Д.Тогтохсүрэн: Авлигын хэргээр шийтгүүлсэн иргэдэд өршөөл үзүүлэхгүй


УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаан өндөрлөлөө. Хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн мэдээлэл хийв. Тэрбээр: 

-Яаралтай горимоор гурван хуулийг УИХ-аар хэлэлцэхээр боллоо. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль, Төрийн өмчийн компаниудын хууль, Уул уурхайн бүтээгдэхүүн, биржийн тухай хуулийг энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэж, ирэх долоо хоногт батлах шаардлагатай гэж үзсэн. Ингэснээр өмч, байгалийн баялгийн менежментийг шинэчлэх нь зүйтэй.

Үндэсний аюулгүй байдлын зөвлөл зөвлөмж гаргаж, гэрээ хийж байгаа асуудал сүүлийн 10 гаруй жил үргэлжилсэн. Үүний эрх зүйн орчныг сайжруулах хэрэгтэй байна. Үүнтэй холбоотойгоор Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ санал тавьсан. Гэрээ байгуулахтай холбоотой асуудлыг ҮАБЗ-ийн зөвлөмжөөр бус хуулиар, Засгийн газар, УИХ шийддэг болъё. Энэ асуудлыг нууцаар шийддэгээ болиулъя.  Эдгээр гурван шийдлийг МАН-ын бүлгээс гаргалаа. Энэ нь байгалийн баялаг, төрийн өмчийн менежменттэй холбоотой асуудлыг авч үзэж байна. Нэг удаа асуудал гарлаа гээд орхих бус ийм асуудал гарахгүй байх эрх зүйн нөхцөлийг бүрдүүлэх шаардлагатай.

Өнөөдрийн бүлгийн хуралдаанаар Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Энэ долоо хоногийн чуулганаар хэлэлцэнэ. Эрүүгийн хуулийн 12 дугаар зүйлд авлигын гэмт хэргийн заалт бий.  Шийтгэлийн бодлогыг чангатгана. Авлигын хэргээр шийтгүүлсэн иргэдэд өршөөл үзүүлэхгүй хэмээв. 



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Талийгаач Б.Оргил-Эрдэнийн дурсгалд зориулсан зул өргөх ёслол болно 9 цагийн өмнө
Монгол дархан, урлаачдын чуулганыг дөрвөн жил тутам зохион байгуулна 11 цагийн өмнө
“Баруун сэлбэ” үйлчилгээний төвийн 1222 ам метр талбайг нийслэлийн өмч… 16 цагийн өмнө
Улаанбаатарт бага зэргийн бороо орно 16 цагийн өмнө
“Хангарди” үндэсний шагайн харвааны тэмцээнд 1400 харваач оролцож, цэц… Өчигдөр
Б.Эрдэнэбаяр: Улаанбаатар хотын 23 байршилд нийт 14 км дулааны шугамыг… Өчигдөр
Багануур дүүргийн чиглэлд нийтийн тээврийн автобус үйлчилж эхэллээ Өчигдөр
Цэрэг татлагыг нийслэлийн хэмжээнд тавдугаар сарын 2-4-ний өдрүүдэд зо… Өчигдөр
“Дээд боловсролын байгууллагын суралцагчдад тэтгэлэг, зээл, буцалтгүй … Өчигдөр
“Агуу ялалт – Агуу нөхөрлөл” тоглолт болно Өчигдөр
МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар Вьетнам Улсыг нэгтгэсн… Өчигдөр
Ирэх тавдугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв Өчигдөр
“Ромео Жульетта” эмгэнэлт драмын жүжиг тавдугаар сарын 9-нд нээлтээ хи… Өчигдөр
Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна Өчигдөр
Улаанбаатарт 14 хэм дулаан байна Өчигдөр
Н.Мөнхбаяр: Сэлбэ дэд төвийн газар чөлөөлөлтөөс татгалзсан 30 орчим ир… 2025/04/29
ФОТО: Улаанбаатарын ХАВАР 2025/04/29
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: “Эгийн голын УЦС” төслийг богино хугацаанд… 2025/04/29
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хойд бүсийг байгалийн аялал жуулчлалын төр… 2025/04/29
​ С.Өлзийжаргал: Бид бусдынхаа мөрөөдөлд тээглэх чулуу биш, дэмжих хү… 2025/04/29