Г.Ануужин тивийн аваргын иж бүрэн медальтан боллоо


Узбекистан улсын нийслэл Ташкент хотод хүндийн өргөлтийн насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээн боллоо. Парисын зуны олимпын наадмын эрхийн оноо олгох энэхүү тэмцээнд манай улсаас Гавьяат дасгалжуулагч Ц.Хосбаяр, дасгалжуулагч Б.Дэнсмаа нарын удирдлага дор 14 тамирчин өрсөлдөв. Тэмцээний эмэгтэйчүүдийн 64 кг-ын жинд Г.Ануужин мөнгө, 71 кг-ын жинд О.Төгс-Эрдэнэ хүрэл медаль хүртлээ. Г.Ануужингийн хувьд тивийн гурав дахь медалиа авч байна. Тодруулбал, тэрбээр 2022 онд хүрэл, 2023 онд алтан медалийн эзэн болж Азийн аварга тамирчин болсон. О.Төгс-Эрдэнийн хувьд өсвөрийн Азийн аварга шалгаруулах тэмцээнээс гурван алт, нэг хүрэл, залуучуудын тивийн аваргаас нэг мөнгөн медаль хүртэж байв. Түүнчлэн тэрбээр хүндийн өргөлтийн залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртсэн манай улсын шилдэг, залуу тамирчдын нэг юм. Сонирхуулахад, Монголын хүндийн өргөлтийн тамирчид насанд хүрэгчдийн ангилалд Азийн аварга шалгаруулах тэмцээнээс өмнө нь есөн алт, 33 мөнгө, 65 хүрэл (эмэгтэйчүүд зургаан алт, 14 мөнгө, 28 хүрэл, эрэгтэйчүүд гурван алт, 19 мөнгө 37 хүрэл ) медаль хүртэж байжээ.   


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Хэн юу хэлэв 2 минутын өмнө
Ялагчгүй тоглоомын золиос... 17 минутын өмнө
Цахим мөрийтэй тоглогчдыг дөнгөлөх хуулийн шинэчлэл 19 минутын өмнө
Улс төр үймээн бужигнаантай, саарал ордон сандал суудлын хэрүүлтэй 7 х… 31 минутын өмнө
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрхтэн хурц болно 33 минутын өмнө
Улаанбаатарт өдөртөө 22 хэм дулаан 36 минутын өмнө
Улсын баяр наадмаар найман өдөр амарна 22 цагийн өмнө
Татвар, нийгмийн даатгалын багц хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг УИ… Өчигдөр
Зуны саруудын буюу улирлын цаг агаарын ерөнхий төлөв 2025/06/04
Улаанбаатарт 20 хэм дулаан байна 2025/06/04
Дархан аварга Ж.Мөнхбатын гэрэлт хөшөөг сүндэрлүүлэв 2025/06/03
Нийслэл бүсийн шинэ цахилгаан станцууд бүрэн хүчин чадлаараа хэвийн аж… 2025/06/03
ФОТО: УИХ-ын чуулган 2025/06/03
“Монгол Улсын Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай” УИХ-ын тогтоол бат… 2025/06/03
Улаанбаатарт 23 хэм дулаан байна 2025/06/03
Туркменистаны Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө 2025/06/02
Л.Оюун-Эрдэнэ: Засаглал тогтворгүй болж, эдийн засгийн нөхцөл байдал х… 2025/06/02
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, С.Бердымухамедов нар албан ёсны хэлэлцээ хийлэ… 2025/06/02
ФИБА 3x3 дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Монголд болно 2025/06/02
Монголын хүүхдийн спортын зуны наадамд 6120 тамирчин 271 багц медалийн… 2025/06/02