Д.Амарбаясгалан: Жагсагчдын шаардлагыг хүлээн авч, Засгийн газар нээлттэй ажиллана



ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан, Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар  нар үүсээд байгаа нөхцөл байдалтай холбоотой мэдээлэл хийж байна. Уг асуудлаар Ерөнхий сайдын захирамжаар Ажлын хэсэг байгуулагджээ. ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан:

-Нүүрсний хулгайн асуудлыг шуурхай шийдвэрлэхийг шаардаж иргэд жагсаж байгаатай Засгийн газар санал нэг байна.

Засгийн газрын шийдвэрээр өнгөрсөн сард "Эрдэнэс Тавантолгой"-н бүрэн эрхэт төлөөлөгчийг томилж ажиллаж байгаа юм. "Эрдэнэс Тавантолгой" компанийн нүүрсний хулгайн асуудлаар  15 орчим албан тушаалтан АТГ-т шалгагдаж байна. Гэм буруутай эсэхийг шүүхийн байгууллага шийдвэрлэнэ. Гэхдээ Засгийн газрын гомдлоор нэр бүхий албан тушаалтан шалгагдаж байна. 

Аливаа асуудлыг яриа хэлэлцээрийн шугамаар шийдвэрлэх ёстой. ЗГХЭГ-ын дарга миний биеэр ахлуулсан Ажлын хэсгийг байгуулан, ажиллаж байна. Засгийн газар шаардлагыг хүлээн авна. Жагсаалыг өөр зорилгоор ашиглах, үймээн самуун дэгдээх оролдлого бий. Тиймээс зохион байгуулагчид яриа хэлэлцээрийн шугамаар шийдвэрлэх хэрэгтэй. Засгийн газар нээлттэй байх болно.

Монгол Улсын ерөнхий прокурорын зүгээс нүүрсний хулгайн асуудлаар хоёр улсын прокурорын байгууллага хамтарч ажиллах шаардлагатай талаар  Ерөнхий сайдад хандаж хүсэлт ирүүлсэн. БНХАУ-д импортлогдсон сүүлийн 10 жилийн нүүрсний хэмжээг тулгаж үзэх шаардлагатайг хүссэн. Өмнө нь 2013-2019 оны 385 мянга орчим  тонн нүүрсний зөрүү гарсныг ЦЕГ-ын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст шалгаж байна. "Эрдэнэс Тавантолгой" компанийн эзэмшил бүхий газраас жижиг Тавантолгой компани олборлолт хийж авсан байна гэдэг дүгнэлт гарч байлаа. Үүнд нэр бүхий гишүүн шалгагдаж байна. Мөн Өмнөговь аймгийн Засаг даргыг шалгаж байгааг ЦЕГ-аас бидэнд ирүүлсэн. Нүүрсний тээвэрлэлттэй холбоотой асуудлаар далд бизнес хийж байгаа эсэх талаар ярьж байна. Тээвэртэй холбоотой олон нийтийн дунд янз бүрийн асуудал явж байна. 

Энэ асуудлаар ард иргэд үзэл бодлоо илэрхийлэн жагсаж байгаа нь биднийг цаашид ажлаа үргэлжлүүлэн зоригтой хийх урмыг өгч байна. 

Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар:

-Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар "Хүн засагладаггүй, хууль засагладаг байх" зарчмыг барьж байна. Нүүрсний хулгайтай холбоотой асуудлыг Засгийн газрын хуралдаанаар гурван удаа ярьсан. "Эрдэнэс Тавантолгой" компани дээр онцгой дэглэм тогтоон ажиллаж байна. Нүүрстэй холбоотой хэрэг дээр гурван төрлийн зүйл яригддаг. 

Нүүрстэй холбоотой гэрээ, тээвэр, төмөр замтай холбоотйо асуудал багтаж байна. Энэ гурван төрлийн хэрэг дээр нийт 10 эрүүгийн хэрэг үүсгэн шалгагдаж байна. 

"Эрдэнэс Тавантолгой" компанийн захирлаар ажиллаж байсан Б.Ариунболд, Д.Ганхуяг, "Тавантолгой Төмөр зам"-н захирлаар ажиллаж байсан Н.Удаанжаргал, гаалийн ахлах байцаагч, Гашуунсухай дахь төлөөлөгч Доржжүгдэр нарын 10 хүн дээр хэрэг үүсгэж шалгаж байна. Ард иргэд нүүрстэй холбоотой асуудлыг ил тод болгохыг шаардаж байна. Тиймээс бид төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийг үйл ажиллагааг ил тод болгох хэрэгтэй гэв.

Н.Нягт 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Талийгаач Б.Оргил-Эрдэнийн дурсгалд зориулсан зул өргөх ёслол болно 11 цагийн өмнө
Монгол дархан, урлаачдын чуулганыг дөрвөн жил тутам зохион байгуулна 13 цагийн өмнө
“Баруун сэлбэ” үйлчилгээний төвийн 1222 ам метр талбайг нийслэлийн өмч… 18 цагийн өмнө
Улаанбаатарт бага зэргийн бороо орно 18 цагийн өмнө
“Хангарди” үндэсний шагайн харвааны тэмцээнд 1400 харваач оролцож, цэц… Өчигдөр
Б.Эрдэнэбаяр: Улаанбаатар хотын 23 байршилд нийт 14 км дулааны шугамыг… Өчигдөр
Багануур дүүргийн чиглэлд нийтийн тээврийн автобус үйлчилж эхэллээ Өчигдөр
Цэрэг татлагыг нийслэлийн хэмжээнд тавдугаар сарын 2-4-ний өдрүүдэд зо… Өчигдөр
“Дээд боловсролын байгууллагын суралцагчдад тэтгэлэг, зээл, буцалтгүй … Өчигдөр
“Агуу ялалт – Агуу нөхөрлөл” тоглолт болно Өчигдөр
МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар Вьетнам Улсыг нэгтгэсн… Өчигдөр
Ирэх тавдугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв Өчигдөр
“Ромео Жульетта” эмгэнэлт драмын жүжиг тавдугаар сарын 9-нд нээлтээ хи… Өчигдөр
Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна Өчигдөр
Улаанбаатарт 14 хэм дулаан байна Өчигдөр
Н.Мөнхбаяр: Сэлбэ дэд төвийн газар чөлөөлөлтөөс татгалзсан 30 орчим ир… 2025/04/29
ФОТО: Улаанбаатарын ХАВАР 2025/04/29
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: “Эгийн голын УЦС” төслийг богино хугацаанд… 2025/04/29
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хойд бүсийг байгалийн аялал жуулчлалын төр… 2025/04/29
​ С.Өлзийжаргал: Бид бусдынхаа мөрөөдөлд тээглэх чулуу биш, дэмжих хү… 2025/04/29