Л.Оюун-Эрдэнэ: Миний бие нүүрсний хулгайн асуудлын ард гарах болно


Нүүрсний хулгайтай тэмцэхийг шаардсан жагсагчдын жагсаал үргэлжилж байна. Засгийн газрын зүгээс жагсагчдын тавьсан шаардлагыг хүлээн авч, хамтран ажиллахаа мэдэгдсэн билээ. 

Өнөөдөр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан нар  жагсагчидтай уулзлаа. Тэрбээр жагсагчдад хандан " Монгол Улсын эдийн засгийг гол бүрдүүлэгч уул уурхайн бүтээгдэхүүн нүүрсний хулгайг илчлэхийг шаардаж байгаа иргэдэд талархаж байна. Өнөөдөр төв талбайд үзэл бодлоо илэрхийлж буй иргэн бүрд баярлалаа. Энэ жагсаал зохион байгуулалттай бөгөөд эмх замбараагүй байдлыг үүсгэх эрх ашиг мөн байгаа гэдгийг иргэд ойлгох хэрэгтэй.

"Эрдэнэс Тавантолгой" ХК-д ажлын хэсэг гарсан. Тиймээс нүүрсний хулгайтай холбоотой асуудал "Оюутолгой", Хөгжлийн банктай адил иргэд Засгийн газартай нэгдэж, дэм болохыг хүсч байна. Нүүрсний хулгайтай тэмцэх  амархан биш. Олон, олон захиалгатай тэмцлүүд жагсаалын дундуур орж байна. Тэгэхээр уул уурхайг тойрсон мананг арилгахаар Засгийн газар тэмцсээр ирсэн. Цаашид ч тэмцсээр байх болно. Нүүрсний хулгайчдын ятгалагт автахгүй тэмцэж чадна гэдэгт иргэддээ итгэж байна. Эрх ашгаа хөндүүлж байгаа олон эрх мэдэлтний ятгалагт орохгүй гэдэгт Ерөнхий сайдын хувьд би итгэж байна. Тиймээс бид нэг зүйлийн төлөө хамт зүтгэж, нэгдэх хэрэгтэй. Ингэж байж өнөөдрийн тэмцэл үр дүнд хүрнэ. Монголын ард түмэн хулгай хийж байгаа хүмүүсийн идэш болох ёсгүй.

Эрх ашигтнуудын хууль хяналтын байгууллагад тогтоосон хана, цайз хэрэм үргэлжлэх болно. Өнөөдөр төв талбайд жагссан бүх хүний миний ярианд ач холбогдол өгч сонсохгүй байж болно. Гэхдээ залуучууд минь би адилхан залуу хүн. Өнгөрсөн 30 жилийн хугацаанд тогтоосон бүлэглэлийг задлах гэж монголчуудтайгаа хамтарч зүтгэнэ. Өмнө нь ч тэмцсээр ирсэн. Цаашид ч тэмцэх болно. 30 жилийн хугацаанд бий болсон завхралыг гурван сарын хугацаанд шийдэх боломжгүй. Тиймээс хамтдаа нүд цавчилгүй нэгдэж, хууль хяналтын байгууллагыг харж, шүүх засаглал хэргийг хэрхэн шийдэхийг үзэх болно.

Засгийн газар бүхий л талаар эрх ашигтнуудыг илрүүлэх ажлыг дэмжинэ. Ордон дотор болон ордны гаднаас хүч хавсарч байж асуудлыг шийдвэрлэнэ. Тэгэхээр иргэд та бүхэн асуудлын гол мөн чанарыг харж байгаа гэж найдаж байна. Жагсаал дээр тодорхой эрх ашиг мөн явж байгаа. Залуучууд та бүхнийг тэр бүх ятгалаг, гүтгэлэгт нэгдэхгүй, автахгүй байхыг хүсье. Өнөөдрийг хүртэлх тэмцэл амар байгаагүй. Одоо тогтсон шударга бус тогтолцоог нурааж байж дараагийн шинэ 30 жил бий болно. Засгийн газар асуудлыг шийдэж чадаж байгаа.

Хөгжлийн банкны улсын нэрээр авсан бондыг идсэн жинхэнэ луйварчид нийгмийг өдөөн хатгаж байгааг би мэдэж байгаа. Энэ бүгдийг өнгөрсөн богино хугацаанд бид ил болгож чадсан. Цаашид ч урагшлах болно. Хэрэв би нүүрсний хулгайн асуудалтай тэмцээгүй бол өмнөх тэмцлүүдийг ч хийхгүй байсан. Иргэд та бүхэн Засгийн газартайгаа нэг тал байх ёстой. Өнөөдрийн жагсаалд зориудаар нөлөөлөх гэсэн нүүрсний хулгайчдын захиалгаар жагсч байгаа хүмүүс ч байгаа. Энэ бүх талыг залуучууд ялгаж, салгаж оюун дүгнэлт хийнэ гэдэгт итгэлтэй байна.Энэ жагсаалыг харж байгаа шүүх байгууллагын удирдлагуудад хандаж хэлэхэд та бүхэн ажиллаж чадахгүй бол ард түмэн луйварчдыг өөрсдөө яллах нь байна шүү гэдгийг сануулмаар байна. Л.Оюун-Эрдэнэ миний бие Засгийн газар, УИХ, Монгол Улсын Ерөнхийлөгчтэй хамтарч нүүрсний хулгайн асуудлыг гаргаж, ард нь гарах болно хэмээв. 

Н.Нягт


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
​ Улс тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль х… 10 цагийн өмнө
Монголоор дүүрэн малчинтай “Монгол философич” 13 цагийн өмнө
​ Т.Мөнхсайхан: Улсын эмнэлгүүд төлбөртэй үйлчилгээ үзүүлэхгүй 13 цагийн өмнө
Томуу, томуу төст өвчний оргил үе эхэллээ 13 цагийн өмнө
Үнэт бүтээлүүд өргөөндөө заларч, дахин “амиллаа” 13 цагийн өмнө
Ертөнцийн мисс жилийн 250 мянган ам.долларын цалинтай 13 цагийн өмнө
SDY Calling you... 13 цагийн өмнө
Нийслэлийн ИТХ-ын Зөвлөл, Хороодыг байгуулан, Засаг даргын мөрийн хөт… 13 цагийн өмнө
Т.Гантигмаа: Монголчууд брэнд бүтээлээрээ дэлхийд гарах боломжтой 14 цагийн өмнө
Хөгжлийг чөдөрлөх санаачилга 14 цагийн өмнө
“Хөх чононууд” Хятадын шигшээ багийг эх орондоо хүлээн авна 14 цагийн өмнө
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 2024/11/22
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 2024/11/22
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 2024/11/22
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 2024/11/22
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 2024/11/22
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 2024/11/22
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 2024/11/22
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 2024/11/22
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 2024/11/22