Дуулиантай, бойкоттой “Алтан бөмбөрцөг 2023”


2023 оны энтертайнмент улирал “Алтан бөмбөрцөг” наадмаар энэ сарын 10-нд эхэлж байна. 80 дахь удаагийн шагнал гардуулах ёслол Калифорни мужид “Беверли Хилтон” зочид буудалд болох юм.  “Оскар”-аас ялгаатай нь телевизийн хэд хэдэн төрөлд шагнал гардуулдаг. Гурван цаг үргэлжлэх ёслолын ажиллагааг  инээдмийн жүжигчин Жеррод Кармайкл хөтлөх юм.  

Энэ жил зарим алдартан улаан хивсний ёслолд оролцохгүй гэдгээ олон нийтэд мэдэгдсэн.  Жүжигчин Брендан Фрейзер ёслолыг бойкотлосон шалтгаанаа Холливудийн гадаад хэвлэлийн холбооны ерөнхийлөгч Филип Беркийн зүй бус үйлдэлтэй холбон тайлбарласан.  Наадмыг бойкотлогчдын нэг бол жүжигчин Том Круз. Тэрбээр “Алтан бөмбөрцөг” наадмын шагналаа холбоонд буцаасан байдаг. Хүйсийн тэгш бус байдлыг алдагдуулсан гэж жүжигчин Натали Портман нэг бус удаа шүүмжилж байжээ. 

Кино ертөнцийн тухай дагнан бичдэг “Variety” сэтгүүлийн редактор Марк Малкин нийтлэлдээ “Сүүлийн жилүүдэд “Алтан бөмбөрцөг” наадам ширүүн шүүмжлэлийн давалгаан дор болж өнгөрсөн.  Хэвлэлүүд энэхүү наадмыг арьс өнгөөр ялгаварлан гадуурхдаг, кино студиудтай харилцах ёс зүйг зөрчсөн гэж буруутгадаг” гэжээ.

2023 оны нэр дэвшигчид

 Шилдэг найруулагч: Жеймс Камерон, Даниел Кван, Даниел Шейнерт, Баз Лурман, Мартин МакДонаг, Стивен Спилберг

Шилдэг эмэгтэй туслах дүр: Анжела Бассетт, Керри Кондон, Жэйми Ли Кертис, Долли де Леон, Кэри Маллиган

 Шилдэг эрэгтэй туслах дүр: Брендан Глисон, Барри Кохан, Брэд Питт, Ки Хю Чуан,  Эдди Редмэйн

Инээдмийн киноны шилдэг эмэгтэй жүжигчин: Лесли Мэнвилл, Маргот Робби, Аня Тейлор Жой, Эмма Томпсон, Мишель Йо

Инээдмийн киноны шилдэг эрэгтэй жүжигчин: Диего Калвин, Даниел Крэйг, Адам Драйвер, Колин Фаррелл, Ральф Файнс

Драмын шилдэг эрэгтэй жүжигчин: Остин Батлер, Брендан Фрейзер, Хью Жекман, Билл Найги, Жереми Поп

Драмын шилдэг эмэгтэй жүжигчин: Кэйт Бланшетт, Оливиа Колман, Виола Дэвис, Ана де Армас, Мишель Уильямс

Драмын шилдэг кино: “Avatar: The Way of Water”, “Elvis, The Fabelmans”, “TÁR”, “Top Gun: Maverick”

Шилдэг эрэгтэй жүжигчин (цуврал): Тарон Эгертон, Колин Ферт, Эндрю Гарфилд, Эван Петерс, Себастьян  Стэн

Шилдэг эрэгтэй туслах дүр (цуврал): Ф.Мюррей Абрахам, Домхнал Глисон, Пол Уолтер Хаузер, Ричард Женкинс, Сет  Роген

Телевизийн шилдэг эрэгтэй жүжигчин: Дональд Гловер, Билл Хэйдер, Стив Мартин, Мартин Шорт, Жереми Аллен Уайт

Шилдэг мюзикл/инээдмийн цуврал: “Abbott Elementary”, “The Bear”, “Hacks”, “Only Murders in the Building”, “Wednesday”

Шилдэг гадаад кино: “Баруун фронт” (Герман), “Аргентин, 1985” (Аргентин), “Хаалт” (Бельги, Франц, Нидерланд), “Шийдвэр” (БНСУ), RRR (Энэтхэг)

Шилдэг эмэгтэй жүжигчин (цуврал): Жессика Чэстэйн, Жулиа Гарнер, Лили Жеймс, Жулиа Робертс, Аманда Сейфрид

