Ирэх даваа гарагаас эхлэн Нийтийн тээврийг нэгдүгээр эгнээгээр явуулна


Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны ээлжит II хуралдаан боллоо. Хуралд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан, Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар тэргүүтэй албаныхан оролцож, есөн асуудал хэлэлцсэн юм.

Энэ үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэл, түүний сөрөг нөлөөллийг  бууруулах тухай хууль болон дагалдах хуулиудын төслийг арванхоёрдугаар сард багтаан Засгийн газрын хуралдаанд оруулахыг  үүрэг болгов. Мөн  Улаанбаатар хотын авто замын түгжрэлийн эсрэг авах арга хэмжээтэй холбоотой хууль, шийдвэрүүдийг дараалал харгалзахгүйгээр Засгийн газрын хуралдаанд оруулан хэлэлцдэг байх чиглэл өглөө.

Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны ээлжит II хуралдаанаас дараах шийдвэрүүд  гарлаа.

-Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар арванхоёрдугаар сарын 5-н буюу ирэх 7 хоногийн даваа гарагаас эхлэн Нийтийн тээврийг нэгдүгээр эгнээгээр явуулах журмын хэрэгжилтэд онцгой анхаарч, шуурхайлан ажилдаа орохыг холбогдох албан тушаалтнуудад  үүрэг болгов. 

-Олон улсын банк санхүүгийн байгууллагын хамтын ажиллагааны хүрээнд явж байгаа BRT төслийг урагшлуулах ажил эхэллээ. Уг төслийн зээлийн санхүүжилтийг УИХ-аар соёрхон батлуулахад бэлтгэх чиглэл өгсөн юм.

-Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар нийтийн тээврийн парк шинэчлэлийн ажлын хүрээнд БНХАУ-аас 2023 оны нэгдүгээр сарын 5-нд 100 автобус, хоёрдугаар сарын эхээр 124 автобус оруулж ирнэ.

-Тээврийн хэрэгслийн "Цахим гэрчилгээ" RFID төсөл амжилттай хэрэгжиж байна. Өнөөдрийн байдлаар 160 орчим уулзварт 380 гаруй тоног төхөөрөмж суурилуулсан. 2023 оны эхний улиралд замын хөдөлгөөнд нэвтрүүлэхээр боллоо.

-Улаанбаатар хотод гүүрэн байгууламж бүхий нүхэн гарцууд барих ажлыг шуурхайлна. Нийслэлийн замын хөдөлгөөний нягтралыг бууруулж, авто замын сүлжээг сайжруулах, түгжрэлийн эсрэг арга хэмжээ авахад энэ ажил чухал үр дүнтэй юм. Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн БНХАУ-д хийсэн төрийн айлчлалын үеэр санхүүгийн асуудлыг шийдсэн.

-Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар Үндэсний хорооны богино болон дунд хугацааны төлөвлөгөөгөө эрчимжүүлэх,  хэрэгжүүлэх чиглэлийг ажлын хэсгүүдэд өглөө. Мөн  сар, улирал тутам хийсэн ажлаа эргээд тайлагнадаг байхыг чиглэл болгов. 

-Нийтийн тээврийн үйлчилгээг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хэрхэн явуулж болох талаар санал боловсруулах Ажлын  хэсэг байгуулахаар тогтсон юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Талийгаач Б.Оргил-Эрдэнийн дурсгалд зориулсан зул өргөх ёслол болно 14 цагийн өмнө
Монгол дархан, урлаачдын чуулганыг дөрвөн жил тутам зохион байгуулна 15 цагийн өмнө
“Баруун сэлбэ” үйлчилгээний төвийн 1222 ам метр талбайг нийслэлийн өмч… 21 цагийн өмнө
Улаанбаатарт бага зэргийн бороо орно 21 цагийн өмнө
“Хангарди” үндэсний шагайн харвааны тэмцээнд 1400 харваач оролцож, цэц… Өчигдөр
Б.Эрдэнэбаяр: Улаанбаатар хотын 23 байршилд нийт 14 км дулааны шугамыг… Өчигдөр
Багануур дүүргийн чиглэлд нийтийн тээврийн автобус үйлчилж эхэллээ Өчигдөр
Цэрэг татлагыг нийслэлийн хэмжээнд тавдугаар сарын 2-4-ний өдрүүдэд зо… Өчигдөр
“Дээд боловсролын байгууллагын суралцагчдад тэтгэлэг, зээл, буцалтгүй … Өчигдөр
“Агуу ялалт – Агуу нөхөрлөл” тоглолт болно Өчигдөр
МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар Вьетнам Улсыг нэгтгэсн… Өчигдөр
Ирэх тавдугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв Өчигдөр
“Ромео Жульетта” эмгэнэлт драмын жүжиг тавдугаар сарын 9-нд нээлтээ хи… Өчигдөр
Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна Өчигдөр
Улаанбаатарт 14 хэм дулаан байна Өчигдөр
Н.Мөнхбаяр: Сэлбэ дэд төвийн газар чөлөөлөлтөөс татгалзсан 30 орчим ир… 2025/04/29
ФОТО: Улаанбаатарын ХАВАР 2025/04/29
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: “Эгийн голын УЦС” төслийг богино хугацаанд… 2025/04/29
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хойд бүсийг байгалийн аялал жуулчлалын төр… 2025/04/29
​ С.Өлзийжаргал: Бид бусдынхаа мөрөөдөлд тээглэх чулуу биш, дэмжих хү… 2025/04/29