Х.Нямбаатар: Иргэн Г.Ган-Очир бол луйварчин



Нүүрсний гэрээнээс ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар 10 сая ам.долларыг хувьдаа завшсан гэх мэдээллийг иргэн Г.Ган-Очир олон нийтийн сүлжээнд нийтэлсэн. Энэ талаар ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатараас тодрууллаа.

-Нүүрсний гэрээнээс УИХ-ын гишүүн Х.Нямбаатар 10 сая ам.доллар хувьдаа авсан. Үүнээс  таван сая ам.долларыг нь одоогийн Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазарт өгсөн гэх мэдээлэл олон нийтийн сүлжээнд цацагдлаа.  Энэ талаар тайлбар хэлэхгүй юу?

-Би болон миний хамаарал бүхий этгээд ямар нэг опек гэрээтэй холбогдолгүй Миний талаар төрснөөс эхлээд бүхий л хувийн амьдрал гээд хөндөөгүй сэдэв байхгүй. Надад уул уурхайн болон нүүрс тээврийн үйл ажиллагаатай холбоотой нэг ширхэг ч үйл ажиллагаа хийгээгүй. Баримттай ярих хэрэгтэй. Манай ах дүү, төрөл төрөгсөд дотор төрийн албанд ажилладаг, хувийн компани ажиллуулдаг нэг ч хүн байхгүй. Өөр өөрсдийн амьжиргаагаа аваад явдаг хөдөлмөрч хүмүүс бий.

Иргэн Г.Ган-Очир бол өөрөө луйварчин. 2020 оны сонгуулийн өмнө манай намын нэр бүхий гишүүдтэй уулзаж “Сонгуулийн санал тоолох хар машиныг хакердаж өгье” гээд шанд нь олон сая төгрөг авах тухай ярьсан асуудал шалгагдсан. Энэ хүн МАН-д ажиллаж байсан гэж ярьдаг нь худлаа.

 Энэ хүн УИХ-ын гишүүн асан А.Ундраагийн ажилласан шиг байгаа юм.  Иргэн Г.Ган-Очир “УИХ-ын нэр бүхий гишүүд болон МАН-ын улстөрчдийг надтай хамтарч ажиллаж, сонгуулийн луйвар хийсэн” гэдэг гүтгэлгийн шинж чанартай хэрэг яригдсан. Уг асуудал нь тагнуулын байгууллагаар шалгагдаж, хоёр удаагийн шинжээчийн дүгнэлт гарсан. Хар машиныг хакердах ямар ч боломжгүй. Яагаад гэвэл хар машинаар сонгуулийн санал хураалт өгсний дараагаар сонгуульд ялагдсан тал нь 100 хувь сонгуулийн саналыг уншиж тоолох хууль эрх зүйн орчин нээгдсэн. Хүсэлт гаргаагүй ч гэсэн сонгуулийн машиныг бүх ажиглагчдыг байлцуулж байж 50 хувьд нь давхар тулгадаг хуультай.

АН-ын даргаар ажиллаж байсан С.Эрдэнийн хүү Э.Одбаяр энэ нөхөрт мөнгө өгч, МАН-ыг харлуулах, гүтгэх ажил хийж байна. Одоо З.Энхболд нарын нөхөдтэй хамтран ажиллаж байгаа юм. Иргэн Г.Ган-Очирын туйлын хүсэл бол гадаадад гарч амьдрахын тулд улс төрийн оргонол гуйх зарчмаар улс орноо олон улсад бүхэлд нь харлуулж, шившиглэх ажлыг хийж байгаа этгээд.

 Өнөөдөр Монгол Улсад хэн нэг хүнийг улс төрийн хоригдол, ялтан болгосон нэг ч зүйл байхгүй. Бид нийгмийн сүлжээ нээлттэй үед амьдарч байна.