Шилдэг эмэгтэй туслах дүр (цуврал):Элизабет Дебикки, Ханна Эйнбиндер, Жулиа Гарнер, Жанел Жеймс, Шерил Ли Ральф

Шилдэг зураг авалт: Картер Бервелл (The Banshees of Inisherin), Александр Десплат (Guillermo del Toro’s Pinocchio), Хилдур Гуднадоттир (Women Talking), Жастин Хурвиц (Babylon), Жон Уильямс (The Fabelmans)

Шилдэг телевизийн цуврал кино: “Black Bird”, “Dahmer – Monster: The Jeffrey Dahmer Story”, “The Dropout”, “Pam & Tommy”, “The White Lotus”

Шилдэг туслах дүр (Телевизийн цуврал): Жон Литгоу, Жонатан Прайс, Жон Туртурро, Тайлер Жеймс Уильямс, Хенри Винклер

Шилдэг кино зохиол: Тодд Филд (TÁR), Даниел Кван, Даниел Шейнерт (Everything Everywhere All at Once), Мартин МакДонаг (The Banshees of Inisherin), Сара Полли (Women Talking), Стивен Спилберг, Тони Кушнер  (The Fabelmans)

 Телевизийн цувралын шилдэг эмэгтэй жүжигчин: Квинта Брунсон, Кали Куоко, Селена Гомес, Женна Ортега, Жан Смарт

Телевизийн драмын шилдэг эмэгтэй жүжигчин: Эмма Д’арси, Лаура Линни, Имельда Стаунтон, Хилари Сванк, Зендаяа

 Телевизийн цувралын шилдэг эрэгтэй жүжигчин: Жефф Бриджс, Кевин Костнер, Диего Луна, Боб Оденкирк, Адам Скотт

Шилдэг драмын цуврал: “Better Call Saul”, “The Crown”, “House of Dragon”, “Ozark”, “Severance”

Шилдэг хүүхэлдэйн кино: “Guillermo del Toro’s Pinocchio”, “Marcel the Shell With Shoes On”, “Puss in Boots: The Last Wish”, “Turning Red, Inu-oh”

 Шилдэг дуу: Carolina (Where the Crawdads Sing), Ciao Papa (Guillermo del Toro’s Pinocchio), Hold My Hand (Top Gun: Maverick), Lift Me Up (Black Panther: Wakanda Forever), Naatu Naatu (RRR)

Х.ЗАЯА


 



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
"Эхийн алдар" одон гардуулж байна 17 цагийн өмнө
ОХУ-аас ирүүлсэн хүмүүнлэгийн тусламжийн үр тарианы тэжээлийг хүлээн а… 18 цагийн өмнө
Намууд нэр дэвшигчдээ тодруулна 18 цагийн өмнө
Б.Баасанхүү жүдо бөхийн дэлхийн аварга боллоо 18 цагийн өмнө
Улаанбаатарт 29 хэм дулаан байна 19 цагийн өмнө
Орчин үеийн хот төлөвлөгч 2024/05/17
Д.Амарбаясгалан: Засгийн газар малчдынхаа амьжиргааг дээшлүүлж, үнийн … 2024/05/17
​ Улаанбаатар хотын тодорхой байршилд олон түвшинт гүүр байгуулахад “… 2024/05/17
1085 автобусыг утасгүй интернэтээр тоноглоно 2024/05/17
ОХУ, БНХАУ-ын иж бүрэн түншлэл шинэ шатанд хүрлээ 2024/05/17
Японд стрептококкийн тархалт нэмэгджээ 2024/05/17
Бүтээн байгуулалт өрнөөн Баянзүрх 2024/05/17
Э.Бат-Амгалан: Баянзүрх дүүргийн МАН-ын хороо “Хошой шилдэг”-ээр шалга… 2024/05/17
Э.Халиун: Бяр чадлын хувьд эн тэнцүүхэн тамирчидтай тивийн дэвжээн дээ… 2024/05/17
Ш.Батбаяр: Үхрийн баас цэвэрлэж байхдаа “Би юу хийчих вэ” гэж бодож ба… 2024/05/17
Горилогчдын гороо дуусаж, Ерөнхийлөгч модоо тоолов 2024/05/17
Ж.Тана: Шинэчлэл, өөрчлөлтөд залуучуудын идэвхтэй оролцоо чухал үүрэгт… 2024/05/17
Улаанбаатарт 17 хэм дулаан байна 2024/05/17
Р.Булгамаа: Үр хүүхдээ үл хайхарч байгаа эцэг, эхчүүдэд хариуцлага яри… 2024/05/16
Морин хуурын увдислаг шинжийг судлан докторын зэрэг хамгаалжээ 2024/05/16