Товчхон


Сагсан бөмбөг
"NBA Cup" тэмцээнийг зохион байгуулж "Лос Анжелес Лэйкерс" баг аваргаар тодорсон билээ. Тус тэмцээнд зориулан зохион байгуулсан "NBA 3x Invitational Champion" тэмцээнд оролцсон Монголын эмэгтэй, эрэгтэй баг хосоороо аваргалж цомын эзэд боллоо. Тус тэмцээнд оролцох урилгыг NBA-ээс МСБХ-нд өнгөрсөн сард ирүүлсэн юм. Эмэгтэй баг хэсгээсээ гурван хожилтойгоор гарч ирж, аваргын төлөө Япон улсын багийг илүүрхэн 16:6-аар хожсон. Харин манай эрэгтэй баг хэсэгтээ хоёр хожил нэг хожигдолтойгоор хэсгээсээ нэгээр гарч чадсан. Аваргын төлөө легионер тоглогчоор хүчээ зузаатгасан талбайн эзэн орны туршлагатай, хүчирхэг багтай эн тэнцүү өрсөлдөж 21:17 харьцаатай хожиж аваргаллаа.

PUBG Mobile
Монголын IHC Esports баг PUBG Mobile төрлийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд тэргүүлжээ. Тэд гурван өдрийн турш үргэлжилсэн тулааны эцэст 142 оноо цуглуулан аваргын цом өргөлөө. Турк улсад зохион байгуулсан PUBGM тоглоомын ДАШТ-д манай улсаас "IHC esports" багаас "4Merical vibes", "Stalwart esports" баг оролцсон юм. 138 оноо цуглуулсан "Stalwart esports" баг хоёрдугаар байр эзэлсэн бол "4Merical vibes" дөрөвт бичигдэн 144,000 ам.долларын шагнал хүртэж буй. Харин ДАШТ-д түрүүлсэн IHC Esports баг 453,500 ам.долларын шагнал хүртсэн байна. 

Теннис
Малайз улсын Пэрлис хотноо 41 дэх жилдээ зохион байгуулагдаж буй Газрын теннисчдийн өсвөрийн аварга шалгаруулах олон улсын тэмцээнд “Singapore School of Mongolia” сургуулийн сурагч А.Тулга оролцож, мөнгөн медаль хүртжээ. Түүний хувьд найм хүртэлх насныхны ганцаарчилсан төрөлд оролцсон байна. Энэ удаагийн тэмцээнд тэрбээр өвөөгийнхөө заавар зөвлөгөөтэй оролцож, ийнхүү амжилт гаргажээ. Өвөө нь Монголын анхны газрын теннисний багш, дасгалжуулагч Ж.Батжаргал юм.

Пауэрлифтинг
Тайланд улсын Ратчасима хотод дэлхийн хөгжлийн бэрхшээлтэй тамирчдын анхдугаар наадам боллоо. Тус наадамд манай улсаас пауэрлифтинг, буудлага спортын төрөлд хоёр тамирчин, хоёр дасгалжуулагч оролцсон юм. Наадмын пауэрлифтингийн 107 кг-ын жинд Монгол Улсын Гавьяат дасгалжуулагч Д.Баттулгын удирдлага дор оролцсон Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Э.Содномпилжээ алтан медаль хүртлээ. Тэрбээр цээжнээс 242 кг-ыг амжилттай шахсанаар төрийн дууллаа эгшиглүүлсэн юм. 

Эх сурвалж: Монголын үнэн сонин №047/24578/



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Хэн юу хэлэв 14 минутын өмнө
Ялагчгүй тоглоомын золиос... 28 минутын өмнө
Цахим мөрийтэй тоглогчдыг дөнгөлөх хуулийн шинэчлэл 30 минутын өмнө
Улс төр үймээн бужигнаантай, саарал ордон сандал суудлын хэрүүлтэй 7 х… 42 минутын өмнө
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрхтэн хурц болно 44 минутын өмнө
Улаанбаатарт өдөртөө 22 хэм дулаан 47 минутын өмнө
Улсын баяр наадмаар найман өдөр амарна 22 цагийн өмнө
Татвар, нийгмийн даатгалын багц хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг УИ… Өчигдөр
Зуны саруудын буюу улирлын цаг агаарын ерөнхий төлөв 2025/06/04
Улаанбаатарт 20 хэм дулаан байна 2025/06/04
Дархан аварга Ж.Мөнхбатын гэрэлт хөшөөг сүндэрлүүлэв 2025/06/03
Нийслэл бүсийн шинэ цахилгаан станцууд бүрэн хүчин чадлаараа хэвийн аж… 2025/06/03
ФОТО: УИХ-ын чуулган 2025/06/03
“Монгол Улсын Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай” УИХ-ын тогтоол бат… 2025/06/03
Улаанбаатарт 23 хэм дулаан байна 2025/06/03
Туркменистаны Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө 2025/06/02
Л.Оюун-Эрдэнэ: Засаглал тогтворгүй болж, эдийн засгийн нөхцөл байдал х… 2025/06/02
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, С.Бердымухамедов нар албан ёсны хэлэлцээ хийлэ… 2025/06/02
ФИБА 3x3 дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Монголд болно 2025/06/02
Монголын хүүхдийн спортын зуны наадамд 6120 тамирчин 271 багц медалийн… 2025/06/02