Манай сонины нэрэмжит “Жанжны мэргэн буудагч” тэмцээн 57 дахь жилдээ болж байна


“Монголын үнэн” сонин, Монголын буудлага спортын холбоотой хамтран зохион байгуулдаг “Жанжны мэргэн буудагч” тэмцээн эхэллээ. Монголын үе үеийн мэргэн буучид оролцож тухайн жилийнхээ өнгийг үзэж, цэц сорьдог уг тэмцээнийг 1967 оноос уламжлал болгон зохион байгуулсан. Уг тэмцээн нь шигшээ багийн тамирчдын хувьд олон улс, тив, дэлхийн чансаа өндөр тэмцээний нэгэн сорилго болдог. Энэ жил нийслэл, орон нутгийн 150 гаруй тамирчин 12 дасгалаар цэц сорьж байна. Парисын зуны олимпын эрх олгох сүүлийн тэмцээнд оролцох тамирчдын сонгон шалгаруулалт болж буйгаараа энэ удаагийн тэмцээн онцлогтой. Тэмцээн энэ сарын 6-нд өндөрлөнө.

Мөн энэ өдөр Монгол Ардын Намыг үүсгэн байгуулагчдын нэг, төр, нийгмийн зүтгэлтэн, бүх цэргийн жанжин Д.Сүхбаатарын мэндэлсний 131 жилийн ойг тохиолдуулан Монголын анхны бүрэн хэмжээний “Сүх” анимэйшний нээлтийн арга хэмжээ  Тусгаар Тогтнолын ордонд боллоо.

Буудлагын спортын олон улсын хэмжээний мастер, дасгалжуулагч С.Адилбиш "Би “Жанжны мэргэн буудагч” анхдугаар тэмцээнд оролцоод түрүүлж байлаа. Гараагаа энэхүү тэмцээнээр эхлүүлж, дотооддоо хэд хэдэн тэмцээнд амжилттай өрсөлдсөний дүнд би 1976 оны Монреалийн олимпод оролцож явлаа шүү дээ. Нэг ёсондоо олимпыг зорих тамирчдыг сонгон шалгаруулах тэмцээн байсан юм. Уг тэмцээнд түрүүлснээрээ Канадыг зорьсон Монголын шигшээ багийн бүрэлдэхүүний нэг хэсэг болсон учраас би “Жанжны мэргэн буудагч” анхдугаар тэмцээнийг огт мартдаггүй. Тухайн үед улсаас зохион байгуулдаг байв. Зах зээлд шилжихтэй зэрэгцээд дээрх тэмцээнийг улсын төсвөөс санхүүжүүлэхээ больсон. 1997 онд гаргасан Засгийн газрын 52 дугаар тогтоолоор тэмцээний төсвийг бүрмөсөн хассан. Үүний дараа манай холбооныхон “Монголын үнэн” сонинд хандсан юм. Яагаад гэвэл энэ сониныг Д.Сүхбаатар жанжин үүсгэн байгуулсан учраас санал тавихад буруудахгүй гэж шийдсэн. Ингээд тухайн үед сонины эрхлэгч байсан Ц.Ганбат агсанд хандахад уриалгахан хүлээн авч, тэр цагаас хойш өнөөдрийг хүртэл уг тэмцээнийг “Монголын үнэн” сонины нэрэмжит болгон зохион байгуулж байна.  Буудлагын спортоор хичээллэдэг тамирчдын  хамгийн том, хамгийн гоё тэмцээн нь байсан шүү дээ. Өнөөдөр бол дотооддоо эрэмбээрээ улсын аваргын дараа орно. Монголын буудлага спортын холбооны жил бүрийн нээлтийн тэмцээн болдгоороо онцлогтой. Оны эхний тэмцээн гэдэг утгаараа буудлагын тамирчид ихээхэн ач холбогдол  өгдөг” хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа.  


О.Энхсайхан: Олимпын эрх авсан гурван тамирчин оролцож байна

Монголын Буудлага спортын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга О.Энхсайхантай цөөн хором ярилцаж, “Жанжны мэргэн буудагч” тэмцээний энэ жилийн онцлогоос тодрууллаа.

