​ Хотын хүн ам 2.4 саяд хүрэх үед хөдөөгийн зарим сум 100 хүнтэй үлдэнэ



Маш өндөр магадлал бүхий судалгаагаар хүн ам нийслэлд төвлөрч, хөдөөгийн сум, суурингууд эзгүйрэх үзэгдлийг урьдчилан таамагласаар ирсэн боловч энэ үйл явцыг хэрхэн удирдах талаар угтуулсан бодлого шийдвэр гаргагчдын түвшинд нухацтай яригдалгүй өнөөдрийг хүрчээ. Харин Үндсэн хуульд 2019 онд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн үр дагаварт өнөөдрийн Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар бүрэн эрхийн хугацаагаа бүтэн эдэлж, бодлого дээр төвлөрөх боломжийг атгаж буй анхны Засгийн газар байх.

Монгол Улсын хүн амын өсөлт хоёр саяас гурван сая хүрэх цаг хугацаанд нэг давхцал зэрэг өрнөсөн нь Улаанбаатар хотын оршин суугчийн тоо мөн нэг саяар нэмэгдсэн үйл явц юм. Зөвхөн нийслэлд л хүүхнүүд нэмж төрөөд байсан хэрэг огт биш нь ойлгомжтой. Яг ямар зүй тогтол үүний цаана байна вэ, урьдчилан таамаглаж байсан үзэгдэл мөн үү, цаашид тэгээд яах вэ.  “Бороо орж л байг уу, дарга аа” гэх үү...
Судлаачдын таамаглал болон таамаглалыг нягтлах шинжилгээний дүн яг нэг цэгт огтлолцсон нь юу гэхээр “Улаанбаатар хотын хүн ам 2045 он гэхэд 2.4 саяд хүрч өсөх бол хөдөөгийн хүн ам 2.2 сая болохын зэрэгцээ зарим сум ердөө 100-500 хүнтэй болох” магадлал юм. Маш өндөр магадлал бүхий хүн ам нийслэлд төвлөрч, хөдөөгийн сум, суурингууд эзгүйрэх үзэгдлийг урьдчилан таамагласаар ирсэн боловч энэ үйл явцыг хэрхэн удирдах талаар угтуулсан бодлого шийдвэр гаргагчдын түвшинд нухацтай яригдалгүй өнөөдрийг хүрчээ. Энэ байдлыг сонгуулийн бүрэн эрхийн хугацаанд хоёроос гурвантаа солигддог, нэг нь ердөө 1.5 жилийн настай Засгийн газрыг төрүүлдэг, бодлогыг урт, дунд хугацаанд төлөвлөх боломжийг төрд олгодоггүй “тоглоомын дүрэм” л бий болгосон юм. Ер нь 1.5 жилийн настай Засгийн газар их юм бодоод ч яах юм билээ. Харин Үндсэн хуульд 2019 онд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн үр дагаварт өнөөдрийн Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар бүрэн эрхийн хугацаагаа бүтэн эдэлж, бодлого дээр төвлөрөх боломжийг атгаж буй анхны Засгийн газар байх. 
Сонгуулийн тойргийг бүсчлэн томсгох, төсвийн бодлогыг бүсчилсэн хөгжилд чиглүүлэх, төрийн байгууллагуудыг бүсүүдэд тараан байршуулах, “Хөдөөг сэргээх таван тойрог зам” байгуулах зэрэг сүүлийн хоёр, гурван сарын хугацаанд Засгийн газраас санаачилсан, УИХ-аас гаргасан шийдвэрүүд эцсийн дүндээ “хүн ам зүйн үндэслэлтэй” болохыг ойлгоход тийм ч их маргаан хэрэггүй.
Хэрэв тодорхой бодлого хэрэгжүүлэхгүй бол алслагд­сан 260 орчим сум буюу нийт сумын 78.5 хувьд хүн ам эрс цөөрөх, ялангуяа Говь-Алтай, Завхан, Өмнөговь аймгийн сумдын хүн амын тоо 100-500 болох төлөвтэй гэж судалгааны дүн 2015 онд гарч байж. Мөн төвийн сумдын хүн амын тоо болон хөдөөгийн сумдын хүн амын тоо найм дахин зөрүүтэй байлаа. Сумдын хүн амын дундаж тоо 2015 оны байдлаар 3000 байсан бөгөөд 1700-аас доош хүн амтай 38, 1000-аас доош хүн амтай 19 сум байв. Сумын хүний тоо мянгаас доош байх нь нийгэм, эдийн засгийн хувьд өгөөжгүй төдийгүй хүн амын цус ойртолт болж үндэсний аюулгүй байдалд нөлөөлдөг, хоёрдугаарт, гаднаас хүн нэмэгдэх шилжилт хөдөлгөөнгүй сумдад “зан заншлын хувьд ижил төстэй нутгийн хүн амын өсөлт зогсох” гэдэг нийгэм, соёлын хүчин зүйл тодорхой хэмжээгээр үйлчилдэг байна. 
Улаанбаатар хотод өнөөдөр нийт хүн амын 46.8 хувь нь амьдарч, аж ахуйн нэгжийн 75.8 хувь нь үйл ажиллагаа явуулж, худалдаа үйлчилгээний 84 хувь, ДНБ-ий 63 хувь бүтээгдэж байна. Харин орон нутагт аж ахуйн нэгжийн 24.2 хувь нь үйл ажиллагаа явуулж, худалдаа үйлчилгээний 16 хувь, ДНБ-ий 37 хувийг бүрдүүлж байна. Энэ нь хөдөө орон нутаг бодлогоос орхигдсоны үр дагавар, дахиад үүний үр дагавар нь орон нутагт ажиллах хүчний дутагдал үүсгэх, эдийн засгийн төрөлжилт алдагдах, эсрэгээр Улаанбаатарын асуудлыг улам хүндрүүлэхэд хүргэж буй. Хөдөөг хөгжүүлэхгүйгээр хот ч хөгжихгүй гэсэн үг.
Тэгвэл хөдөөг хөгжүүлэхэд сонгуулийн тойргийг бүсчлэн томсгох нь яагаад чухал нөлөөтэй вэ. Тэр тусмаа сонгуулийн жижиг тойрогт гишүүд аймаг, сум байтугай жалга довыг ч “хувьчилсан” мэт тойглож байхад яагаад хөгжөөгүй юм бэ гэх асуулт гарна. Улсын төсөв л гэхэд тойргийн эрх ашиг руу чиглэж, нэгэн үе гишүүд тусдаа тойргийн мөнгө гэдэг “төсөв” захиран зарцуулах эрхтэй байсан. Гэвч тэр бүхэн мөнгөнөөс бусад бодлого нь урагш явдаггүй, мөнгө нь л уралдаж томроод байдаг сайхан уриа лоозон л байсан нь харагдана. Эдийн засгийн газар зүйн ойлголтоор аваад үзсэн ч тухайн бүс нутагт эдийн засаг нь юуг түшиглэж, юугаа эргэлтэд оруулах вэ гэдэг нь тодохой байх, ядахад л тухайн зээлд хэрэглэгч, худалдан авагчийн тоо нэмэгдэхийн хэрээр өсөлт, тэлэлт бий болдог. Уг нь үүнд үндэслэн Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг УИХ-аас хориод жилийн өмнө баталсан ч огт хэрэгжээгүйн нэг шалтгаан нь олон жижиг тойрог бүхий улстөрчид нь аймаг сумыг аргадаж тойглосон сонгуулийн систем. Хөдөө эзгүйрэх, нийслэл хотын асуудлууд шийдэлгүй мухар руу шахагдахын хэрээр хот, хөдөөгийн харьцааг тэнцвэржүүлэх хөгжлийн бодлого чухал. Харин үүнд хөшүүрэг болох хүчин зүйл нь бүсчилсэн сонгуулийн тойрог. 


