Т.Доржханд: Ц.Элбэгдоржийн үед "Сахал" Д.Эрдэнэбилэг, Х.Баттулгын үед "Голомт"-ын Д.Баясгалан хамгийн том хулгайг хийсэн


УИХ-ын гишүүн, ХҮН-ын дарга  Т.Доржханд мэдээлэл хийлээ. Тэрбээр,

-УИХ-ын чуулганы дуу орж байна. Чимээгүй байдаг гишүүд маань дуутай боллоо. Энэ бол зөв. Парламент ийм байх ёстой. Гадаа 10 гаруй хоног жагсаж байгаа залуусын үр дүнд парламент амь орлоо. Улсын нууцад оруулаад хийсэн хулгай ил болж байна. Авлига, албан тушаалын хэрэг, нүүрсний хулгай хамгийн эрх мэдэлтэй хүмүүсийг тойрч бий болсон.

Монгол Улсад өнөөдрийн тогтолцоонд маш том өөрчлөлт авчирч байна. Хамгийн том хулгай нь оффтейк гэрээн дээр бий. Оффтейк гэрээний цаана хамгийн хөнгөлөлттэй нөхцөл авсан “Бодь интернэйшнл” компани байна.  Төмөр замыг  3-4 дахин их үнээр барьсан, гурав дахин хямдралтай үнээр барьсан нь ил боллоо. Сүүлийн 15 жил хэн хамгийн эрх мэдэлтэй байна гээд Ерөнхийлөгч дээр очоод том бизнесмэнүүд нь төслөө танилцуулдаг. Хэрвээтохиролцох юм бол уг төслийг шууд  улсын нууцад оруулна. Түүнийг нь Засгийн газар, Ерөнхий сайд нь ч мэдээгүй ийм нөхцөл байдалтай явж байсан нь үнэн.

Шулуухан хэлье. Цахиагийн Элбэгдоржийн үед хэн ийм гэрээнүүдийг хийсэн юм. Сахал Д.Эрдэнэбилэг биз дээ. Тэр үед Норовын Алтанхуяг гэдэг хүн бол харагдах байдлаараа Ерөнхий сайд  байсан. Засгааа огцруулаад, “Чингис”, “Самурай”  бонд босгож, ууж идээд, наргиад явсан нь үнэн. Халтмаагийн Баттулга Ерөнхийлөгч байхад “Голомт”-ын Д. Баясгалан гэдэг хүн хамгийн том хулгайг хийчихсэн байгаа нь бодитой байна. Яагаад энэ хүмүүсийн асуудал хууль хяналтын байгууллагад шалгагдахгүй байна вэ. Яагаад зарлагдахгүй байна.  Энд байгаа хэдэн шинэ гишүүдээрээ туг тахиад АН-ын хэдэн гишүүдээр туг тахих шударга ёс биш. Цаашдаа тогтолцоогоо өөрчилж байж хулгай зогсоно” хэмээн мэдээлэв. 

Н.Нягт


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Талийгаач Б.Оргил-Эрдэнийн дурсгалд зориулсан зул өргөх ёслол болно 5 цагийн өмнө
Монгол дархан, урлаачдын чуулганыг дөрвөн жил тутам зохион байгуулна 7 цагийн өмнө
“Баруун сэлбэ” үйлчилгээний төвийн 1222 ам метр талбайг нийслэлийн өмч… 12 цагийн өмнө
Улаанбаатарт бага зэргийн бороо орно 12 цагийн өмнө
“Хангарди” үндэсний шагайн харвааны тэмцээнд 1400 харваач оролцож, цэц… Өчигдөр
Б.Эрдэнэбаяр: Улаанбаатар хотын 23 байршилд нийт 14 км дулааны шугамыг… Өчигдөр
Багануур дүүргийн чиглэлд нийтийн тээврийн автобус үйлчилж эхэллээ Өчигдөр
Цэрэг татлагыг нийслэлийн хэмжээнд тавдугаар сарын 2-4-ний өдрүүдэд зо… Өчигдөр
“Дээд боловсролын байгууллагын суралцагчдад тэтгэлэг, зээл, буцалтгүй … Өчигдөр
“Агуу ялалт – Агуу нөхөрлөл” тоглолт болно Өчигдөр
МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар Вьетнам Улсыг нэгтгэсн… Өчигдөр
Ирэх тавдугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв Өчигдөр
“Ромео Жульетта” эмгэнэлт драмын жүжиг тавдугаар сарын 9-нд нээлтээ хи… Өчигдөр
Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна Өчигдөр
Улаанбаатарт 14 хэм дулаан байна Өчигдөр
Н.Мөнхбаяр: Сэлбэ дэд төвийн газар чөлөөлөлтөөс татгалзсан 30 орчим ир… 2025/04/29
ФОТО: Улаанбаатарын ХАВАР 2025/04/29
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: “Эгийн голын УЦС” төслийг богино хугацаанд… 2025/04/29
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хойд бүсийг байгалийн аялал жуулчлалын төр… 2025/04/29
​ С.Өлзийжаргал: Бид бусдынхаа мөрөөдөлд тээглэх чулуу биш, дэмжих хү… 2025/04/29