Хөрөнгийн биржээр нүүрсийг арилжаалж эхэлснээр эрчим хүчний нүүрсний үнэ 7.5 дахин нэмэгджээ


Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурлын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны дарга Б.Баттөмөр өнөөдөр (2023.03.28) Монголын хөрөнгийн биржид ажиллаж, Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай, Банкны тухай зэрэг хуулиудын хэрэгжилтийн явц, бэлтгэл ажилтай танилцлаа. Хөрөнгийн биржээр туршилтаар нүүрс худалдаалж эхэлсэн гурван сарын хугацаанд 370.6 тэрбум төгрөгийн орлого олсон талаар Монголын хөрөнгийн биржийн захирал Х.Алтай танилцуулав. 

2023 он гарснаас хойш Монголын эдийн засагт сэргэлт ажиглагдаж, эхний хоёр сарын дүн мэдээллээр эдийн засаг 8.1 хувийн өсөлттэй гарсан. Эдийн засаг ингэж өсөлттэй гарахад уул уурхайн бүтээгдэхүүн, тэр дундаа нүүрсний экспорт голлох нөлөөг үзүүлсэн байна. Тодруулбал, энэхүү 8.1 хувийн өсөлтийн 6.3 хувь нь нүүрсний экспортоос бий болжээ. Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хууль батлагдаж, Монголын хөрөнгийн биржээр анхны туршилтын нүүрсний дуудлага худалдаа явуулж эхэлснээр дээрх нааштай үр дүн эдийн засагт бий болоод байна гэж УИХ-ын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны дарга Б.Баттөмөр Монголын хөрөнгийн биржийн үйл ажиллагаатай танилцах үеэрээ онцолсон юм. 

Эрчим хүчний нүүрсийг уурхайн аман дээрээс 9.5 ам.доллараар худалддаг байсан бол хөрөнгийн биржээр арилжаалж эхэлснээс хойш 73 ам.долларт хүрч, 7.5 үнэ нь дахин нэмэгджээ. Мөн коксжих нүүрсийг уурхайн амнаас 60-62 доллараар арилжаалдаг байсан бол 187 орчим ам.долларт хүрч, үнэ 3 дахин нэмэгдсэн байна. Өөрөөр хэлбэл, Монголын хөрөнгийн биржээр нүүрсийг арилжаалж эхэлснээр далд эдийн засагт ямар боломж байсан нь ийнхүү ил болоод байна гэж УИХ-ын гишүүн Б.Баттөмөр яриандаа тодотгож байлаа. Тэрбээр, “Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын захирамжаар 2022 оны 10 дугаар сард Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийг УИХ-аар хэлэлцүүлэх Ажлын хэсэг байгуулагдан ажиллаж, уг хуулийг 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдөр баталсан. Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хууль 2023 оны 07 дугаар сарын 1-нээс хэрэгжиж эхлэх хэдий ч Засгийн газраас нүүрсийг хөрөнгийн биржээр туршилтаар арилжаалах түр журмыг баталж, мөрдөж ажилласны үр дүнд дээр дурдсан боломжууд гарч ирж байна. Эдийн засгийн өсөлт 8.1 хувь болоход Монгол Улсын төсвийн орлого өмнөх жилтэй харьцуулахад  30 гаруй хувиар өслөө. Эндээс Монгол Улсын хөгжлийн гарц бол баялгийн менежментийг зөв хийх юм гэдэг нь харагдаж байна” хэмээн байр сууриа илэрхийллээ. Нүүрсийг хөрөнгийн биржээр арилжаалж эхэлснээс хойш гурван сарын хугацаанд УУХҮЯ, Монголын хөрөнгийн бирж, СЗХ-ноос гаргасан доод үнэ буюу анх дуудсан үнээс 12.4 тэрбум төгрөгөөр нэмэгдэж зарагдсан нь маш сайн үзүүлэлт гэдгийг онцлон дурдав. 

Монголын хөрөнгийн биржийн гүйцэтгэх захирал Х.Алтай  хэлэхдээ, Банкны тухай хуульд орсон нэмэлт, өөрчлөлтийн дагуу  банкууд олон нийтийнх болох ажил хийгдэж байна. Энэ жилийн 06 дугаар сарын 30-наас өмнө энэ ажил дуусах ёстой. Одоогийн байдлаар Төрийн банк, Голомт банк IPO гаргаад байгаа бөгөөд бусад банкууд бэлтгэл ажлаа хангаж байгаа  талаар танилцууллаа гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Д.Сүрэнжав: Нойрмог чимээ аниргүйн дунд бөмбөг дэлбэрэх мэт болсон 2 цагийн өмнө
Өднөөс хөнгөн, сумнаас хурдан дүр дүр дүр... 2 цагийн өмнө
Б.Дэлгэрбаяр: Улсын филармони миний багаасаа мөрөөдсөн тайз 3 цагийн өмнө
Амиа хорлосон дурсамж буюу Чэжүгийн нулимс 3 цагийн өмнө
Ц.Соёлмаа: Хятадын уламжлалт зургийн ертөнцөд хүлээн зөвшөөрөгдөх нь н… 3 цагийн өмнө
​ Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Киргиз Улсын Гад… 3 цагийн өмнө
Төвийн аймгуудын ихэнх нутгаар бороо үргэлжлэн орно 3 цагийн өмнө
Өнөөдөр тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн 3 цагийн өмнө
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хүүхдийн төлөө ажилладаг төр, хувийн хэвшли… 21 цагийн өмнө
Ч.Должинсүрэн: Рафтингийн спортын суурь нь сэтгэл зүй байдаг Өчигдөр
Хемп хэт холын бус ногоон ирээдүй Өчигдөр
А.Шагдарсүрэн: Миний авга ах Э.Шийлэг хоёр дайнд оролцсон улсын баатар… Өчигдөр
Өнөөдөр Говь-Алтай, Баянхонгор, Өмнөговийн нутгаар салхи, шороон шуург… Өчигдөр
Үс шинээр үргээлгэх буюу засуубал эрч, хүч ихсэнэ Өчигдөр
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Эхлүүлсэн төсөл төсвийн 2-3 жилд дуусдаг б… Өчигдөр
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ соёл урлагийн салбарынхантай өглөөний уулза… Өчигдөр
​ Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Хилчин эмэгтэйчүүдийн сэтгэл х… Өчигдөр
​ Азийн физикийн 23 дугаар олимпиад өндөрлөв Өчигдөр
Шивээхүрэн-Сэхэ чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалт эхэллээ 2023/05/29
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Шивээхүрэн-Сэхэ боомтыг холбох нь баруун б… 2023/05/29