Б.Жавхлан: Чингис бондын хүүнд 540 сая ам.доллар төлсөн



Сангийн сайд Б.Жавхлан мэдээлэл хийлээ. Тэрбээр: 

-Одоогооос 10 жилийн өмнө буюу 2012 оны арванхоёрдугаар сарын 5-нд олон улсын хөрөнгийн зах зээл дээр Засгийн газрын кодтой арилжааны бонд арилжаалж эхэлсэн байдаг. 1990 оноос 2012 он хүртэл хөгжлийн зээлийг нэн хөнгөлөлттэй, урт хугацааны зээл авч, эдийн засагтаа хэрэглэж байсан байдаг. 2012 оноос Монгол Улсын гадаад өр, зээлийн хувьд шинэ хуудас нээгдсэн. Чингис бондын эцсийн төлбөр болох 136 сая ам.долларыг төлөх эрхийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Сангийн сайдад олгосон. 

Бид энэ 136 сая ам.долларыг бүрэн барагдуулж дууслаа. УИХ-аас Засгийн газарт өгч байсан үүргийн нэг жишээ болж байна. Гадна талдаа бид АН, МАН-ын, Л.Оюун-Эрдэнийн, Н.Алтанхуягийн Засгийн газар гэж яригдахгүй. 

Зээлийн ашиглалтын чанар ямар байснаас үл шалтгаалж төлбөрөө хийх ёстой. Монгол Улсын Засгийн газар өрөө төлөхгүй бол дефольт үүснэ. 

Чингис бонд орж ирснээсээ хойш зургаан сарын дараа анхны төсөл нь явсан байдаг. Энэ хугацаанд бондын тоолуур явж, дотооддоо санхүүжилт хийх төсөл бэлэн биш байсан юм билээ. Тиймээс цаашдаа бид энэ алдааг давтаж болохгүй. Чингис бондын 63 хувьд төсвийн санхүүжилт хийсэн байдаг. 1.5 тэрбум ам.долларын Чингис бондын хүүнд 540 сая ам.доллар төлсөн байдаг. Цаашдаа бид хөрөнгийн зах зээл дээр богино хугацаатай, өндөр хүүтэй зээл гаргаж болохгүй хэмээв. 

Н.Энх


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Талийгаач Б.Оргил-Эрдэнийн дурсгалд зориулсан зул өргөх ёслол болно 11 цагийн өмнө
Монгол дархан, урлаачдын чуулганыг дөрвөн жил тутам зохион байгуулна 13 цагийн өмнө
“Баруун сэлбэ” үйлчилгээний төвийн 1222 ам метр талбайг нийслэлийн өмч… 18 цагийн өмнө
Улаанбаатарт бага зэргийн бороо орно 18 цагийн өмнө
“Хангарди” үндэсний шагайн харвааны тэмцээнд 1400 харваач оролцож, цэц… Өчигдөр
Б.Эрдэнэбаяр: Улаанбаатар хотын 23 байршилд нийт 14 км дулааны шугамыг… Өчигдөр
Багануур дүүргийн чиглэлд нийтийн тээврийн автобус үйлчилж эхэллээ Өчигдөр
Цэрэг татлагыг нийслэлийн хэмжээнд тавдугаар сарын 2-4-ний өдрүүдэд зо… Өчигдөр
“Дээд боловсролын байгууллагын суралцагчдад тэтгэлэг, зээл, буцалтгүй … Өчигдөр
“Агуу ялалт – Агуу нөхөрлөл” тоглолт болно Өчигдөр
МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар Вьетнам Улсыг нэгтгэсн… Өчигдөр
Ирэх тавдугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв Өчигдөр
“Ромео Жульетта” эмгэнэлт драмын жүжиг тавдугаар сарын 9-нд нээлтээ хи… Өчигдөр
Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна Өчигдөр
Улаанбаатарт 14 хэм дулаан байна Өчигдөр
Н.Мөнхбаяр: Сэлбэ дэд төвийн газар чөлөөлөлтөөс татгалзсан 30 орчим ир… 2025/04/29
ФОТО: Улаанбаатарын ХАВАР 2025/04/29
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: “Эгийн голын УЦС” төслийг богино хугацаанд… 2025/04/29
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хойд бүсийг байгалийн аялал жуулчлалын төр… 2025/04/29
​ С.Өлзийжаргал: Бид бусдынхаа мөрөөдөлд тээглэх чулуу биш, дэмжих хү… 2025/04/29