Т.Мөнхбаярыг АН-ыг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээдээр бүртгэх хүсэлтийг хүлээн авсангүй


Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаанаар өнөөдөр болжээ. Хуралдаанаар Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны дарга гэх иргэн Т.Мөнхбаяраас “Ардчилсан намын улсын бүртгэлд өөрчлөлт оруулах тухай” хүсэлтийг Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаанд ирүүлсэн байна. Уг хүсэлтээр “... АН-ыг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээдээр ҮБХ-ны дарга Т.Мөнхбаярыг бүртгүүлэх”-ийг хүсжээ. Мөн хүсэлттэй холбогдуулан Ардчилсан намын дарга гэх С.Эрдэнэ, Ардчилсан намын дарга гэх Х.Баттулга, Ерөнхий нарийн бичгийн дарга гэх Д.Эрдэнэсувд, Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга гэх Ч.Өнөрбаяр, дэд дарга гэх Б.Гарамгайбаатар, Ц.Оюундарь, Р.Эрдэнэбүрэн, Ч.Отгочулуу, нийслэлийн намын дарга гэх Э.Бат-Үүл нар тус тус хүсэлт, тайлбарууд, Үндсэн дүрмийн хорооны дарга гэх Х.Ганболд тэргүүтэй 20 гаруй хүний гарын үсэгтэй тус хорооны тогтоолыг тус тус ирүүлсэн байна.

Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаанаас Ардчилсан намыг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээдийн талаарх намын дотоод маргаан нь шийдвэрлэгдээгүй байх тул Улс төрийн намын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.9-д зааснаар хүсэлтийг хүлээн авах боломжгүй гэж үзэв.

Э.Сонор


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
​ Улс тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль х… 12 цагийн өмнө
Монголоор дүүрэн малчинтай “Монгол философич” 14 цагийн өмнө
​ Т.Мөнхсайхан: Улсын эмнэлгүүд төлбөртэй үйлчилгээ үзүүлэхгүй 14 цагийн өмнө
Томуу, томуу төст өвчний оргил үе эхэллээ 15 цагийн өмнө
Үнэт бүтээлүүд өргөөндөө заларч, дахин “амиллаа” 15 цагийн өмнө
Ертөнцийн мисс жилийн 250 мянган ам.долларын цалинтай 15 цагийн өмнө
SDY Calling you... 15 цагийн өмнө
Нийслэлийн ИТХ-ын Зөвлөл, Хороодыг байгуулан, Засаг даргын мөрийн хөт… 15 цагийн өмнө
Т.Гантигмаа: Монголчууд брэнд бүтээлээрээ дэлхийд гарах боломжтой 15 цагийн өмнө
Хөгжлийг чөдөрлөх санаачилга 15 цагийн өмнө
“Хөх чононууд” Хятадын шигшээ багийг эх орондоо хүлээн авна 16 цагийн өмнө
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 2024/11/22
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 2024/11/22
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 2024/11/22
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 2024/11/22
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 2024/11/22
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 2024/11/22
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 2024/11/22
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 2024/11/22
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 2024/11/22