Монголын гүйлтийн цанын тамирчид залуучуудын өвлийн олимпын салхийг хагалав



БНСУ-ын Канвон мужид энэ сарын 19-нөөс ирэх сарын 1-ний өдрүүдэд болох Залуучуудын IV өвлийн олимпын наадамд 79 улс орны 1900 тамирчин хуран чуулж, өвлийн долоон спортын 15 төрөлд 81 багц медалийн төлөө хурд хүчээ сорино. Монгол Улсаас биатлоны төрөлд зургаа, гүйлтийн цанын төрөлд дөрөв, уулын цанын төрөлд анх удаа хоёр тамирчин эх орноо төлөөлөн оролцох эрхээ баталгаажуулаад буй. Тодруулбал, өвлийн олимпын наадмыг зохион байгуулах хороонд тамирчин Т.Өсөх-Ирээдүй, А.Хүслэн, Ж.Уянга, Н.Нандинцэцэг нарыг гүйлтийн цанын төрөлд, М.Манлайжав, Х.Халиун нарыг уулын цанын төрөлд, Б. Сүхбат, Б.Тэмүүжин, Т.Амарсанаа, Х.Эрдэнэтунгалаг, О.Оюуцолмон, Д.Нямсүрэн нарыг биатлоны төрөлд оролцуулахаар шийдвэрлэсэн юм. Тэднээс А.Хүслэн, Т.Өсөх-Ирээдүй, Ж.Уянга, Н.Нандинцэцэг нар гүйлтийн цанын төрөлд Монгол Улсаа төлөөлөн энэ сарын 29-ний өдөр спринт төрлөөр тэмцээнээ эхлүүлнэ. Манай баг тамирчид олимпын хотхондоо төвхнөж, бэлтгэл сургуулилалтаа хийж эхэлснээс гадна допингийн шинжилгээ хэрхэн өгөх тухай мэдээ мэдээлэл, бэртэл гэмтлээс урьдчилан сэргийлэх, дасгал хөдөлгөөнийг зөв хийх техник, аюулгүй спорт, эрүүл мэнд зэрэг сэдвээр асуултад хариулж, мэдлэгээ сорьжээ.
Залуучуудын олимпын наадамд оролцох эрхээ хүртсэн уулын цанын тамирчин М.Манлайжав болон биатлоны тамирчин Д.Нямсүрэн нар Монголын багийн тугчаар оролцох бол МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн шийдвэрээр Монголын багийн ахлагчаар Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг томилогдоод байна. Ази тивд анх удаа зохиогдож буй энэ удаагийн залуучуудын олимпын наадам нь “Пёнчан 2018” олимпын наадам болсон тэмцээн уралдааны заал танхим, материаллаг баазыг дахин ашиглаж буйгаараа онцлогтой. Канвон хотын Вонжү үндэсний их сургуулийн оюутны дотуур байрыг тамирчдын байрлах үндсэн олимпын хотхон болгон ашиглаж байна. Нийт 80 улсын 950 эрэгтэй, 950 эмэгтэй нийт 1900 тамирчнаас гадна дасгалжуулагч, албаны хүн, ОУОХ, ҮОХ-д, Олон улсын спорт холбоод, ЗБХ-ны ажилтнууд, хэвлэл мэдээлэл, сайн дурын ажилтан гэх мэт 15 мянга гаруй оролцогч энэ удаагийн наадмын түүхийг бичилцэхээр иржээ.
Гүйлтийн цанын тэмцээний хуваарь 
/Орон нутгийн цагаар/

Нэгдүгээр сарын 29-ний өдөр

Спринт зайн уралдаан /эрэгтэй, эмэгтэй /- 10:30-11:45 цаг
Спринт зайн финал- 
12:30-14:10 цаг
Нэгдүгээр сарын 30-ны өдөр

Ганцаарчилсан зайн уралдаан /эмэгтэй/- 10:30-12:00 цаг
Ганцаарчилсан зайн уралдаан /эрэгтэй/- 13:00-14:30 цаг

Хоёрдугаар сарын 01-ний өдөр

Холимог багийн уралдаан /4x5km/- 10:30-12:00 цаг

  Б.Сийлэн

Эх сурвалж: Монголын үнэн сонин №001/24580/


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Хэн юу хэлэв 34 минутын өмнө
Ялагчгүй тоглоомын золиос... 49 минутын өмнө
Цахим мөрийтэй тоглогчдыг дөнгөлөх хуулийн шинэчлэл 51 минутын өмнө
Улс төр үймээн бужигнаантай, саарал ордон сандал суудлын хэрүүлтэй 7 х… 1 цагийн өмнө
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрхтэн хурц болно 1 цагийн өмнө
Улаанбаатарт өдөртөө 22 хэм дулаан 1 цагийн өмнө
Улсын баяр наадмаар найман өдөр амарна 22 цагийн өмнө
Татвар, нийгмийн даатгалын багц хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг УИ… Өчигдөр
Зуны саруудын буюу улирлын цаг агаарын ерөнхий төлөв 2025/06/04
Улаанбаатарт 20 хэм дулаан байна 2025/06/04
Дархан аварга Ж.Мөнхбатын гэрэлт хөшөөг сүндэрлүүлэв 2025/06/03
Нийслэл бүсийн шинэ цахилгаан станцууд бүрэн хүчин чадлаараа хэвийн аж… 2025/06/03
ФОТО: УИХ-ын чуулган 2025/06/03
“Монгол Улсын Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай” УИХ-ын тогтоол бат… 2025/06/03
Улаанбаатарт 23 хэм дулаан байна 2025/06/03
Туркменистаны Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө 2025/06/02
Л.Оюун-Эрдэнэ: Засаглал тогтворгүй болж, эдийн засгийн нөхцөл байдал х… 2025/06/02
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, С.Бердымухамедов нар албан ёсны хэлэлцээ хийлэ… 2025/06/02
ФИБА 3x3 дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Монголд болно 2025/06/02
Монголын хүүхдийн спортын зуны наадамд 6120 тамирчин 271 багц медалийн… 2025/06/02