УИХ: Газрын төлбөрөө хоёр жил төлөөгүй бол хариуцлага хүлээнэ



11:55 цаг:

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Газрын төлбөрийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж хариулт авч байна. 

УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг: 

-Газрын төлбөрийг яагаад орон нутагт өгч байна вэ?

БХБ-ын Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн: 

-Улаанбаатар хот одоо 16 тойрог болсон. Улаанбаатар хотод 81-1636 төгрөг болдог. Энэ нь гэр бүлийн зориулалтай газар. Газрын төлбөр бодитой болсон. Орон нутгийн төсөв, төлбөр хураамжийг орон нутагт өгсөн холбоотой уялдуулсан. Газрыг хурааж авах зохицуулалт бий. Газрын төлбөрөө хоёр жил төлөөгүй бол хариуцлага хүлээхээр зохицуулалт орж ирсэн. Газар ашиглагч этгээдийн үүрэг, хариуцлагыг тодорхой тусгаж өгсөн. 

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр: 

-Газар бол хүний хувийн өмчийн суурь. Хамгийн үнэтэй баялаг. Газар бол хэдэн үе дамжиж өвлөгдөх хамгийн баталгаатай баялаг. Энэ үнэтэй баялагаа бид ихээхэн үнэ цэнэгүй байлгаж байна. Энэ нь газрын төлбөр буюу татвартай холбоотой. Газрын үүнийг тогтоохдоо бид одоогоор байршлыг л харгалзаж байна. Тухайлбал өнөөдөр нийслэлийг дөрвөн бүсэд хувааж төлбөрийг нь авдаг. Гэтэл бусад улс орнуудад газрын үнэлгээний төлбөрийг шинжлэх ухааны үндэслэлтэй тогтоодог. Байршил, үйл ажиллагааны чиглэл, газар хөдлөлтөд тэсвэртэй юу зэргээр нийтдээ 90 гаруй шалгуураар үнэлгээ тогтоодог байна. Тэгвэл орж ирж буй хуулийн төсөлд орон нутгийн иргэдийн хурлуудад эрх мэдлийг шилжүүлж байгааг тусгажжээ. Үүнийг дэмжиж байна.

БХБЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн: 

Газрын төлбөрийг тооцохдоо газрын суурь үнэлгээний зэрэглэл, бүсийг харгалзан үзэж тогтоосон. ЗГ-ын тогтоолоор нийслэлийн хэмжээнд 16 бүс болгон хувааж, энэ дагуу газрын төлбөрийг тогтоож байна. Газрын төлбөрийг тогтоохдоо бүс, зах зээлийн үнийн мэдээнд шинжилгээ хийх, газрын үнэд нөлөөлөх хүчин зүйлүүдийг тооцоолж суурь үнэлгээг гаргадаг. Улсын хэмжээнд 500 гаруй мянган нэгж талбарт төлбөр ноогддог. 2021 онд 112 тэрбум төгрөгийн орлого улсын төсөвт орж ирсэн. Өнөөдрийн бидний оруулж ирсэн төслөөр 22-458 тэрбум төгрөгийн орлого олох бололцоотой.

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ

10:42 цаг: 

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар хэлэлцэх асуудлын дарааллыг УИХ-ын дарга танилцуулав. 

Дараагаар нь хэлэлцэж асуудалтай холбогдуулан гишүүд горимын санал хэлж байна. 

Н.Энх


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Талийгаач Б.Оргил-Эрдэнийн дурсгалд зориулсан зул өргөх ёслол болно 13 цагийн өмнө
Монгол дархан, урлаачдын чуулганыг дөрвөн жил тутам зохион байгуулна 14 цагийн өмнө
“Баруун сэлбэ” үйлчилгээний төвийн 1222 ам метр талбайг нийслэлийн өмч… 20 цагийн өмнө
Улаанбаатарт бага зэргийн бороо орно 20 цагийн өмнө
“Хангарди” үндэсний шагайн харвааны тэмцээнд 1400 харваач оролцож, цэц… Өчигдөр
Б.Эрдэнэбаяр: Улаанбаатар хотын 23 байршилд нийт 14 км дулааны шугамыг… Өчигдөр
Багануур дүүргийн чиглэлд нийтийн тээврийн автобус үйлчилж эхэллээ Өчигдөр
Цэрэг татлагыг нийслэлийн хэмжээнд тавдугаар сарын 2-4-ний өдрүүдэд зо… Өчигдөр
“Дээд боловсролын байгууллагын суралцагчдад тэтгэлэг, зээл, буцалтгүй … Өчигдөр
“Агуу ялалт – Агуу нөхөрлөл” тоглолт болно Өчигдөр
МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар Вьетнам Улсыг нэгтгэсн… Өчигдөр
Ирэх тавдугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв Өчигдөр
“Ромео Жульетта” эмгэнэлт драмын жүжиг тавдугаар сарын 9-нд нээлтээ хи… Өчигдөр
Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна Өчигдөр
Улаанбаатарт 14 хэм дулаан байна Өчигдөр
Н.Мөнхбаяр: Сэлбэ дэд төвийн газар чөлөөлөлтөөс татгалзсан 30 орчим ир… 2025/04/29
ФОТО: Улаанбаатарын ХАВАР 2025/04/29
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: “Эгийн голын УЦС” төслийг богино хугацаанд… 2025/04/29
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хойд бүсийг байгалийн аялал жуулчлалын төр… 2025/04/29
​ С.Өлзийжаргал: Бид бусдынхаа мөрөөдөлд тээглэх чулуу биш, дэмжих хү… 2025/04/29