Нүүрсний асуудлаар Ерөнхий хяналтын сонсгол хийж байна



УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооноос Нүүрсний олборлолт, тээвэрлэлт, экспорттой холбоотой асуудлаар ерөнхий хяналтын сонсголыг иргэдийн хүсэлтийн дагуу Төрийн ордны Их танхимд эхэллээ. Тус сонсголоор 

  • "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн үйл ажиллагааны хүрээнд өнөөг хүртэл төлбөрийг ашигт малтмал, түүхий эдээр төлөх нөхцөлтэй /Оффтейк/ болон төлбөрийг урьдчилан авч ашигласан гэрээнүүдийн талаар;
  • Нүүрсний асуудлаар 2013 оноос хойш шийдвэрлэгдсэн, хэрэгсэхгүй болсон хэргүүдийн талаарх мэдээлэл болон шалгагдаж байгаа хэргүүдийн явц, шийдвэрлэлтийн байдлын талаарх мэдээлэл;
  • Монгол Улсаас 2020-2022 онуудад нийт хэдэн боомтоор, ямар хэмжээний нүүрс гаргасан, хэдэн аж ахуйн нэгж ямар хэмжээгээр олборлож, ямар аж ахуйн нэгж тээвэрлэж, хэдий хэмжээний орлого олсон, коксжих нүүрсний дэлхийн болон БНХАУ-ын зах зээл дээрх үнэ, хилийн үнэ, уурхайн аман дээр борлуулж буй үнийн зөрүү, түүний шалтгаан. Энэхүү үнийн зөрүү нь хоёр улсын тодорхой этгээдүүдийн авлига, хууль бус үйл ажиллагааны орлого, татвараас зайлсхийхэд нөлөөлсөн эсэх;
  • “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн зүгээс Тавантолгой-Зүүнбаян, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын төслүүдэд ямар хэлбэрээр, хэдий хэмжээний санхүүжилт гарган оролцсон болон эдгээр төмөр замуудын 1 км тутмыг ямар өртгөөр барьж байгуулсан тухай.

зэрэг сэдвээр хэлэлцэх юм. 

Сонсголын дэгтэй холбоотой оролцогчид саналаа хэлж, шаардлага өгөв.  Тэдний шаардлагад "Бид гадаа олон хоног жагсаж байна. Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газар яагаад УИХ-ын гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлж, огцруулж, хариуцлага тооцохгүй байна. Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахгүй байна" хэмээв. 

Засгийн газар Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг өнгөрсөн долоо хоногт УИХ-д өргөн барьж, яаралтай хэлэлцэх горимоор УИХ өнгөрсөн баасан гарагт хуулийн төслийг хэлэлцэн баталж, авлигын хэрэгт оногдуулах шийтгэлийг чангатгасан билээ.  

Иргэн н.Гэрэлт-Од "Та бүхнийг хүлээж байх цаг зав бидэнд алга. Яагаад та нар дээр гараад суудаг юм. Нээлттэй дэг журмаа одоо батал. Та нар чадамжгүй байна, зайл, та нарыг 32 жил харлаа " хэмээн микрофоны өмнө хоолой шахан хашгирав.

Ерөнхий хяналтын сонсголыг даргалагч УИХ-ын гишүүн С.Чинзориг "Ерөнхий хяналтын сонгол явуулах журамд та бүхний шаардлага нийцэхгүй байна" гэдгийг тайлбарлав. 

Иргэн Бат-Ялалт "УИХ-ын гишүүд үг хэлэхгүй байя. Иргэд үгээ хэл. Энэ хэлэлцүүлгийг зохион байгуулж байгаад баярлалаа" хэмээв. 

Э.Сонор


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Талийгаач Б.Оргил-Эрдэнийн дурсгалд зориулсан зул өргөх ёслол болно 6 цагийн өмнө
Монгол дархан, урлаачдын чуулганыг дөрвөн жил тутам зохион байгуулна 8 цагийн өмнө
“Баруун сэлбэ” үйлчилгээний төвийн 1222 ам метр талбайг нийслэлийн өмч… 13 цагийн өмнө
Улаанбаатарт бага зэргийн бороо орно 13 цагийн өмнө
“Хангарди” үндэсний шагайн харвааны тэмцээнд 1400 харваач оролцож, цэц… Өчигдөр
Б.Эрдэнэбаяр: Улаанбаатар хотын 23 байршилд нийт 14 км дулааны шугамыг… Өчигдөр
Багануур дүүргийн чиглэлд нийтийн тээврийн автобус үйлчилж эхэллээ Өчигдөр
Цэрэг татлагыг нийслэлийн хэмжээнд тавдугаар сарын 2-4-ний өдрүүдэд зо… Өчигдөр
“Дээд боловсролын байгууллагын суралцагчдад тэтгэлэг, зээл, буцалтгүй … Өчигдөр
“Агуу ялалт – Агуу нөхөрлөл” тоглолт болно Өчигдөр
МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар Вьетнам Улсыг нэгтгэсн… Өчигдөр
Ирэх тавдугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв Өчигдөр
“Ромео Жульетта” эмгэнэлт драмын жүжиг тавдугаар сарын 9-нд нээлтээ хи… Өчигдөр
Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна Өчигдөр
Улаанбаатарт 14 хэм дулаан байна Өчигдөр
Н.Мөнхбаяр: Сэлбэ дэд төвийн газар чөлөөлөлтөөс татгалзсан 30 орчим ир… 2025/04/29
ФОТО: Улаанбаатарын ХАВАР 2025/04/29
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: “Эгийн голын УЦС” төслийг богино хугацаанд… 2025/04/29
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хойд бүсийг байгалийн аялал жуулчлалын төр… 2025/04/29
​ С.Өлзийжаргал: Бид бусдынхаа мөрөөдөлд тээглэх чулуу биш, дэмжих хү… 2025/04/29