-Олимпын жилийн тэмцээн гэдэг утгаараа энэ удаагийн тэмцээн онцлогтой болж байгаа. Тамирчид ч ач холбогдол өгөн оролцож байгаа болов уу?
-Энэ тэмцээн ирэх дөрөвдүгээр сард болох олимпын эрх олгох тэмцээний шалгаруулалт болж буйгаараа онцлог. Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг, нэр нь хүртэл сонсголонтой тэмцээн. Буудлагын бүх төрлөөр болж байна.
-Жилийнхээ өнгийг үздэг чухал тэмцээн учраас үе үеийн мэргэн буучид цэц сорьж байна уу. Хэчнээн тамирчин оролцохоор бүртгүүлсэн бэ?
-Хөдөлмөрийн баатар, олимпын мөнгөн медальт О.Гүндэгмаа, Гавьяат тамирчин Ц.Мөнхзул гээд манай буудлагын бүхий л шилдгүүд энэ тэмцээнээс амжилтын гараагаа эхлүүлсэн. Энэ жил 150 гаруй тамирчин өрсөлдөж байна.
-Буудлагын спортод насны хязгаар байдаггүй. Энэ жил оролцож буй хамгийн ахмад тамирчин хэдэн настай вэ? 
-Буудлага бол насны хязгааргүй, оюуны спорт. Манай ахмад тамирчид холбооноос зохион байгуулсан тэмцээнүүдэд тогтмол оролцож, залуучууддаа үлгэр дуурайл болдог. Тэмцээнд оролцож буй хамгийн ахмад тамирчин 80 настай, спортын мастер Т.Дамдиндорж 10 метрийн гар бууны төрөлд өрсөлдөнө. Манай ахмад багш С.Адилбиш 10 метрийн урт бууны төрөлд өрсөлдөж байна. 
-Тэмцээнээс тэмцээний хооронд тамирчдын дунд ахиц гардаг байх. Энэ жил буудлагын спортынхны өнгө, чансаа ямар байна?
-Буудлагын тамирчдын амжилт жилээс жилд ахиж байна.  Манай гурван тамирчин олимпын наадамд оролцох эрх авлаа.  Тэд энэ удаагийн “Жанжны мэргэн буудагч” тэмцээнд оролцож байна. 
-Буудлагын спортыг сонирхон хичээллэх хүний тоо нэмэгдэж байгаа юу?
-Олимпын төрөлд багтдаг топ спортын төрөл учраас сонирхогч, хичээллэдэг хүний тоо нэмэгдэж байгаа шүү. 

 Х.Эрдэнэзаяа

Эх сурвалж: Монголын үнэн сонин №004/24583/ 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 8 цагийн өмнө
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 11 цагийн өмнө
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 11 цагийн өмнө
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 12 цагийн өмнө
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 12 цагийн өмнө
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 13 цагийн өмнө
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 13 цагийн өмнө
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 13 цагийн өмнө
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 13 цагийн өмнө
Х.Нямбаатар: Улаанбаатар хотод их бүтээн байгуулалтын гарааны жил эхэл… 13 цагийн өмнө
Ч.Ариунхур: УИХ-ын тогтоолоор Үндсэн хуулийн 100 жилийн ойг улс орон д… 13 цагийн өмнө
Үндсэн хуулиа дээдлэн залах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа 13 цагийн өмнө
​ Парламентын хяналт, түүний тогтолцоо, хэрэгжилтийн талаар хэлэлцэж,… 13 цагийн өмнө
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илү… 13 цагийн өмнө
Ж.Гомбожав: 1924 онд нийгмийн нөхцөл байдал маш хүнд байсан ч өвөг дээ… 13 цагийн өмнө
Х.Мөнхбилэг: Үндсэн хуулийн өдөрт зориулсан хоолны акц бол тусгаар улс… 13 цагийн өмнө
Үндсэн хууль - Үндэсний тусгаар тогтнолын баталгаа 14 цагийн өмнө
Улсын төсөв хоригт орж, ураны төсөл гацаанаас гарлаа 14 цагийн өмнө
Эл өдөр эе, эвээ ололцоход сайн 14 цагийн өмнө
Улаанбаатарт 3 хэм дулаан байна 14 цагийн өмнө