О.Отгонбаатар: "Би хулгай хийгээгүй" гэхээсээ А.Адъяасүрэн гишүүн ичих хэрэгтэй


Нүүрсний асуудлаар Хяналтын ерөнхий сонсгол Төрийн ордонд үргэлжилж байна. Оролцогчид саналаа хэлтж, асуулт тавьж, хариулт авч байгаа юм.  Тухайлбал, иргэн О.Отгонбаатар: 

-Төр гэдэг бол УИХ. УИХ-ын Ажлын хэсгийнхэн бядтай бай, төр шиг бай. Бүлэглэл, зохион байгуулалттай орж ирсэн хэсэг нөхдийн өмнө гөлөлзөөд, дуугүй суугаад байх юм. Бид асуудлаа энэ байдлаар яаж шийдэх вэ. Та бүхэн зарчимч бай. 

Засаг иргэд хоёр нийлээд шүүх, прокурор руу үргээлэг хийлээ. Одоо жагсаал, цуглаан шүүх, прокурор руу чиглэнэ шүү. Женко оргосон гээд, та үгүй гээд байдаг. АТГ-ын дарга аа, хэзээ хэрэг гэж үзэж, хэрэг үүсэх вэ. Хулгайчууддаа хилийн хориг тавих юм уу. 

Т.Доржханд гишүүн ээ, зовсон, ядарсан ард түмнээ битгий туйлдуул.40 их наядаа тайлбарла, 3.2 сая монголчууддаа хуваагаад 125 сая төгрөг авна гэсэн хүн монголоор нэг байна. Алдагдсан боломж нь хэд вэ, санхүүгийн баримт байна уу. Бид нэг цонхоор мэдээлэл байхгүй туйлдаад байна. 

УИХ-ын долоон гишүүний нэр зарласан. Сонсгол болж байхад "Би хулгай хийгээгүй" гээд хэвлэлийн хурал хийж байна, А.Адъяасүрэн гишүүн ичээч ээ, хэдэн мянган жолоочтой хулгай хийгээгүй гээд байх юм. А.Адъяасүрэн, Д.Бат-Эрдэнэ гишүүн шалгуулах уу. 

Энд хүний нэр барьж үг хэлж болохгүй шүү. Би хүн гүтгээгүй. Дөрөвдүгээр сард би сонсгол дээр Н.Алтанхуяг гишүүнийг "Та бондын зөвлөл байгуулаад Монголыг тонох хонгил угсарсан" гэж хэлсэн. Тэгээд өнгөрсөн зунжин шүүхээр явлаа. Жагсаал мөнх биш учраас маргааш нь та нарыг агнана, Н.Алтанхуяг бол агнадаг юм билээ.  Би танаас өнөөдөр сонсгол дээр уучлал гуйж байна. Та ялтай бол ялаа эдлээд, ялгүй бол цагаатаарай.  

Уянгалахаа болиод шалгуулчих хэрэгтэй. 2013 оны нүүрсний хулгайн хэрэг яагаад прокурор дээр цайрсан бэ. Ч.Сайханбилэгээс эхлээд эрэн сурвалжлагадаж байгаа хүмүүс хэзээ ирэх вэ? Энэ бүхэнд хариулт авмаар байна" хэмээн үг хэлж, хариулт нэхлээ. 

Э.Сонор




0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
1
wow

Шинэ мэдээ
Талийгаач Б.Оргил-Эрдэнийн дурсгалд зориулсан зул өргөх ёслол болно 5 цагийн өмнө
Монгол дархан, урлаачдын чуулганыг дөрвөн жил тутам зохион байгуулна 7 цагийн өмнө
“Баруун сэлбэ” үйлчилгээний төвийн 1222 ам метр талбайг нийслэлийн өмч… 12 цагийн өмнө
Улаанбаатарт бага зэргийн бороо орно 12 цагийн өмнө
“Хангарди” үндэсний шагайн харвааны тэмцээнд 1400 харваач оролцож, цэц… Өчигдөр
Б.Эрдэнэбаяр: Улаанбаатар хотын 23 байршилд нийт 14 км дулааны шугамыг… Өчигдөр
Багануур дүүргийн чиглэлд нийтийн тээврийн автобус үйлчилж эхэллээ Өчигдөр
Цэрэг татлагыг нийслэлийн хэмжээнд тавдугаар сарын 2-4-ний өдрүүдэд зо… Өчигдөр
“Дээд боловсролын байгууллагын суралцагчдад тэтгэлэг, зээл, буцалтгүй … Өчигдөр
“Агуу ялалт – Агуу нөхөрлөл” тоглолт болно Өчигдөр
МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар Вьетнам Улсыг нэгтгэсн… Өчигдөр
Ирэх тавдугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв Өчигдөр
“Ромео Жульетта” эмгэнэлт драмын жүжиг тавдугаар сарын 9-нд нээлтээ хи… Өчигдөр
Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна Өчигдөр
Улаанбаатарт 14 хэм дулаан байна Өчигдөр
Н.Мөнхбаяр: Сэлбэ дэд төвийн газар чөлөөлөлтөөс татгалзсан 30 орчим ир… 2025/04/29
ФОТО: Улаанбаатарын ХАВАР 2025/04/29
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: “Эгийн голын УЦС” төслийг богино хугацаанд… 2025/04/29
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хойд бүсийг байгалийн аялал жуулчлалын төр… 2025/04/29
​ С.Өлзийжаргал: Бид бусдынхаа мөрөөдөлд тээглэх чулуу биш, дэмжих хү… 2025/04/29