“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов



  “Их 20” бүлгийн дээд хэмжээний уулзалт Рио-де-Жанейро хотноо өндөрлөлөө. Дэлхийн хамгийн хүчирхэг эдийн засагтай 20 улсын төр, засгийн тэргүүнүүд Украины асуудал, ядуурал, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцэлд анхаарал хандуулжээ.  Дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулж буй Бразилын Ерөнхийлөгч Лула да Силва оролцогчдын анхаарлыг Өлсгөлөн, ядуурлын эсрэг олон улсын холбоо байгуулахад төвлөрүүлэхийг хүссэн. Тэрбээр "Дэлхий дээрх 733 сая өлсгөлөнд нэрвэгдсэн. Идэх хоолгүй, маргаашдаа эргэлзэж байгаа хүүхдүүдэд тусламж хэрэгтэй” гэжээ. Өлсгөлөнгөөс ангижрахын тулд чинээлэг иргэд, тэрбумтнуудын орлогоос хоёр хувийн татвар ногдуулахыг санал болгосон. “Их 20”-ийн удирдагчдын хэлэлцсэн чухал сэдэв бол цаг уурын асуудал. Хөгжингүй орнууд 2050 он хүртэлх нүүрстөрөгчийн давхар ислийн ялгаруулалтын зорилтоо наашлуулах саналыг Бразилын Ерөнхийлөгч гаргасан. Шилжилтийн эдийн засгийн үед  их хэмжээний санхүүжилтгүй болсон хөгжиж буй орнууд чинээлэг улсуудын шахалтаар уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх  хөрөнгө хуваарилахад бэлэн биш байгаа. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш дэлхийн утааны 80 хувийг бүрдүүлдэг “Их 20”-ийн гишүүдийг буулт хийхийг уриалжээ. Дональд Трамп цаг уурын хөтөлбөрийг эсэргүүцэгч гэдгээрээ алдартай бөгөөд  АНУ-д газрын тос, байгалийн хийн олборлолтыг шинэ эрч хүчээр сэргээхээр мөрийн хөтөлбөртөө тусгасан.

 

Гол дүр нь Ши Жиньпин байв

 

Бразилд болсон цугларалт АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдены хувьд улс төрийн карьертаа цэг тавих сүүлчийн дипломат аялал боллоо. Гэхдээ уулзалтын гол баатар  БНХАУ-ын дарга Ши Жиньпин байв. Тэрбээр “Хятад улс эрх тэгш, эмх цэгцтэй олон туйлт ертөнцийг цогцлоон, ашигтай, хүртээмжтэй эдийн засгийн даяаршлыг бий болгохын тулд бүх оронтой хамтран ажиллахад бэлэн” гэж мэдэгдсэн. Цагаан ордны тэргүүн Хятадын удирдагч нар уулзахдаа цахим гэмт хэрэг, худалдаа, Тайвань, Өмнөд Хятадын тэнгис болон ОХУ-тай харилцах харилцааны талаар ярилцжээ. Ши Жиньпин мөн Дональд Трампын шинэ засаг захиргаатай хамтран ажиллахаа амлав. “Ройтерс” агентлагийн мэдээлснээр, дэлхийн тавцан дахь Бээжингийн нөлөө улам бүр нэмэгдсэнд барууны орнууд таагүй байна. Украины хямралтай зэрэгцэн ОХУ БНХАУ-ын холбоо зузаарсан. Түүнчлэн Дональд Трамп  олон улсын улс төр, эдийн засагт гүйцэтгэх Хятадын үүргийн талаар хатуу үг хэлсэн. Тэрбээр гадаадын бараа бүтээгдэхүүний импортод өндөр татвар ногдуулахаа амлаж байгаа нь Бээжингийн барууны орнуудтай харилцах харилцааны ерөнхий дүр зургийг үндсээр нь өөрчилж болзошгүй юм.