Өчигдөр Тагнуулын дарга “Чи Д.Сумъяабазарыг оролдохгүй шүү” гэж хэлсэн гэлээ. Би Д.Сумъяабазар, Одонбаатар дарга нарыг хоорондоо харилцаж байхыг тун цөөхөн удаа харж байлаа. Тусгай албаны хүмүүс хэн нэг хүнтэй ажил хэргийн харьцаанд орох бүү хэл, хэн нэг хүнтэй уулзаж, учрах чиг үүрэг байхгүй. Манайхан 2000 оноос хойш баруунд маш олон  орогнол хүсэж, гарч ирсэн. Үүнийг нь өдөөж өгдөг хүн нь Э.Одбаяр.

Бид УИХ-ын сонгуулийн 76 жижиг тойрогтой. УИХ-ын сонгуулиар хоёр дараалаад МАН олонх болохоор гудамжинд улс төр хийдэг, сонирхдог хүмүүс бүгд нэг талдаа гардаг. Ингээд гүтгэн гүжирдэх, харлуулах сонирхолтой байдаг.

Би зөв шүүмжлэл, хардалтуудыг хүлээн авч шалгуулна. Жишээлбэл, 10 сая доллар гэдэг дээр нэг ширхэг ч барим гаргаж ирэх хэрэгтэй. Надад нэг ширхэг ч оптек гэрээ байхгүй. Өмнөговьд надад жорлонгийн газар ч байхгүй.

Мөнхийн гүтгэх гүжирдэх ажил хийж байна. Би иргэн Г.Ган-Очирын өчигдрийн есөн их наяд төгрөгтэй холбоотой бичлэгийг гүйлгэж харлаа. -9 их наяд төгрөг гэж бичлэгт байна. ХААН банкны Гүйцэтэх захирал Мөнхтуяатай холбогдож асуулаа. “Манайх хуулийн дагуу өр, авлагатай хүний дансыг барилт хийдэг. Хэрвээ та тоон дүнг сайн харвал “хасах” гээд ижил дүнтэй тоо тавьдаг. Энэ бол тухайн иргэний данс хаагдсан гэсэн үг” гэдгийг надад мэдэгдсэн.

-Иргэн Г.Ган-Очир бичлэгийнхээ үеэр “Эрдэнэс Тавантолгой” компанитай хийсэн гэрээний хуулгуудыг харуулж байсан. Энэ талаар...?

-Би өчигдөр “Эрдэнэс Тавантолгой”-н гэрээг ил болгосон хүн. Надад 2018 оноос хойш өнөөдрийг хүртэл 178 гэрээ байгаа гэж ойлгуулсан. 

Н.Нягт


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
​ Улс тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль х… 11 цагийн өмнө
Монголоор дүүрэн малчинтай “Монгол философич” 14 цагийн өмнө
​ Т.Мөнхсайхан: Улсын эмнэлгүүд төлбөртэй үйлчилгээ үзүүлэхгүй 14 цагийн өмнө
Томуу, томуу төст өвчний оргил үе эхэллээ 14 цагийн өмнө
Үнэт бүтээлүүд өргөөндөө заларч, дахин “амиллаа” 14 цагийн өмнө
Ертөнцийн мисс жилийн 250 мянган ам.долларын цалинтай 14 цагийн өмнө
SDY Calling you... 14 цагийн өмнө
Нийслэлийн ИТХ-ын Зөвлөл, Хороодыг байгуулан, Засаг даргын мөрийн хөт… 14 цагийн өмнө
Т.Гантигмаа: Монголчууд брэнд бүтээлээрээ дэлхийд гарах боломжтой 15 цагийн өмнө
Хөгжлийг чөдөрлөх санаачилга 15 цагийн өмнө
“Хөх чононууд” Хятадын шигшээ багийг эх орондоо хүлээн авна 15 цагийн өмнө
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 2024/11/22
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 2024/11/22
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 2024/11/22
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 2024/11/22
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 2024/11/22
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 2024/11/22
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 2024/11/22
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 2024/11/22
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 2024/11/22