3.4 тэрбум төгрөгийн татвар төлөөгүй бооцоот тоглоомын газруудын тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх саналыг хүргүүллээ

unen
7 цагийн өмнө

Зөвшөөрлийн зөвлөл өнөөдөр (2025.03.12) цахимаар хуралдлаа. Хуралдаанаар төлбөрт таавар, бооцоот тоглоомын үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгжүүдийн татвар төлөлтийн асуудлыг хэлэлцэв.

Хууль зүй, дотоод хэргийн яам төлбөрт таавар, бооцоот тоглоомын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг 2022 онд “Тэмп партнерс” ХХК, 2023 онд “Эн Зэт Жи Эм” ХХК, 2023 онд “Мон Экс Бэй Ти Билэг” ХХК-д олгосон байдаг.

Онцгой албан татварын тухай хуулийн 6.5-д Төлбөрт таавар, бооцоот тоглоомын үйл ажиллагааг цахим, интернэт, үүрэн телефоны сүлжээ ашиглан эрхэлж байгаа хувь хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд сар тутам 36250000 (Гучин зургаан сая хоёр зуун тавин мянган) төгрөгтэй тэнцэх хэмжээгээр онцгой албан татвар ногдуулахаар тусгасан. Мөн Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулиар татвар төлөх ёстой.

Гэтэл дээрх тусгай зөвшөөрөлтэй компаниуд нь Сангийн яам, татварын байгууллагаас өгсөн мэдээллээр тусгай зөвшөөрөл авснаасаа хойш нэг ч татвар төлөөгүй байна. Өөрөөр хэлбэл “Тэмп партнерс”, “Эн Зэт Жи Эм” ХХК, “Мон Экс Бэй Ти Билэг” ХХК нь хоёр жилийн хугацаанд нийт 3.4 тэрбум төгрөгийн татварыг улсын төсөвт төвлөрүүлээгүй байна.

Энэ нь Зөвшөөрлийн тухай хуулийн 6.1-д заасан тусгай зөвшөөрөл эзэмшигчийн тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх үндэслэл болж байгаа юм. Тиймээс ЗГХЭГ-ын дарга Н.Учрал Хууль зүй, дотоод хэргийн яаманд дээрх үндэслэлээр тус компаниудын тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх саналыг хүргүүлэхээр боллоо.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
3.4 тэрбум төгрөгийн татвар төлөөгүй бооцоот тоглоомын газруудын тусга… 7 цагийн өмнө
Прагийн шилтгээнд “Монголын сайхан орон”-ыг толилууллаа 13 цагийн өмнө
Чехийн Үндэсний музейд “Чингис хаан"-ыг дэлгэлээ 13 цагийн өмнө
Харилцан хөрөнгө оруулж, хамтран ажиллахыг уриаллаа 14 цагийн өмнө
“Монгол-Чехийн бизнес форум”-д оролцлоо Өчигдөр
14 мянга гаруй монгол иргэний нийгмийн хамгаалал баталгаажсанд Чехийн … Өчигдөр
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Хэнтий аймгийн Чингис хотын иргэдтэй уулз… Өчигдөр
Хотын өнгө үзэмжийг сайжруулах ажлын хүрээнд хяналт хийж, зөрчил арилг… Өчигдөр
Дүүжин замын тээврийн барилга угсралтын ажил эхэллээ Өчигдөр
“Оюутан цэрэг” хөтөлбөрийн бүртгэл энэ сарын 14-ний өдрийн 17:00 цаг х… Өчигдөр
Парламент хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд дэмжлэг үзүүлж ажил… Өчигдөр
Түймэрт өртсөн зүүн аймгуудад тусламж үзүүлэх ажлын хэсгийг байгууллаа Өчигдөр
У.Хүрэлсүх: “Хархорум”, “Шинэ Зуунмод” хотын бүтээн байгуулалтад хамтр… Өчигдөр
2025 оны анхны бороо Улаанбаатар хотод орлоо Өчигдөр
Монгол, Чехийн төрийн тэргүүн нар албан ёсны хэлэлцээ хийлээ 2025/03/10
Монгол, Чехийн харилцааг Иж бүрэн түншлэлд хүргэлээ 2025/03/10
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүндэт зочны дэвтэрт уйгаржин монгол бичгээр ду… 2025/03/10
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чех улсад төрийн айлчлал хийж байна 2025/03/10
Х.Нямбаатар: 10 мянган өрхийг цахилгаан халаагуур, 20 мянган өрхийг хи… 2025/03/10
Улаанбаатарт 9 хэм дулаан байна 2025/03/10