  З.БОРГИЛМАА

Эх сурвалж: Монголын үнэн сонин №001/24580/


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 2024/11/22
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 2024/11/22
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 2024/11/22
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 2024/11/22
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 2024/11/22
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 2024/11/22
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 2024/11/22
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 2024/11/22
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 2024/11/22
Х.Нямбаатар: Улаанбаатар хотод их бүтээн байгуулалтын гарааны жил эхэл… 2024/11/22
Ч.Ариунхур: УИХ-ын тогтоолоор Үндсэн хуулийн 100 жилийн ойг улс орон д… 2024/11/22
Үндсэн хуулиа дээдлэн залах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа 2024/11/22
​ Парламентын хяналт, түүний тогтолцоо, хэрэгжилтийн талаар хэлэлцэж,… 2024/11/22
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илү… 2024/11/22
Ж.Гомбожав: 1924 онд нийгмийн нөхцөл байдал маш хүнд байсан ч өвөг дээ… 2024/11/22
Х.Мөнхбилэг: Үндсэн хуулийн өдөрт зориулсан хоолны акц бол тусгаар улс… 2024/11/22
Үндсэн хууль - Үндэсний тусгаар тогтнолын баталгаа 2024/11/22
Улсын төсөв хоригт орж, ураны төсөл гацаанаас гарлаа 2024/11/22
Эл өдөр эе, эвээ ололцоход сайн 2024/11/22
Улаанбаатарт 3 хэм дулаан байна 2024/11/22