 

Киев сэтгэл дундуур үлдлээ

 

Бразилд болсон дээд хэмжээний уулзалтын эцсийн тунхаглалыг бэлтгэсэн дипломатууд Украины асуудлаар шийдэлд хүрээгүй. Энх тайвныг уриалсан  ерөнхий хэллэгээр халхавчилжээ.  Өмнөх уулзалтуудын нэгэн адил ОХУ-ыг шууд буруутган зэмлээгүй ч НҮБ-ын зарчмуудыг хүндэтгэхийг хоёр талд уриалав. Хамтарсан мэдэгдэлд буюу 22 хуудас бүхий баримт бичгийн төгсгөлд  “НҮБ-ын зорилго, зарчмын дагуу ард түмний хооронд энх тайван, найрсаг, сайн хөршийн харилцааг хөгжүүлэхэд чиглэсэн иж бүрэн, шударга, урт удаан энх тайвныг дэмжихэд чиглэсэн бүх холбогдох, бүтээлч санаачилгыг талархан хүлээн авна” гэжээ.  Үүнд Украины Засгийн газар сэтгэл дундуур үлдсэн. Энэ тухай ВВС агентлагийн тоймч Жеймс Ландейл “ОХУ тулааны талбарт ахиц дэвшил гаргаж, Украин ард хоцорсон, дэлхийн удирдагчид тэвчээр алдаж байна” гэж дүгнэжээ. Ерөнхийлөгч Владимир Путин дээд хэмжээний уулзалтад оролцоогүй, Оросын төлөөлөгчдийг Гадаад хэргийн сайд Сергей Лавров тэргүүлжээ. Дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулсан Бразил улс БНХАУ-тай хамтран Украины дайныг зохицуулах энхийн төлөвлөгөөгөө санал болгожээ.  Тэд мөргөлдөөнийг зогсоох цорын ганц арга зам бол талуудын тэгш оролцоотой энхийн хэлэлцээр байгуулах гэж үзэж байна.

Х.Эрдэнэзаяа

Эх сурвалж: Монголын үнэн сонин №044/24623/  


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“Халуун бороо” нээлтээ хийнэ 3 цагийн өмнө
Ж.Эрхэмбаатар: Дэлхийн худалдааны дайны эрсдлээс Монголыг худалдааны х… 3 цагийн өмнө
Зөвшөөрөлгүй ТҮЦ-үүдийг нүүлгэх эсэх талаар иргэдээс санал авч эхэллээ 3 цагийн өмнө
Хүүхэд шуугисан их өргөөний эзэд “Дурсамж уулзалт” хийлээ 3 цагийн өмнө
“In Da Huree” тоглолт болно 3 цагийн өмнө
“UB food”: Өнөөдөр Гандантэгчинлэн хийдийн лам нар ширмэн тогоонд гури… 4 цагийн өмнө
Улаанбаатарт 12 хэм дулаан байна 5 цагийн өмнө
Сангийн сайд Б.Жавхлан: Өнгөрсөн гуравдугаар сард экспорт нэмэгдсэн 22 цагийн өмнө
Н.Учрал: “Төгрөг нуур” ордтой холбоотой татвар төлөхөөс зайлсхийх, мөн… 22 цагийн өмнө
Тавантолгойн дулааны цахилгаан станц төслийн талаар танилцууллаа Өчигдөр
Мартин Чунгонг: Монгол Улсын Их Хурал хүн төвтэй хууль, эрх зүйн орчны… Өчигдөр
Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна Өчигдөр
Улаанбаатарт 17 хэм дулаан байна Өчигдөр
Тусгай замын автобус төслийн судалгааны ажил 60 орчим хувьтай байна Өчигдөр
“UB food” фестиваль болж байна Өчигдөр
Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар Дархан-Уул аймгийн шүүхи… 2025/04/08
УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа нар Британийн парламент дахь ОУПХ-той х… 2025/04/08
Дүүжин замын тээврийн тулгуур баганыг байрлуулж байна 2025/04/08
Улаанбаатарт 15 хэм дулаан байна 2025/04/08
УИХ-ын гишүүн Б.Уянга эрдэс баялгийн салбарын оюутнуудад туршлагаасаа … 2025/04/07