Д.Амарбаясгалан: Хэн нэгний турхиралтаар хийж байгаа мэдэгдлүүдэд итгэхгүй байхыг хүсье


ЗГХЭГ-ын дарга, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалангаас цаг үеийн асуудлаар зарим зүйлийг тодрууллаа.

-Таныг НӨАТ-ын буцаан олголтоос  туслахынхаа дансаар  дамжлуулан 170 тэрбум төгрөгийг авсан гэсэн мэдээллийг олон нийтийн сүлжээнд цацлаа.  Та үүнд тайлбар өгөхгүй юу?

-Нэгдүгээрт, иргэн Г. Ган-Очир гэх залуу олон нийтэд илтэд худал, ор үндэслэлгүй, ташаа мэдээллийг хийж, гүжирдэж байна. Бид ардчилсан эрх чөлөөт нийгэмд амьдарч байна. Миний эрх, эрх чөлөө бусдын эрх, эрх чөлөөгөөр хязгаарлагддаг. Хүний эрх чөлөөнд хэт халдаж, гүтгэж, гүжирдэх, үүнээс үүдэлтэй олон нийтэд ташаа мэдээлэл өгснөөс үүдэж ямар асуудал үүсэх вэ гэдгийг тооцох ёстой. Улс төр хийх нэг хэрэг. Бодит байдлыг хөндөх нь бас өөр хэрэг. Би 2016 онд МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан. Иргэн Г.Ган-Очир гэдэг залуу мөн энэ онд МАН-д ажиллаж байсан гэсэн мэдээлэл хийсэн байна лээ. Тэгвэл 2016 онд иргэн Г.Ган-Очир гэдэг залуу МАН-д гишүүнээр ч байгаагүй, ажиллаж ч байгаагүй юм. Үүнийг нийгмийн даатгал төлж байсан эсэхээр нь нотлон гаргах боломжтой.

Хоёрдугаарт, миний бие иргэн Г.Ган-Очиртой огт уулзаж, утсаар холбогдож байгаагүй, огт танихгүй. Хүмүүсээс иргэн Г.Ган-Очирыг  “Хүмүүстэй уулздаг. Уулзсан хүмүүсийнхээ ярианы бичлэг хийдэг. Эргээд тэр яриа,  бичлэгээрээ дарамталдаг, шахалт хийдэг” гэсэн зүйл яригддаг.

Гуравдугаарт, намайг 175 тэрбум төгрөгийг туслахаараа дамжуулж авсан гэж байна. Миний туслахаар Лхагваа гэж хүн ажилладаггүй. 2021 оны Монгол Улсын НӨАТ-ын буцаан олголтын нийт дүн 177 орчим тэрбум төгрөг. Тэгэхээр энэ мөнгөний 175 тэрбумыг нь нэг хүний дансанд авах боломж байхгүй.

Дөрөвдүгээр, иргэн Г.Ган-Очирын ХААН банкны  дансанд 9.9 их наяд төгрөг байна гэж өөрөө мэдээлсэн байна лээ. Энэ талаар ХААН банк бодитой мэдээлэл хийсэн байна. Монгол Улсын ДНБ 42 их наяд төгрөгөөр эргэлдэж байхад нэг хүний дансанд 9.9 их наяд төгрөг орох боломж байхгүй. Хаан банкны нийт актив нь 11-12 их наяд төгрөгөөр хэмжигддэг. Үүний 9.9 их наяд нь нэг хүний дансанд орох боломжгүй.

Тиймээс бодит байдалд нийцэхгүй, олон нийтийг бухимдуулах, үймээн, самуунд уриалан дуудах зорилготой мэдээлэл хийсэнд маш их харамсаж байна.

-“Эрдэнэс Тавантолгой” компани нүүрсний гэрээ аль нэг аж ахуйн нэгжтэй хийлээ. Уг гэрээний тодорхой хувийг МАН руу шилжүүлэх боломжтой юу?

-Ямар ч боломж байхгүй. Гүтгэлгийн шинжтэй мэдээлэл хийж байна. Бидний зүгээс өөрчлөлт шинэчлэл хийе, нүүрсний хулгайтай, Хөгжлийн банкны зээлээ төлөхгүй  байгаа зээлдэгч нартай, “Эрдэнэт”-ийн 49 хувийн луйвартай тэмцье гэж ажиллаж байна. Гэтэл дээрх хэргүүдтэй нэр холбогдсон этгээдүүдийн турхиралтаар хийж байж болзошгүй мэдэгдлүүдэд ард түмэн маань итгэхгүй байхыг хүсье. 

Н.Нягт 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Талийгаач Б.Оргил-Эрдэнийн дурсгалд зориулсан зул өргөх ёслол болно 10 цагийн өмнө
Монгол дархан, урлаачдын чуулганыг дөрвөн жил тутам зохион байгуулна 11 цагийн өмнө
“Баруун сэлбэ” үйлчилгээний төвийн 1222 ам метр талбайг нийслэлийн өмч… 17 цагийн өмнө
Улаанбаатарт бага зэргийн бороо орно 17 цагийн өмнө
“Хангарди” үндэсний шагайн харвааны тэмцээнд 1400 харваач оролцож, цэц… Өчигдөр
Б.Эрдэнэбаяр: Улаанбаатар хотын 23 байршилд нийт 14 км дулааны шугамыг… Өчигдөр
Багануур дүүргийн чиглэлд нийтийн тээврийн автобус үйлчилж эхэллээ Өчигдөр
Цэрэг татлагыг нийслэлийн хэмжээнд тавдугаар сарын 2-4-ний өдрүүдэд зо… Өчигдөр
“Дээд боловсролын байгууллагын суралцагчдад тэтгэлэг, зээл, буцалтгүй … Өчигдөр
“Агуу ялалт – Агуу нөхөрлөл” тоглолт болно Өчигдөр
МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар Вьетнам Улсыг нэгтгэсн… Өчигдөр
Ирэх тавдугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв Өчигдөр
“Ромео Жульетта” эмгэнэлт драмын жүжиг тавдугаар сарын 9-нд нээлтээ хи… Өчигдөр
Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна Өчигдөр
Улаанбаатарт 14 хэм дулаан байна Өчигдөр
Н.Мөнхбаяр: Сэлбэ дэд төвийн газар чөлөөлөлтөөс татгалзсан 30 орчим ир… 2025/04/29
ФОТО: Улаанбаатарын ХАВАР 2025/04/29
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: “Эгийн голын УЦС” төслийг богино хугацаанд… 2025/04/29
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хойд бүсийг байгалийн аялал жуулчлалын төр… 2025/04/29
​ С.Өлзийжаргал: Бид бусдынхаа мөрөөдөлд тээглэх чулуу биш, дэмжих хү… 2025/04/29