнөөдрийн (2023.01.03) хуралдаанаар гурван асуудал хэлэлцэв.

Хуралдаанаар Зөвлөлдөх зөвлөлийн бүрэлдэхүүнд нэр дэвшигчдийн жагсаалтыг танилцуулж, “Зөвлөлдөх зөвлөлд нэр дэвшигчдээс сонгох журам”-ыг баталлаа.


Ажлын хэсгээс Зөвлөлдөх санал асуулгын тухай хуульд заасны дагуу шаардлага хангасан, товлосон хугацаанд материалаа ирүүлсэн нийт 136 хүнээр нэр дэвшигчдийн жагсаалтыг гаргасан.


Ажлын хэсгийн хуралдаанд оролцсон гишүүд нууц санал хураалт явуулж, дээрх нэр дэвшигчдээс хамгийн олон санал авсан 11 нэр дэвшигчийг Зөвлөлдөх зөвлөлийн бүрэлдэхүүнд нэр дэвшүүлэхээр сонгов.

 Үүнд,

1. Л.Төр-Од - Улс төрийн эдийн засагч, эрх зүйч

2. Г.Галбадрах - Зураг, хөдөлмөрийн багш

3. О.Мөнхсайхан - Хуульч

4. О.Амартүвшин - Эдийн засагч

5. Ө.Ганхуяг - Эдийн засагч

6. Х.Ганбаатар - Арьс, ширэн эдлэлийн инженер, технологич, Монгол Улсын зөвлөх инженер

7. Г.Чулуунбаатар - Гүн ухаан, нийгмийн ухааны багш, Академич

8. С.Эрдэнэбат - Хөдөлмөрийн эдийн засагч

9. Д.Моондой - Радио электроникийн инженер

10. Д.Мягмарсүрэн - Улс төр судлаач

11. И.Цэрэн-Онолт - Багш, математикч

 

Нэр дэвшигчдийн жагсаалт болон санал хураалтын дүнг Төрийн байгуулалтын байнгын хороонд Улсын Их Хурлын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Д.Тогтохсүрэн танилцуулахаар тогтлоо. 

Төрийн байгуулалтын байнгын хорооноос Зөвлөлдөх зөвлөлийн бүрэлдэхүүнд нэр дэвшүүлэх асуудлаар санал, дүгнэлт гарган холбогдох шийдвэрийн төслийн хамт Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулах юм.

Ингэхдээ Зөвлөлдөх санал асуулгын тухай хуулийн 8.9-т “Зөвлөлдөх зөвлөлийн бүрэлдэхүүнийг томилохдоо эрх бүхий этгээд бүрэлдэхүүнийг сонгох болсон үндэслэл, шалтгааныг дурдаж олон нийтэд мэдээлнэ” гэж заасны дагуу нэр дэвшигчдийг сонгосон үндэслэл, шалтгааныг тодорхой дурдана гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
“Чингис хаан” олон улсын нисэх буудал руу нийтийн тээврийн автобус явж… 26 минутын өмнө
Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн суманд гарсан ойн түймрийг бүрэн унтраалаа 1 цагийн өмнө
Улаанбаатар 10 хэм дулаан байна 2 цагийн өмнө
Талийгаач Б.Оргил-Эрдэнийн дурсгалд зориулсан зул өргөх ёслол болно 18 цагийн өмнө
Монгол дархан, урлаачдын чуулганыг дөрвөн жил тутам зохион байгуулна 20 цагийн өмнө
“Баруун сэлбэ” үйлчилгээний төвийн 1222 ам метр талбайг нийслэлийн өмч… Өчигдөр
Улаанбаатарт бага зэргийн бороо орно Өчигдөр
“Хангарди” үндэсний шагайн харвааны тэмцээнд 1400 харваач оролцож, цэц… Өчигдөр
Б.Эрдэнэбаяр: Улаанбаатар хотын 23 байршилд нийт 14 км дулааны шугамыг… Өчигдөр
Багануур дүүргийн чиглэлд нийтийн тээврийн автобус үйлчилж эхэллээ Өчигдөр
Цэрэг татлагыг нийслэлийн хэмжээнд тавдугаар сарын 2-4-ний өдрүүдэд зо… Өчигдөр
“Дээд боловсролын байгууллагын суралцагчдад тэтгэлэг, зээл, буцалтгүй … Өчигдөр
“Агуу ялалт – Агуу нөхөрлөл” тоглолт болно Өчигдөр
МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар Вьетнам Улсыг нэгтгэсн… Өчигдөр
Ирэх тавдугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв 2025/04/30
“Ромео Жульетта” эмгэнэлт драмын жүжиг тавдугаар сарын 9-нд нээлтээ хи… 2025/04/30
Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна 2025/04/30
Улаанбаатарт 14 хэм дулаан байна 2025/04/30
Н.Мөнхбаяр: Сэлбэ дэд төвийн газар чөлөөлөлтөөс татгалзсан 30 орчим ир… 2025/04/29
ФОТО: Улаанбаатарын ХАВАР 2025/04/29