Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: УИХ-ыг тараах, Засгийн газрыг огцруулах асуудал яригдаагүй



Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ сэтгүүлдчийн асуултад хариулж байна. 

-МАН-ын Удирдах зөвлөлөөс ямар шийдэлд хүрсэн бэ? Ерөнхийлөгч УИХ-ыг тараах чиглэл өгсөн гэсэн. 

-УИХ-ыг тараах, Засгийн газрыг огцруулах асуудал яригдаагүй. Өчигдөр ҮАБЗ хуралдсан. Би энэ саналынхаа талаар Ерөнхийлөгч, УИХ-ын даргатай санал солилцсон. Ерөнхийлөгч үүнийг "Энэ бол улс төрийн намын асуудал. Ард түмэн дэмжвэл би дэмжинэ" гэсэн. 


Үндэсний хэмжээний зөвшилцөлд орно 

11:35 цаг: 

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: 

-Хоёр удаа амаргүй жагсаал боллоо. Эдийн засаг хасах өсөлттэй үед нийгэм бухимдалтай байх нь ойлгомжтой. Саяны жагсаалын дараа Монгол Улс энэ тогтолцоогоо том агуулгаар нь харж, улс төрийн намуудтай зөвшилцөхгүй бол парламентын засаглал нэр хүндгүй болж, засаглалын хэлбэрт эрсдэл үүсэх вий гэж би санаа зовж байлаа. 

Монгол Улсын Ерөнхий сайд, эрх барьж байгаа намын даргын хувьд өргөн цар хүрээгээр нь харж, үндэсний хэмжээний зөвшилцөлд оролцох нь зүйтэй гэж үзлээ. Өнөөдөр МАН-ын Удирдах зөвлөл хуралдсан. 

Өнөөдөр улс төрийн намын холбогдох удирдлагуудтай уулзаж ярилцана. Ерөнхий сайдын хувьд манайлан оролцоно. Энэ томоохон шинэчлэл хийгдсэн тохиолдолд ард түмэндээ дахин сонгох эрхийг нь өгөх нь зүйтэй. Ерөнхий сайд ард түмнээсээ асуух эрхтэй.  Намайг дэмждэг парламентыг бүрдүүлж өг. Хүчтэй Ерөнхий сайдын засаглал хэрэгтэй. 

Хэдүүлээ гацаж, гал унтрааж байснаас эхлээд том асуудлаа шийдье. 


Би тэмцлээсээ сөөм ч ухрахгүй

11:15 цаг: 

Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна. Тэрбээр:

-Мэдээллээ сайн мэдээгээр эхэлье. Монгол Улсын Засгийн газар "Чингис" бондын 1,5 тэрбум ам.долларын өрийг өнөөдөр бүрэн төлж дууслаа. Ингэснээр Хөгжлийн банкны өр төлөгдөж байна.  Жагсагчдаас 20 гаруй шаардлага ирсэн. Оюутолгой"-н гэрээг Арбитрийн шүүхэд өгснөөр өнөөдөр Оюутолгойн асуудал бодитой үр дүнд хүрсэн. Энэ хавар Оюутолгойн гүний уурхай гурван сард ашиглалтад орно. 

Эрдэнэтийн 49 хувь мөн том асуудал байлаа. Үүний анхны схемийг хэвлэлийнхэнд ярьж байлаа. 

Хөгжлийн банкны асуудлыг мөн гаргаж тавьсан. Олон улсын шинжээчид Хөгжлийн банкийг энэ онд дампуурна гэж байсан. Олон нийтийн дэмжлэгтэйгээр энэ асуудал үр дүнд хүрсэн. 

Саяхан бид Тавантолгойтой холбоотой асуудлыг гаргаж тавьсанаар том асуудлууд цэгцэрч байна. Манай экспорт нүүрс, зэс, алт, төмрийн хүдэр, мөнгөн дээр тогтдог. Энэ нь өөрөө улс төр рүү орвол төрийг худалдаж авах хэмжээний асуудал. "Эрдэнэс Тавантолгой" компани байгуулагдсан цагаас эхлээд тэнд нэлээдгүй асуудал өрнөсөн. 

Өчигдөр залуус жагсаж, санал тавилаа.  Нүүрсний хулгайчид өнөөдөр хамгийн чанга хашгирч байна. Би тэмцлээсээ сөөм ч ухрахгүй. 

Тогтолцооны өөрчлөлт хийх талаар улс төрийн намууд тавилаа. Би олон талаас нь Ерөнхий сайдын хувьд бодлоо. 

Манай парламентын төлөөлөх чадвар өдрөөс өдөрт буурч байна. Парламентын гишүүнээс илүү олон дагагч сошиал иргэдийн төлөөлөх болж байна. Парламентын чадвар бол бага ард түмнийг төлөөлөх хэлбэр. Гэтэл өнөөдөр бидний сонгож байгуулсан төлөөлөл биш гэж сонгогч, парламент хооронд орон зай үүсч байгаа юм. Урд хөрш ковидтой, хойд хөрш асуудалтай байна. Дэлхий дээр хүчтэй, шинэ тоглогч гарч ирж байна. 

Н.Энх


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
​ Улс тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль х… 11 цагийн өмнө
Монголоор дүүрэн малчинтай “Монгол философич” 14 цагийн өмнө
​ Т.Мөнхсайхан: Улсын эмнэлгүүд төлбөртэй үйлчилгээ үзүүлэхгүй 14 цагийн өмнө
Томуу, томуу төст өвчний оргил үе эхэллээ 14 цагийн өмнө
Үнэт бүтээлүүд өргөөндөө заларч, дахин “амиллаа” 14 цагийн өмнө
Ертөнцийн мисс жилийн 250 мянган ам.долларын цалинтай 14 цагийн өмнө
SDY Calling you... 15 цагийн өмнө
Нийслэлийн ИТХ-ын Зөвлөл, Хороодыг байгуулан, Засаг даргын мөрийн хөт… 15 цагийн өмнө
Т.Гантигмаа: Монголчууд брэнд бүтээлээрээ дэлхийд гарах боломжтой 15 цагийн өмнө
Хөгжлийг чөдөрлөх санаачилга 15 цагийн өмнө
“Хөх чононууд” Хятадын шигшээ багийг эх орондоо хүлээн авна 15 цагийн өмнө
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 2024/11/22
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 2024/11/22
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 2024/11/22
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 2024/11/22
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 2024/11/22
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 2024/11/22
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 2024/11/22
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 2024/11/22
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 2024/11/22