УИХ-ын дарга Г.Занданшатар захирамж гарган Нүүрсний асуудлаар иргэдийн оролцоотой нээлттэй сонсгол хийхээр болсон билээ. Уг асуудлаар Ерөнхий сайд үүрэг болгосоны дагуу ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалангаар ахлуулсан Ажлын хэсгийг байгуулан ажиллаж байна.
Харин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх нүүрсний хулгайтай холбоотой байр сууриа нийгмийн сүлжээнд илэрхийлжээ. Тэрбээр "Нүүрсний хэргийн асуудлаар Монгол Улсын Их Хурал дээр нээлттэй сонсгол хийж ард түмэнд ил тод мэдээлэх нь зүйтэй. Нөхцөл байдалд бодитой дүгнэлт хийж, хатуу чанд хуулийн хариуцлага тооцох ёстой" гэсэн байна.
Э.Сонор