Товчхон


Ой тогтоолт
Монголын ой тогтоолтын тамирчид Гиннесийн дээд амжилт тогтоолоо. Тодруулбал, ой тогтоолтын Simon тоглоомыг харахгүйгээр буюу нүдээ боож зөвхөн хөг сонсоод алдаагүй дарж тоглох төрөлд тамирчин С.Чингим 276 даралт, Монголын оюун ухааны академийн захирал Х.Хатанбаатар 325 даралтыг алдаагүй санаснаар шинэ амжилтын эзэд болсон байна. Даралт бүрийн хоорондох хугацаа таван секунд бөгөөд үүнд амжиж дараагүй тохиолдолд ялагдах дүрэмтэй даалгаврыг тэд ийнхүү амжилттай гүйцэтгэжээ. 

Волейбол
Монголын волейболын холбооны үндэсний дээд лигийн тэмцээн өндөрлөсөнтэй холбоо­тойгоор мөнгөн медаль хүртсэн "Шанх Транс" багийн тоглогч Б.Батсуурь Арабын нэгдсэн Эмират улсын нэгдүгээр лигийн "Shabab al ahli" багт гурван сарын хугацаатай тоглохоор болжээ. Одоогоор Монгол Улсаас легионер тоглогчоор Т.Хангал, Г.Хандсүрэн, Б.Батсуурь нар олон улсад монгол волейболчдын онцлог, ур чадварыг үзүүлж байна.

Сүмо
Сүмо бөхийн дээд зиндаанд түрүүлж сэкивакэ цолд хүрч байсан Ичиножо А.Ичинноров зодог тайлсныг Японы сүмо бөхийн холбооноос мэдэгдлээ. Зодог тайлсан шалтгаан нь түүнийг удаан хугацаанд зовоосон нурууны доод хэсгийн бэртэл болохыг дурджээ. Өдгөө 30 настай А.Ичинноров өнгөрсөн оны гуравдугаар сараас хойш барилдаагүй юм. Тэрбээр "Fighting Spirit" шагналыг нэг, "Outstanding Performance" шагналыг гурван удаа хүртэж байсан бөгөөд жүрюо зиндаанд хоёр удаа түрүүлж байв. 

Сагсан бөмбөг
Монголын сагсан бөм­бөгийн холбооны үндэсний дээд лигийн Play-off-ын эхний шатанд учраа таарсан "BCH Garid" болон "Хасын Хүлэгүүд" багийн цувралын долоо дахь тоглолт болсон. Энэ тоглолтын төгсгөлд "BCH Garid" багийн тоглогч Б.Болдбаатар дээд лигийн шүүгчийг алгадсанаар тех­никийн алдаагаар шийтгүүлж талбайгаас хөөгдсөн юм. Үүнээс шалтгаалж Монголын сагсан бөмбөгийн холбооноос Б.Болдбаатарын тоглох эрхийг 2026 он хүртэл хаслаа. Түүний энэ үйлдэл нь Олон улсын сагсан бөмбөгийн холбоо болон Монголын сагсан бөмбөгийн холбоо, үндэсний дээд лигийн журмыг зөрчсөн тул 2025 оны арванхоёрдугаар сарын 31-нийг дуустал МСБХ-ноос зохиох аливаа тэмцээнд оролцох боломжгүй болж байна.

The Brain
Ой тогтоолтын олон улсын их мастер, шигшээ багийн дасгалжуулагч Ө.Сэнгэсамдан БНХАУ-ын хамгийн их үзэгчтэй Jiangsu телевизийн "The Brain" шоу нэвтрүүлэгт оролцох урилгыг хүлээн авч тус улсын шилдэг тамирчинтай халз өрсөлдөхөөр боллоо. "The Brain" буюу "Super Brain" нэвтрүүлэгт Хятадын мастерууд тус улсын шилдгүүдтэй тархины гайхамшгийг харуулсан хүний санаанд оромгүй олон сонирхолтой даалгаврыг гүйцэтгэж өрсөлддөг ажээ.

Эх сурвалж: Монголын үнэн сонин №006/24585/ 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Хэн юу хэлэв 16 минутын өмнө
Ялагчгүй тоглоомын золиос... 31 минутын өмнө
Цахим мөрийтэй тоглогчдыг дөнгөлөх хуулийн шинэчлэл 33 минутын өмнө
Улс төр үймээн бужигнаантай, саарал ордон сандал суудлын хэрүүлтэй 7 х… 45 минутын өмнө
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрхтэн хурц болно 47 минутын өмнө
Улаанбаатарт өдөртөө 22 хэм дулаан 50 минутын өмнө
Улсын баяр наадмаар найман өдөр амарна 22 цагийн өмнө
Татвар, нийгмийн даатгалын багц хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг УИ… Өчигдөр
Зуны саруудын буюу улирлын цаг агаарын ерөнхий төлөв 2025/06/04
Улаанбаатарт 20 хэм дулаан байна 2025/06/04
Дархан аварга Ж.Мөнхбатын гэрэлт хөшөөг сүндэрлүүлэв 2025/06/03
Нийслэл бүсийн шинэ цахилгаан станцууд бүрэн хүчин чадлаараа хэвийн аж… 2025/06/03
ФОТО: УИХ-ын чуулган 2025/06/03
“Монгол Улсын Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай” УИХ-ын тогтоол бат… 2025/06/03
Улаанбаатарт 23 хэм дулаан байна 2025/06/03
Туркменистаны Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө 2025/06/02
Л.Оюун-Эрдэнэ: Засаглал тогтворгүй болж, эдийн засгийн нөхцөл байдал х… 2025/06/02
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, С.Бердымухамедов нар албан ёсны хэлэлцээ хийлэ… 2025/06/02
ФИБА 3x3 дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Монголд болно 2025/06/02
Монголын хүүхдийн спортын зуны наадамд 6120 тамирчин 271 багц медалийн… 2025/06/02